Б.БАЯРЖАВХЛАН
“Зууны мэдээ” сонин Үндсэн хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор Монголын Криминологичдын холбооны судлаач С.Номынбаясгаланг урьж, ярилцлаа.
-Үндсэн хуулийн өдөр өнөөдөр тохиож байна. Үндсэн хуулийн үнэ цэн, үзэл баримтлалыг та юу гэж боддог вэ. Энэ талаар яриагаа эхлүүлье?
-Үндсэн хууль бол хууль зүйн болон улс төрийн хосолмол шинж чанартай баримт бичиг. Мөн бүх хуулийн эх суурь нь юм. Иргэний үйл ажиллагаа, төр буюу түүнийг төлөөлж буй байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд нийцэж байх ёстой гэж боддог. 1992 оны Үндсэн хуулийн ач холбогдлыг дурдаад баршгүй байх. Эдгээр ач холбогдлын үр шимийг иргэн бүр нийтээрээ хүртэж байна. Хувийн өмч хөрөнгө өмчлөх, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, олон намын тогтолцоо бий болсон.
-Таны хувьд Үндсэн хууль зөрчсөн маргаантай асуудлуудтай холбоотой цэцэд олон удаа хандсан байдаг. Энэ нь Үндсэн хуулиа дээдэлж, түүнийг чанд сахиулахын тулд гэж хардаг?
-Өргөдөл, мэдээлэл гаргагч нар ер нь үзэл бодол, байр суурь, зорилгын хувьд солонго шиг солонгорсон байдаг л даа. Миний хувьд хүн төвт эрх зүйн үзэл санааг үндэсний эрх зүйн тогтолцоонд онолын төдийгүй практикт бий болгохыг эрмэлздэг. Өөрөөр хэлбэл, Монгол хүнд, нийгэмд тохирсон, нийцсэн гадаад бус хувилбар гэх юм уу даа. Энэ ч утгаараа хүний үндсэн эрх, эрх чөлөөнд харшилсан зарим нэг шийдвэрийг цэцэд өгч байсан удаа бий.
Товчхондоо, хүн төвт эрх зүйн үзэл санаа гэдэг бол нэг талаас, хууль тогтоох үйл ажиллагаа хүний эрх, эрх чөлөөг болон хууль дээдлэх зарчмын суурь болох Үндсэн хуулиа дээдэлсэн, нийцсэн байхаас гадна албан тушаалтан эсвэл иргэн байна уу гэдгээс үл хамааран тэдгээрийн шийдвэр, үйл ажиллагаа хүний эрхийн мэдрэмжтэй байх ёстой.
Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2026.1.13 № 7 (7749) дугаарыг захиалан уншина уу.
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn