Ерөнхий сайд Г.Занданшатарын ШХАБ дахь уулзалтаар юу яригдав

2025-11-19
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Москва хотод болж буй ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцлоо. ШХАБ нь 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикстан, Узбекистан зэрэг улсын оролцоотойгоор байгуулагдсан. Гишүүн,  ажиглагч, яриа хэлэлцээний түнш 27 улсыг хамардаг. Ажиглагч хоёр улсын нэг нь Монгол Улс юм.

Ерөнхий сайд Г.Занданшатарыг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд М.Ю.Галузин, ГХЯ-ны Төрийн ёслолын газрын захирал И.В.Богдашев нарын албаны хүмүүс угтлаа.


Ерөнхий сайд Г.Занданшатар айлчлалын хүрээнд өчигдөр ОХУ-ын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа.  Засгийн газрын тэргүүн нар Монгол Улс, ОХУ-ын Иж бүрэн стратегийн түншлэл, эрчим хүч, аж үйлдвэр, зам, тээвэр, боловсрол, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа идэвхтэй гүнзгийрэн бэхжиж буйг онцлон тэмдэглэв.  Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл, “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр” зэрэг томоохон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын зүгээс онцгойлон анхаарч, ажиллаж буйгаа илэрхийлэв.
Монгол Улс нь ОХУ-ын Ази, Номхон далайн бүс нутаг дахь чухал стратегийн түнш бөгөөд хоёр орны иргэд хоорондын урт хугацааны уламжлалт нөхөрлөл, харилцан итгэлцэл, дэмжлэг дээр суурилдаг болохыг ОХУ-ын Засгийн газрын тэргүүн онцоллоо.

ОХУ шатахуун, автобензиний экспортдоо тодорхой хязгаарлалт хийж буй ч энэ нь Монгол Улсад хамаарахгүй, нийлүүлэлт тогтвортой үргэлжилж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлнэ гэж ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин хэллээ.  Талууд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг энэ онд багтаан Улаанбаатар хотод зохион байгуулахаар тохиролцлоо.


Мөн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нартай уулзахаар төлөвлөөд байна. 
ШХАБ-ын уулзалтын хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилевтэй Москва хотноо уулзаж Газрын тосны импортын хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцаж тохиролцлоо. 
Сайд Г.Дамдинням найрамдалт хоёр улсын хамтын ажиллагаа газрын тосны бүтээгдэхүүний чиглэлээр илүү нягт хамтран ажиллаж байгааг онцлон хэдий дотоодоо хомстолтой байгаа ч манай улсад тасралтгүй тогтвортой нийлүүлж байгаад талархал илэрхийлэв.
ОХУ-ын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев манай улсад нийлүүлж буй газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр өсөж буйг онцлоод цаашид тогтвортой найдвартай нийлүүлэх, "Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай" хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж, газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлж ажиллахаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 219 (7716)

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Oleg
How To Recover Frozen Crypto Wallet With Lost Recovery Masters The Lost Recovery Master is a team of experienced Crypto Experts. It has the capacity to assist in unfreezing blockchain funds, stolen or lost cryptos and recovering frozen crypto wallets. They work directly with smart contract protocols and have right connections and tools to initiate and facilitate the process whether it's through dispute resolution, compliance validation, or recovery services. If the freeze is due to platform level restrictions, they navigate that with proper documentation and verification. They deliver Actionable Intelligence to all of their clients by utilizing the most recent Cyber tools, Open Source Intelligence (OSINT), Human Intelligence (HUMINT), cutting-edge technology, and Crypto Tools If you need their service, here is their Contact. email ( support@lostrecoverymaster.com ) whatsapp +447537105921 Website https://lostrecoverymaster.com/
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

1 цаг 51 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

1 цаг 51 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

1 цаг 51 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

15 цаг 5 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

15 цаг 11 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18