Венесуэлийн ерөнхийлөгчийн баривчилгааны эргэн тойронд

2026-01-05
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.НЯМСҮРЭН

 

Өнгөрсөн бямба гарагт АНУ Венесуэлийн нийслэл Каракаст агаарын цохилт өгч, тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро болон тэргүүн хатагтай Силия Флорес нарыг баривчилсан нь олон улсын анхаарлыг татсан томоохон үйл явдал болоод байна.

АНУ нэгдүгээр сарын 2-ны өглөө Каракас хотод цохилт өгсний дараа тус улсын ерөнхийлөгч Н.Мадуро улс орон даяар онцгой байдал зарласан. Гэвч түүнээс хэдхэн цагийн дараа Ерөнхийлөгчийн ордноосоо баривчлагдсан нь тодорхой болоод байгаа. АНУ-ын зүгээс Николас Модураг олон жил тус улсад хууль бусаар хар тамхи нийлүүлсэн “Нарны картель”-ийн толгойлогч хэмээн буруутгаж буй. Үйл явдлыг товч тоймлон хүргэе.

 

АНУ Венесуэлийг удирдана

 

Николас Мадурог баривчилсны дараа Доналд Трамп ням гарагийн өглөө 11 цагт Флорида дахь харшдаа мэдээлэл хийсэн. Тэрээр “Өөр ямар ч улсын хийж байгаагүй тусгай ажиллагааг АНУ-ын далайн болон агаарын цэргийн армийн тусгай бэлтгэгдсэн хүчнийнхэн ганцхан шөнийн дотор амжилттай гүйцэтгэж чадлаа. Бид эхний удаагийн цохилтоос гадна үүнээс ч том хоёр дахь давалгааг төлөвлөсөн байсан ч тэр том төлөвлөгөөний шаардлага гарсангүй. Венесуэлийн ерөнхийлөгч Мадуро болон түүний эхнэр Силия нар АНУ-ын шударга шүүхийн өмнө зогсох болно” хэмээн мэдэгдэв. Тэрээр мөн АНУ Венесуэль рүү дахин гал нээхгүй, Каракаст өгсөн цохилт нь тусгай ажиллагааг амжилттай явуулах зорилготой хамгаалалтын цохилт байсан тухай тайлбарлав. Ерөнхийлөгч Трамп "Цаашид Венесуэль улс өөрсдөө эрх барих бүрэн чадамжтай болох хүртэл Америкийн Нэгдсэн Улс тус улсыг удирдах болно. Энэ үйл явдлын хамгийн том ашиг тусыг Венесуэлийн ард түмэн хүртэх болно. Бид Венесуэлийн ард түмнийг баян чинээлэг, бие даасан, эрх чөлөөтэй байгаасай гэж хүсч байна” хэмээн мэдэгдсэн юм.

АНУ-ын ерөнхийлөгч мөн хэлсэн үгэндээ “АНУ-ын хамгийн том газрын тосны компаниудын алдагдсан боломжийг бид нөхөх болно” хэмээн мэдэгдсэн нь ихээхэн анхаарал татаж байгаа юм.

Учир нь Венесуэль улс нь газрын тосны батлагдсан нөөцөөр дэлхийд нэгдүгээрт бичигддэг, асар их баялагтай улс орон. Трампын хувьд хоёр дахь бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн даруйдаа “drill baby drill” хэмээн хэлж байсан. Өөрөөр хэлбэл, Трамп АНУ боломжтой бүх нөхцлийг ашиглан, газрын тос байгалийн баялгаа ашиглах болно өмнө хэлж байсанчлан газрын тосны бүтээгдэхүүнд ихээхэн ач холбогдол өгч байгаа нь энэхүү үйл явдлаар тодорхойлогдож байна хэмээн зарим шинжээчид дүгнээд байгаа. Латин Америкийн чинээлэг гэгддэг байсан Венесуэль улс нь 28 сая хүн амтай, сүүлийн арваад жилд тасралтгүй эдийн засаг нь доройтож, инфляц 500 хувь давж, өлсгөлөн, ядууралд нэрвэгдээд байгаа. Хамгийн сүүлийн тоогоор долоон сая хүн эх орноосоо гарч, хөрш зэргэлдээ Латин Америкийн орнууд болон АНУ зэрэг хөгжилтэй улс орон руу дүрвээд байгаа юм.

 

Улс орнууд хэрхэн хүлээж авав?

 

Венесуэлийн ерөнхийлөгчийг баривчилсанаа зарласан АНУ-ын гэнэтийн нүүдэл Латин Америкийн орнуудын хувьд аюулгүй байдлын ноцтой нөхцөл байдлын улаан гэрлийг асаалаа хэмээн зарим улс орны удирдагчид мэдэгдэв.

Колумбын ерөнхийлөгч Густаво Петро:

“Бүс нутгийн аюулгүй байдал маш эмзэг нөхцөлд очлоо. НҮБ яаралтай хуралдах шаардлагатай”

Их Британийн Ерөнхий сайд Киер Стармер:

“Юуны өмнө бодит баримтуудыг тогтоохыг хүсэж байна. Би Ерөнхийлөгч Трамптай ярилцмаар байна. Мөн холбоотнуудтайгаа ч ярилцана. Бид энэ хэрэгт огт оролцоогүй гэдгийг би маш тодорхой хэлж чадна. Мөн бид бүгд олон улсын хуулийг чандлан сахих ёстой гэж би үргэлж хэлдэг, тэгж итгэдэг,” хэмээн Стармер Их Британийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд өгсөн мэдэгдэлдээ дурджээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон:

“Цаашдын шилжилт энх тайван, ардчилсан байх ёстой бөгөөд Венесуэлийн ард түмний хүсэл зоригийг хүндэтгэх ёстой. 2024 онд сонгогдсон Ерөнхийлөгч Эдмундо Гонсалес Уррутиа энэхүү шилжилтийг аль болох хурдан хангаж чадна гэж бид найдаж байна,” хэмээн X сүлжээнд бичжээ.

