Г.Занданшатар: Анхнаасаа би намын даргын албан тушаалд шунаагүй

2025-11-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын Их хуралд мэндчилгээ дэвшүүллээ. 

Тэрээр хийж хэрэгжүүлэх найман ажлаа танилцууллаа. Мөн "Манай нам бол төрөө байгуулагч, төрөө баталгаажуулагч. Тиймээс намын ажлыг сайжруулах, боловсон хүчний бодлогыг дэмжих, анхан шатаа анхаарах нь төрийн ажил юм. Эдгээр ажлаа үргэлжлүүлэхийн тулд би намын даргад өрсөлдөхгүй гэдгээ мэдэгдсэн. Анхнаасаа би дарга, цэрэг болж албан тушаалд шунаагүй ээ. Журмын нөхөд минь санал, сэтгэл нэгдээд "Энэ хүнд цаг үед ачаа үүр" гэж надад даалгасан. "Үүнээс ухрах эрхгүй" гэж үзэж, ардын намынхаа саналаас ухрахгүйгээр саналыг хүлээж авсан. Тухайн үед намын Бага хурлын гишүүд "Ерөнхий сайд намынхаа захиргааны болон улстөрийн эрх мэдлийг хамтад нь үүр" гэдэг саналыг хэлсэн. Би гэнэн цайлганаар итгээд л явсан. Ажлаа ч сайжруулъя гэж бодсон. Засгийнхаа ажлыг сайжруулж, энэ хямралыг давъя гэж өдөр шөнөгүй зүтгэсэн. Аливаа асуудалд ороод гэнэт намын даргын төлөө тэмцэж улайрсан зүйл байхгүй. Албан тушаалаас илүү зарчим, хууль, дэг журмыг баримиталж хатуу зогсох зүйл дээр хатуу зогссон. Албан тушаалын биш ардын намынхаа төлөө зогсож байгаа гэдгээ амьдаар нь харуулахын тулд нэрээ татаж мэдэгдэл хийсэн. Улс эх орныхоо эрх ашгийг бодож, давхар дээлээс татгалзсан" гэв.
Эх сурвалж:www.polit.mn

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Зочин
Сайн илтгэл болжээ. Хийсэн юмтай. Тодорхой зорилготой
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

1 цаг 38 мин
Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төслийг яаралтай өргөн барина

Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэ

2 цаг 38 мин
Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг үүсгэн

2 цаг 38 мин
Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрийн хоолны ширээ, э

2 цаг 38 мин
ЗАЛРУУЛГА

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгу

12 цаг 52 мин
Өмнөд Солонгосын шинжээч: Оростой харилцаагаа аль болох түргэн сэргээх нь Сөүлийн ашиг сонирхол

Өмнөд Солонгос Оростой харилцаагаа аль болох хурдан сэргээх шаардлагатай гэж Евразийн стратегийн

13 цаг 56 мин
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

Өчигдөр 06 цаг 00 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу? 

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэ

Уржигдар 21 цаг 18 мин