Хятадын ховор элементийн хэт хамаарлыг бууруулахаар хэлэлцэв

2026-01-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

G7 болон хэд хэдэн орнуудын Сангийн сайд нар даваа гарагт Вашингтонд уулзаж, Хятадаас хамаарах ховор металлын хараат байдлыг бууруулах арга замуудын талаар хэлэлцжээ. Ингэхдээ үнийн доод хязгаарыг тогтоох, өөр эх үүсвэртэй болох, шинэ түншлэл бий болгох зэргээр ярилцсан гэж “Ройтерс” агентлаг мэдээлэв.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессентийн зохион байгуулсан уг уулзалтад G7-ийн гишүүн Япон, Их Британи, Франц, Герман, Итали, Канад, АНУ-ын Сангийн сайд нараас гадна Австрали, Мексик, Өмнөд Солонгос, Энэтхэгийн албаныхан хүрэлцэн иржээ. Мөн уулзалтад АНУ-ын Худалдааны төлөөлөгч Жеймсон Грир болон АНУ-ын Экспорт-Импортын банк, JP Morgan-ы төлөөлөгчид мөн оролцжээ.

Сангийн яамны мэдэгдэлд Бессент чухал ашигт малтмал, ялангуяа газрын ховор элементийн хангамжийн сүлжээг аюулгүй болгох, төрөлжүүлэх шийдлүүдийг хэлэлцэхийг эрмэлзэж байгаа бөгөөд улс орнууд үүнийг дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Уулзалтын үеэр Японы Сангийн сайд Сацүки Катаяма Хятадын экспортын хяналтын талаар баримталж буй Японы байр суурь, мөн 2010 онд Хятадын талаас газрын ховор элементийн экспортод тавьсан хоригийг даван туулах явцад олж авсан туршлага зэргийг хуваалцжээ. Хятад Японы харилцаа өнгөрсөн арваннэгдүгээр сараас эрс шийдэмгий мэдэгдлүүдээр үргэлжлэх болсон. Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын зүгээс Япон руу экспортлох газрын ховор элементүүд зэрэг цэргийн болон иргэний зориулалтаар ашиглаж болох давхар зориулалттай бараа бүтээгдэхүүний хяналтаа чангатгаж байгаагаа мэдэгдсэн. Тиймээс ч Катаяма “G7 болон бусад адил үзэл санаатай орнуудын зүгээс Хятадаас өөр ховор металлын хангамжийг нэмэгдүүлэх богино, дунд, урт хугацааны бодлогыг тодорхойлох нь зүйтэй” хэмээн уриалсан байна.

Энэхүү уулзалтад оролцсон орнуудын зүгээс асуудалд илүү хурдан бөгөөд идэвхтэй байх хэрэгтэй гэдэгтсанал нэгджээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр G7 болон Европын холбоо нь дэлхийн ховор ашигт малтмалын эрэлтийн 60 хувийг эзэлдэг. Гэвч Хятад улс нийлүүлэлтийн сүлжээнд ноёрхож, зэс, лити, кобальт, бал чулуу, ховор металлын 47-87 хувийг олборлодог. Тиймээс Европын холбооны хувьд илүү шийдэмгий бөгөөд, идэвхтэй шийдэл бий болгох нь нэн тэргүүний санаачилга байхыг Германы Сангийн сайд Ларс Клингбейл онцолжээ. Тэрээр улс орнууд БНХАУ-ын эсрэг нэгдэж байгаа нь эрсдэлтэй гэдгийг анхааруулахын зэрэгцээ Франц улс G7-г даргалж байгаа энэ цаг үед ховор элементийн асуудал гол сэдэв байх болно гэжээ. 

Өмнөд Солонгосын Сангийн сайд Ку Юн-Чол уулзалтын үеэр дэлхийн баялгийн сүлжээг бэхжүүлэх ёстой гэв. Мөн нийлүүлэлийн нэгдсэн сүлжээг бий болгохын тулд чухал ашигт малтмалыг дахин боловсруулахын ач холбогдлыг онцолсон байна. Мөн тэрээр бусад улс орнуудыг корпорацийн төслүүдэд чиглэсэн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийг уриалжээ. Харин Канад, Австрали улсууд Өмнөд Солонгосоос технологийн хамтын ажиллагаа хүсчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 8 (7750)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

13 цаг 13 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

13 цаг 19 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

23 цаг 59 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

23 цаг 59 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

23 цаг 59 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

23 цаг 59 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18