Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны эргэн тойронд

2025-10-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд хандаж, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн үйл ажиллагаа, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн аравдугаар сарын 17-ны чуулганы нэгдсэн хуралдаан болон уг хуралдаанаас гарсан Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор хүсэлт өгсөн. Тэгвэл өнөөдөр Их суудлын хуралдаанаар гомдлыг хэлэлцэж байна. 

Их суудлын хуралдаанд Цэцийн есөн гишүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хуралдааныг Цэцийн дарга Г.Баясгалан даргалж байна. Нэхэмжлэгч буюу Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг төлөөлж ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дэд дарга Д.Цолмон,  Ерөнхий сайд Г.Занданшатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лүндэндорж оролцож байгаа бол гэрчээр УИХ-ын Тамгын газрын дарга Б.Баасандорж, шинжээчээр хуульч О.Машбат нар иржээ.

Харин УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Ц.Сандаг-Очир, Н.Номтойбаяр, М.Мандхай С.Ганбаатар Ч.Номин, Ц.Идэрбат, Б.Баярбаатар нар оролцож байна.

Хуралдааны эхэнд маргагч талуудаас Цэцийн есөн гишүүнээс татгалзах үндэслэл байгаа, эсэх талаар тодруулахад УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлтээ байгаагаа уншиж танилцуулсан.

Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяагийн өмнөөс тайлбар хийх гэж хоёр удаа оролдсон. Тиймээс хуралдааны дэгийг зөрчсөн, зөвхөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрөө хүсэлтээ хэлэх ёстой гээд дахин дур зоргоороо яривал хуралдаанаас гаргана гэдгийг хуралдаан даргалагч Г.Баясгалан санууллаа.

Мөн ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “цаг дууслаа” хэмээн хэлэхэд хуралдаан даргалагчийн зөвшөөрөлгүй зааланд ярихыг хориглож, талуудыг хуралдааны дэг сахихыг анхааруулав.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Цэцийн гишүүн О.Мөнхсайханыг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж, татгалзан гаргах хүсэлтээ уншиж танилцуулаад, Цэцийн гишүүдэд холбогдох баримтыг өгсөн. Х.Булгантуяа гишүүний хүсэлтийг хэлэлцэхээр Цэцийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдааны танхимаас гарч, зөвлөлдөх тасалгаанд шилжээд Уг хүсэлтийг өнөөдрийн ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэж байна. Тэгвэл хурлын эхэнд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа нь ҮХЦ-ийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлт гаргалаа. Уг хүсэлтийг хэлэлцэхээр ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан түр завсарлаж, Цэцийн гишүүн О.Мөнхсайханаас татгалзах хүсэлтийг хүлээн авсангүй эргэн хуралдаж эхэллээ.

Цэцийн гишүүнээс дараах үндэслэлээр татгалзана. Үүнд:

  1. Цэцийн гишүүнийг энэ хуульд зааснаас өөр үндэслэлээр маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргаж үл болно.

  2. Төвийг сахих зарчмыг хангах үүднээс Цэцийн гишүүн дараах үндэслэл байвал маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарна:

1/хянан хэлэлцэж байгаа асуудлыг урьд өмнө шүүхийн болон захиргааны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож байснаас хойш 2 жил өнгөрөөгүй бол;

2/маргагч талууд, тэдгээрийн төлөөлөгчидтэй ойрын төрөл садан бол;

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Би хууль сайн мэдэхгүй, өмгөөлөгч авмаар байна" гэсэн боловч ҮХЦ-ийн дарга Г.Баясгалан хүлээж аваагүй юм. Учир нь, Х.Булгантуяа ҮХЦ-ийн хурал болохоос өмнө өмгөөлөгчтэйгээ албан ёсоор гэрээ байгуулах ёстой байсныг танилцуулсан юм.

Эх сурвалж:www.polit.mn 

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

7 цаг 38 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

7 цаг 42 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

7 цаг 44 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

7 цаг 52 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

15 цаг 42 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

15 цаг 42 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

15 цаг 42 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин