Юн Сук Ёлд цаазын ял оноох уу

2026-01-14
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАНДИН

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сог Ёл онц дэглэм тогтоож, төрийн эрхийг хууль бусаар авах хэрэгт шалгуулж эхэлснээс хойш нэг жил гаруйн хугацаа өнгөрөөд байна. Тэгвэл түүнийг буруутай эсэхийг шийдэх шүүхийн сонсгол өчигдөр Сөүл хотын төв шүүхэд болж экс ерөнхийлөгч өмгөөлөгчийн хамт оролцжээ. Түүнд тусгай прокурорын зүгээс улс орны өндөр дээд албан тушаалтны хувьд эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр цаазаар авах ял оноох ял төлөвлөжээ. 

Тусгай прокурор Чо Юн Сиок "Бослого бол Үндсэн хуулиар тогтоосон улс орны дэг журмыг эрсдэлд оруулсан маш том гэмт хэрэг" гэж тусгай прокурор шүүгч Жи Куй даргалсан ялын сонсголын үеэр мэдэгдэв. Шүүхийн шийдвэр ирэх сарын 19-нд гарна. Мөн ерөнхийлөгч асан Юнтэй хамт цэрэг, цагдаагийн долоон өндөр албан тушаалтанд ял оноохоор болсон байна. Тухайлбал, Батлан ​​​​хамгаалахын сайд асан Ким Ён Хёнд бүх насаар нь хорих ял, Тагнуулын газрын дарга асан Но Сан Вонд 30 жилийн хорих ял,Үндэсний цагдаагийн газрын дарга асан Чо Жи-Ход 20 жилийн хорих ял төлөвлөжээ.

Эрх баригч Ардчилсан намын зүгээс Юнд хуулиар зөвшөөрөгдсөн хамгийн хүнд шийтгэл оноох ёстой гэж мэдэгдэж, түүнийг "Үндсэн хууль, ардчиллыг уландаа гишгэж, ард түмний амь насанд заналхийлсэн бослогын удирдагч" хэмээн нэрлэсэн байна. 

Шүүхээс түүнийг буруутай гэж үзвэл Юн Сог Ёл тус улсын түүхэнд бослого удирдсан хэргээр цаазын ял сонссон хоёр дахь ерөнхийлөгч болно. Өмнө нь ерөнхийлөгч асан Чон Ду Хванд мөн цаазаар авах ял шийтгүүлж байсан ба 1996 онд бүх насаар нь хорих ял болгон бууруулж, түүний дараа жил нь ерөнхийлөгч Ким Дэ Жүн өршөөлөөр суллажээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0
0
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

13 цаг 14 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

13 цаг 20 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18