Пакистан Өмнөд Азийн геополитикийг дахин зурахдаа байгалийн баялгийг хөшүүрэг болгож байна

2025-10-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Англи эхээс хөрвүүлсэн тоймч В.АРИУНЧИМЭГ

 

Geopolitical Monitor сэтгүүлийн судалгааны тайлан

АНУ-Пакистаны харилцаа олон жилийн үл итгэлцлийн дараа дулаарч байна. Хоёр улс эрчим хүч, технологи, эрдэс баялгаар дамжуулан бие биенээ дахин нээж, өмнө нь зориглож байгаагүй хамтын ажиллагаа буюу хямралын мөчлөгөөс цааш үргэлжлэх түншлэлийг бий болгож байгаа бололтой. Пакистаны Ерөнхий сайд Шехбаз Шариф, Армийн командлагч, генерал Асим Мунир нарын АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ойр ойрхон хийсэн уулзалтууд энэхүү түншлэлийн шинэ үе шатыг нээж, Пакистан улс бараг арван жилийн турш зайлсхийсний эцэст Вашингтоны стратегийн радарт эргэн ирснийг илтгэв. Пакистан терроризмын эсрэг тэмцэл, цус урссан дайнуудаас хөндийрч хөрөнгө оруулалт, харилцаа хамтын ажиллагаа руу шилжиж буй нь сонин л үзэгдэл.

 

Худалдаа, арилжаа эдийн засгийн сэргэлтийг авч ирж байна

 

Олон арван жилийн турш Пакистан-АНУ-ын харилцаа хамтын ажиллагаа, сөргөлдөөний хооронд ээлжлэн солигддог тогтворгүй байдалтай л байж ирсэн. Харин энэ удаад өөр мэдрэмж төрүүлж байна. Вашингтон Исламабадыг зөвхөн аюулгүй байдлын хувьд өөрөөс нь хараат, дэлхийн хангамжийн сүлжээг өөрчлөх өрсөлдөөн дундах эдийн засгийн холбоотон гэж л харж байгаа. АНУ-ын Стратегийн Металл Компани (USSM) Пакистаны чухал ашигт малтмалд 500 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон нь сүүлийн жилүүдэд АНУ-аас Исламабадад амалсан аж үйлдвэрийн хамгийн том амлалтын нэг юм. Хөрөнгө оруулалт хийх тухай Харилцан ойлголцлын санамж бичгийн гол агуулга нь цахилгаан тээврийн хэрэгсэл болон батлан хамгаалах үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой газрын ховор металл, зэс, литийн хайгуул хийх, боловсруулахад чиглэжээ.

 

Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРАВДУГААР САРЫН 30. ПҮРЭВ ГАРАГ. № 205 (7702)

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

16 цаг 27 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

Уржигдар 17 цаг 41 мин
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

Уржигдар 11 цаг 19 мин
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

Уржигдар 11 цаг 18 мин
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

Уржигдар 09 цаг 31 мин
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

Уржигдар 06 цаг 00 мин
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

Уржигдар 06 цаг 00 мин