Хоёр хүн эвтэй бол төмөр хэрэм мэт Хорин хүн эвгүй бол нурсан балгас мэт хэмээн Их эзэн Чингис хаан сургасан

2025-11-15
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр уламжиллаа.

Мэндчилгээнд, "Эрхэм хүндэт Монгол Ардын намын гишүүд ээ, МАН-ын 31-р Их хурлын эрхэм төлөөлөгч, журмын нөхөд та бүхэнд энэхүү түүхэн өдрийн мэндийн өргөн дэвшүүлье. МАН бол 20-р зуунд харийн дарлалаас ард түмнээ чөлөөлж, туурга тусгаар Монгол Улсаа сэргээн байгуулж, Бүгд Найрамдах засаглалаа тунхаглан зарлаж, улс орныхоо аюулгүй байдлыг бататган бэхжүүлж, хүн ардаа соён гэгээрүүлж НҮБ-ын гишүүн орон болгосон улс төрийн ууган хүчин билээ. 

Монгол Ардын намын түүх бол манай улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, их бүтээн байгуулалтын түүх юм. МАН нь өөрийн гэсэн үзэл баримтлал, үнэт зүйл, дүрэм журамтай, ахмад-дунд-залуу үеийн алтан хэлхээн дээр оршин байж улс орныхоо өмнө тулгарсан бүхий л сорилтыг оновчтой бодлого зөв шийдвэрээр даван туулж, улс орон ард түмнийхээ хөгжил дэвшлийг манлайлан удирдаж ирсэн бахдам түүхтэй. Тиймээс ард түмэн МАН-д өндөр итгэл хариуцлага хүлээлгэж, ард түмнийхээ аж амьдрал, улс орныхоо хувь заяа, хөгжил дэвшлийг хариуцуулсаар ирсэн билээ. 

Аливаа улс төрийн нам ард түмэнтэйгээ ойр байх тусмаа хүчирхэгжин бэхжиж, алсрах тусмаа уруудан бөхдөг жамтайг та бүхэн огт мартах учиргүй. Шударга ёс тогтсон нийгэмд хүн эрх чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйтэй итгэлтэй сэтгэл хангалуун амьдардаг жамтай. Ийм нийгмийг бүрдүүлэхийг Монголын ард түмэн хүсэмжилж, шахан шаардаж байна. Иймээс аливаа улс төрийн хүчин төр улсдаа хүчин зүтгэж буй хүн бүхэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлж, төр түмнийхээ төлөө үнэнч шударгаар хүчин зүтгэх учиртайг цохон тэмдэглэж байна. Үндэсний язгуур эрх ашиг, аюулгүй байдал, ард түмний эрх мэдлээс дээгүүр нам, бүлэглэл, хувь хүний эрх ашиг гэж огт байх ёсгүй. Сүүлийн жилүүдэд хүн төрөлхтөн геополитик, геостратегийн зөрчид мөргөлдөөнтэй дэлхий ертөнцөд амьдарч байна. Монголчууд биднээс үл хамаарах хүндрэл бэрхшээлүүд ч улс орны эдийн засаг, улс орны амьдралд хүндээр тусаж байна. Энэхүү эгзэгтэй цаг үед монголчууд бидний эрхэмлэн дээдлэх амин чухал үнэт зүйл бол үндэсний эв нэгдэл юм. 

Энэ билэг сургаалийг ямагт санаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэж, ёсыг сахиж амьдрах нь монголчууд бидний хөгжил дэвшил, мандан бадрахын үндэс байх болно Иймд ууган хүчин МАН хуулийг дээдэлж, улс орныхоо аюулгүй байдал, тусгаар тогтнол, хөгжил дэвшлийг улам бүр бататган бэхжүүлэхийн төлөө хүчээ нэгтгэн ард түмний итгэл найдварыг дааж, алдаа оноогоо засаж, амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх шаардлагатай байна. Монголын өнцөг булан бүрээс ирсэн эрхэм хүндэт төлөөлөгч та бүхний хэлэлцэж буй асуудал, гаргасан шийдвэрийг монголчууд чих тавин хүлээж, дэлхийн улс орнууд анхааралтай ажиглаж буйг онцлохыг хүсэж байна. Тиймээс МАН-ын 31-р Их хурал тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлж, улс эх орныхоо хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулна гэдэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд итгэл дүүрэн байна. 

Цаашид төр засгийн бодлогод шударга ёсыг эрхэмлэж, улс орны бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээхэд чиглэх учиртай. Үүнд улс төрийн ууган хүчин МАН онцгой анхаарч, манлайлан ажиллах ёстой. 

Монголчууд бид нэг Монгол, нэг ард түмэн, нэг гэр бүл гэдгээ гүнээ ухамсарлаж хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, эвээ зангидан улсынхаа төлөө хүчээ нэгтгэн ажиллах ёстой. МАН-ын 31-р Их хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мөнхөд мандан бадрах болтугай" гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Oleg
How To Recover Frozen Crypto Wallet With Lost Recovery Masters The Lost Recovery Master is a team of experienced Crypto Experts. It has the capacity to assist in unfreezing blockchain funds, stolen or lost cryptos and recovering frozen crypto wallets. They work directly with smart contract protocols and have right connections and tools to initiate and facilitate the process whether it's through dispute resolution, compliance validation, or recovery services. If the freeze is due to platform level restrictions, they navigate that with proper documentation and verification. They deliver Actionable Intelligence to all of their clients by utilizing the most recent Cyber tools, Open Source Intelligence (OSINT), Human Intelligence (HUMINT), cutting-edge technology, and Crypto Tools If you need their service, here is their Contact. email ( support@lostrecoverymaster.com ) whatsapp +447537105921 Website https://lostrecoverymaster.com/
Dd
Yamar eh survaljaas avsan surgaltiin ve? Ih ezen haanii a Naad eeriin chiheer sonsoogui bailtai Nambariin huugiin helsen Ugnii huvilbar gej oilgogdood baih yum daa
Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

7 цаг 35 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

7 цаг 39 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

7 цаг 42 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

7 цаг 49 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

15 цаг 39 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

15 цаг 39 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

15 цаг 39 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин