Трамп АНУ-ыг олон улсын байгууллагуудаас гаргана гэв

2026-01-09
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НАНДИН

 

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцэхгүй байна гэсэн шалтгаанаар олон улсын болон НҮБ-ын харьяа олон арван байгууллага болон гэрээнээс гарна гэдгийг мэдэгдлээ. Түүний хэлсэн олон улсын байгууллагууд дотор уур амьсгалын голлох гэрээ болон жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг дэмждэг НҮБ-ын 31 байгууллага, НҮБ-ын бус 35 байгууллага багтаж байна. Мөн 2015 оны Парисын хэлэлцээрийн суурь болсон уур амьсгалын “Үндсэн гэрээ” хэмээн тодорхойлогддог Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурь конвенц (UNFCCC) багтжээ. АНУ өнгөрсөн жил гэхэд НҮБ-ын уур амьсгалын олон улсын дээд хэмжээний уулзалтад оролцоогүй.

Мөн АНУ жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжих чиглэлээр ажилладаг НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллагаас, түүнчлэн 150 гаруй улсад гэр бүл төлөвлөлт, эх, хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг НҮБ-ын Хүн амын сан (UNFPA)-аас гарна гэж мэдэгдэв. АНУ Хүн амын санд олгодог санхүүжилтээ өнгөрсөн жил зогсоосон билээ.

Байгаль орчны чиглэлээр ажилладаг байгууллагын удирдлага Маниш Бапна “АНУ UNFCCC-ээс гарсан анхны улс болно” хэмээн мэдэгдэж, бусад бүх улс энэхүү гэрээний гишүүн байдгийн учир нь зөвхөн ёс зүйн үүрэг бус, харин эдийн засгийн бодлого, боломжийг тодорхойлох хэлэлцээнд оролцох чухал ач холбогдолтой гэж онцолжээ.

Трампын засаг захиргааны мэдээлснээр “НҮБ-ын байгууллагуудаас гарна гэдэг нь хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд оролцоо болон санхүүжилтийг бүрэн зогсоохыг хэлнэ” гэсэн байна. Трампын засаг захиргаа өмнө нь ч НҮБ-ын ихэнх байгууллагад олгодог сайн дурын санхүүжилтийг эрс бууруулаад байсан. Одоогоор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн ажлын албанаас уг мэдэгдэлтэй холбоотой асуултад шууд хариу өгөөгүй байна.

 

ОЛОН ТАЛТ БАЙГУУЛЛАГУУДАД ҮЛ ИТГЭХ ХАНДЛАГА

 

Энэхүү шийдвэр нь Трампын олон талт байгууллагууд, ялангуяа НҮБ-д болгоомжтой ханддаг байр суурийг дахин харуулж байна. Тэрбээр олон улсын байгууллагууд үр ашиг муутай, зардал ихтэй бөгөөд АНУ-ын ашиг сонирхолд төдийлөн үйлчилдэггүй гэж удаа дараа шүүмжилж ирсэн.

Хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлснээс хойш Трамп АНУ-ын НҮБ-д олгодог санхүүжилтийг танах, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлтэй хамтын ажиллагааг зогсоох, Палестины дүрвэгсдэд туслах НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагийн санхүүжилтийг царцаах, НҮБ-ын соёлын байгууллага ЮНЕСКО-гоос гарах зэрэг алхмуудыг хийсэн. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Парисын уур амьсгалын хэлэлцээрээс гарах төлөвлөгөөг зарласан байна.

АНУ-ын гарахаар төлөвлөж буй бусад байгууллагад НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, Олон улсын эрчим хүчний форум, НҮБ-ын Зэвсгийн бүртгэл, НҮБ-ын Энхийг байгуулах комисс зэрэг багтаж байна.

Цагаан ордноос гаргасан мэдэгдэлд, эдгээр байгууллагууд “АНУ-ын тусгаар тогтнол, эдийн засгийн хүч чадалтай зөрчилдөх радикал уур амьсгалын бодлого, дэлхийн засаглал, үзэл суртлын хөтөлбөрүүдийг дэмжиж байна” гэжээ. Мөн “Эдгээр шийдвэр нь АНУ-ын татвар төлөгчдийн мөнгийг үндэсний тэргүүлэх зорилтуудад илүү оновчтой зарцуулах, үр ашиггүй эсвэл зорилгодоо нийцэхгүй байгууллагуудад оролцох, санхүүжүүлэх явдлыг зогсооход чиглэж байна” хэмээн дурдсан байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 9. БААСАН ГАРАГ. № 5 (7747)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Tina Angel
HIRE CERTIFIED AND GUARANTEED CRYPTO RECOVERY HACKER / GEO COORDINATES RECOVERY HACKER I’m here to bring you good news about GEO COORDINATES RECOVERY HACKER. My experience with these scammers came as a great shock to me. As someone who works in finance, I never thought I’d fall for a crypto mining scam. When I immediately lost my $516,000 worth of Crypto to a fraudulent investment platform, I began looking for a genuine crypto recovery agent who could assist me retrieve my lost crypto. I searched the web to find legitimate and genuine assets recovery personnel. After several searches I found GEO COORDINATES RECOVERY HACKER. I immediately contacted them and submitted all the transaction data. I have hired their services quite a number of times. They do all sorts of hackings, they are dedicated to helping individuals and organizations recover stolen cryptocurrencies and digital assets. Their team of expert cyber security specialists, cryptocurrency recovery specialists, and digital forensic analysts work tirelessly to track, recover, and secure your stolen assets. I’m truly thankful for their help in recovering all I lost. If you need their service too, here is their contact information. Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

2 цаг 6 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

18 цаг 21 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

18 цаг 50 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

18 цаг 55 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ганбат: Ардчилсан үзэл баримтлалтай Ерөнхийлөгчтэй болж, улс орноо зөв залах нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатын байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Уржигдар 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Уржигдар 14 цаг 12 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Уржигдар 06 цаг 00 мин