Герман Канцлер Фридрих Мерц:

АНУ-ын тусгай ажиллагааг хэрхэн явагдсаныг үнэлэхэд төвөгтэй бөгөөд яаран дүгнэлт хийхгүй. Хамгийн гол нь олон улсын хууль эрх зүйн зарчмууд заавал мөрдөгдөх ёстой бөгөөд Венесуэлийн сонгуулиар хууль ёсоор баталгаажсан засгийн газарт засгийн эрх нь шилжих ёстой” хэмээн уриалжээ. Мөн тэрээр “Венесуэлд улс төрийн тогтворгүй байдал үүсэх ёсгүй” хэмээн анхааруулсан байна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч:

“Энэхүү үйл явдал нь маш аюултай жишиг болж байна. Талууд олон улсын хууль, тэр дундаа НҮБ-ын дүрмийг бүрэн хүндэтгэх ёстой” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга үзэж байна гэв.

Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху:

“Эрх чөлөө, шударга ёсны төлөө эр зоригтой түүхэн амжилт гаргасан АНУ-ын удирдагчдад баяр хүргэе”.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров:

“Бид АНУ-ын удирдагчдыг энэхүү нөхцөл байдлаа дахин нягталж үзэхийг, мөн тусгаар тогтносон улсын хууль ёсоор сонгогдсон ерөнхийлөгч болон түүний эхнэрийг суллахыг хатуу шаардаж байна” хэмээн мэдэгдэлдээ онцолжээ.

 

Генералууд урвасан уу эсвэл?

 

Хэдхэн цагийн өмнө гадаадын төлөөлөгчидтэй уулзаж байсан ерөнхийлөгч Мадуро дараагийн өдрийн өглөө гэхэд Нью-Йорк хот руу баривчлагдан очиж байгаа дүрс бичлэгийг үзсэн дэлхий дахин Венесуэлийн арми яагаад ерөнхийлөгчөө хамгаалаагүй вэ гэсэн асуултад хариулт эрэн таамаг дэвшүүлцгээж байна. Албан бус мэдээллээр тус улсын зэвсэгт хүчин, цэрэг армийнхан АНУ-ын тусгай хүчнийхэнтэй хамтран ажилласан, генералууд нь урвасан гэсэн цуу яриа хэдий нь тараад байгаа. Одоогоор цуу яриа батлагдаагүй боловч үнэхээр ч маш богино хугацаанд бүхэл бүтэн улсын төрийн тэргүүнээ алдчихна гэдэг байж боломгүй асуудал байх нь тодорхой. Тэгвэл 1990 онд АНУ мөн л Панам руу дайрах үеэрээ тус улсын ерөнхийлөгчийг мөн адил хулгайлж байсан түүхтэй. Тэгвэл Мадурогийн байршлыг тогтооход тусласан мэдээллийг өгвөл 50 сая ам.долларын шагнал өгнө хэмээн зарласан нь энэ ажиллагаанд чухал нөлөө үзүүлсэн байж болзошгүй хэмээн дүгнэж буй. Нөгөө талаар АНУ-ын зүгээс маш нууц бөгөөд олон сарын өмнөөс бэлтгэсэн нарийн ажиллагаа явуулсан, энэ нь батлан хамгаалахын удирдлагууд төрийн тэргүүнтэй холбоо харилцаа тогтоох боломжийг бууруулсан, тийм цаг олгоогүй хэмээн дүгнэхэд хүргэж байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 5. ДАВАА ГАРАГ. № 1 (7743)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
О.Ангарагсүрэн: Монголынхоо өв соёлыг өөр нүдээр харах боломжийг бидэнд олгосон

“Монголын урчуудын эвлэл”-ийн Арт галерейд энэ сарын 5-ны өдөр нээлтээ хийсэн “Мөнх тэнгэр” үзэсгэлэнд

2026-02-16
Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

МАН-ын дэргэдэх Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит бус Их хурал болж, шинэ ерөнхийлөгчөөр УИХ-

2026-02-16
Төв шуудангийн урд байрлах 54 давхар, “Улаанбаатар хотын төв цэгээс 800-хан метрийн зайтай тансаг хороолол” ... мөнгө угаалт биш биз?

Төв шуудангийн урдахь 54 давхар, “Улаанбаатар хотын төв цэгээс 800-хан метрийн зайтай тансаг хороолол” ... мөнгө угаалт биш биз?

2026-02-15
NTV телевиз JTI-ийн гэрчилгээг хүртжээ  

NTV телевиз JTI-ийн гэрчилгээг хүртжээ  

2026-02-13
Б.Энхбаяр VS Б.Тулга

Б.Энхбаяр VS Б.Тулга

2026-02-13
Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах саналаас татгалзжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадоржийг огцруулах саналаас татгалзжээ

2026-02-13
“Оюу толгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгджээ

“Оюу толгой” төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгджээ

2026-02-13
Э.Батшугар: Уул уурхайг түшиглэсэн  хиймэл оюуныг хөгжүүлэх нь Монгол Улсын давуу тал байх болно

УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-02-13
Ж.Баярмаа: Сонгогчдын саналыг худалдан авахын эсрэг хуулийн төсөл боловсруулж байна

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

2026-02-13
Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга асан, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдэгдэл гаргажээ

2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын нэгдс

2026-02-12