Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  УИХ-ын дарга Н.Учрал болон Засгийн газрын сайд нартай уулзаж байна

2026-01-26
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ч.Бямбахажид

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  УИХ-ын дарга Н.Учрал болон Засгийн газрын сайд нартай албан өрөөндөө уулзаж байна. Одоогоор ямар асуудал хэлэлцэж байгаа нь тодорхойгүй байна. Өнгөрсөн хэд хоногт улс орны өмнө тулгамдсан хэд, хэдэн ноцтой асуудал үүссэн. Тухайлбал, ДЦС-IV-т гэмтэл гарснаар сүүлийн долоо хоногийн турш эрчим хүчний хязгаарлалт хийхээс аргагүйд хүрсэн. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн "Хөрөнгө мөнгөгүйгээс хуучирч муудсан станцуудаа шинэчилж чадахгүй байна, шинэ эх үүсвэр баръя гэхэд мөн л хөрөнгө мөнгө шаардлагатай" гэдэг асуудал хөндсөн. Тэгвэл дээрх салбарт хөрөнгө оруулалт хийж ирсэн ч тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд зарцуулж чадсан уу, мөн тус салбарт удирдлагын түвшинд ажиллаж ирсэн албан тушаалтнууд нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон нь хариуцлага нэхэхээс аргагүйд хүрсэн. Дээр нь Дотоодын цэргийн 05 дугаар ангид хугацаат цэргийн албан хаагч зодуулснаас эрүү нь хугарч эмнэлэгт хэвтсэн нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр салбартаа анхаарал хандуулж ажиллаж чадаж байна уу.  Сайдын албанд томилогдохоосоо өмнө нүүрсний хулгайч нарт хариуцлага тооцох тухай ярьсан, одоо ч энэ л асуудлаа хөндсөөр суугаа. Нэг ч албан тушаалтан хариуцлага хүлээгээгүй. Харин ч цэрэгт татагдсан залуус зодуулсан, мөн амь насаа алдсан харамсалтай хэргүүд болж, өнгөрсөн. Энэ мэт олон асуудал үүссэн тул төрийн тэргүүн сайд нартай уулзаж, чиглэл өгч байж мэдэх юм. 

Эх сурвалж: www.polit.mn 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

13 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

17 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

26 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

20 цаг 10 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

23 цаг 57 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин