АСЕАН дэвшилтэт технологийн үйлдвэрлэлд орон зайгаа тэлэхийг зорьж байна

2025-12-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Англи эхээс хөрвүүлсэн Тоймч В.АРИУНЧИМЭГ

 

Geopolitical Monitor цахим сэтгүүлийн нийтлэл

 

Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо буюу АСЕАН нь дэлхийн хагас дамжуулагч болон цахилгаан тээврийн хэрэгслийн батарейны үйлдвэрлэлд байр сууриа бэхжүүлэхийг чармайж байна. Одоогоор Малайз, Индонез, Тайланд улсууд дээр дурдсан хоёр салбарт өндөр өртөг шингээсэн үйлдвэрлэл рүү нэг мөр шилжих хүсэл эрмэлзлээ ил тод илэрхийлж, тодорхой амлалтуудыг өгч байгаа. Хагас дамжуулагч, цахилгаан электроник, батарей нь хиймэл оюун ухаан, сэргээгдэх эрчим хүчний систем, орчин үеийн батлан хамгаалах салбарт зайлшгүй шаардлагатай орц, түүхий эд учир улс орнуудын энэхүү хүчин чармайлт нь стратегийн ач холбогдолтой юм. Харин тус бүс нутаг одоо төлөвлөсөн төслүүд, зардлын бүтэц, үндэсний үйлдвэрлэлийн стратегиудад шууд нөлөөлдөг геополитикийн болон инженерийн дарамт шахалттай тулгарч байгаа юм.

2025 оны аравдугаар сард БНХАУ газрын ховор элементийн экспорт, боловсруулалттай холбоотой технологид тавьсан хяналтаа чангатгаж буйгаа зарласан. Энэхүү шийдвэр нь цахилгаан автомашины мотор болон хагас дамжуулагчийн тоног төхөөрөмжийн гол түүхий эд газрын ховор соронз, тусгаарлагч ислийн зах зээлийг богино хугацаанд хязгаарласан. Хэдийгээр Бээжин энэхүү хязгаарлалтаа хэсэгчлэн хойшлуулсан ч гэсэн өгч буй дохио нь тодорхой байв. Энэ нь чухал ашигт малтмал болон бусад газрын ховор элементийг нэг их анхааруулж, мэдэгдэхгүйгээр хязгаарлаж болно гэдгийг илэрхийлсэн үйлдэл болсон.

Үүний зэрэгцээ, АНУ болон түүний холбоотнууд хагас дамжуулагч үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн экспортод тавьж буй хяналтаа зах зээлийн төлөв байдалтай уялдуулан, зохицуулсаар байна. Цаашид экспортоо чангатгасаар байвал АСЕАН-ны нийт гишүүн улс орнуудын сав баглаа боодол, туршилтын шинэ байгууламжуудын өртөг, үйл ажиллагаанд шууд нөлөөлнө. Иймээс өндөр технологийг тойрсон стратегийн орчин тогтворгүй болж, дэвшилтэт электроникийн үйлдвэрлэл рүү тэлэхийг хүсэж буй компаниудад дарамт учруулж байна.

Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2025.12.2 № 226 (7723) дугаарыг захиалан уншина уу.

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.

Таны итгэл, дэмжлэг биднийг хараат бус байлгадаг.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

7 цаг 35 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

7 цаг 39 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

7 цаг 42 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

7 цаг 49 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

15 цаг 39 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

15 цаг 39 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

15 цаг 39 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин