Сергей Шойгу: Хүн амьдралдаа ганцхан мөрөөдөлтэй бол уйтгартай амьдрал

2025-10-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

К.АНУ

1845 онд I Николай хааны зарлигаар байгуулагдсан Оросын Газарзүйн Нийгэмлэг (РГС) сүүлийн 180 жилийн турш дэлхийн хамгийн том, хамгийн үзэсгэлэнтэй улс Оросыг эцэс төгсгөлгүй судалж байна.

Сургуулийн газарзүйн шинэ сурах бичиг ямар байх вэ, арлууд ямар нууцыг агуулдаг вэ, Орост хаана амьдрах ёстой вэ, Аляскийг судлахын тулд АНУ-тай хэрхэн хамтран ажиллах вэ, дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй нар жаргах газрууд хаана байдаг, Кустурица Оросын газарзүйн нийгэмлэгийн захиалгаар кино хийж чадах эсэх, Оросын газарзүйн нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Сергей Шойгу эдгээр асуултуудад хариулж, Оросын тэргүүлэх хэдэн хэвлэлд ярилцлага өгсөн байна. Түүний ярилцлагыг kp.ru “Сергей Шойгу: Хүн амьдралдаа ганцхан мөрөөдөлтэй бол уйтгартай амьдрал” гэсэн гарчигтайгаар нийтэлсэн байна.

Газар зүй сонирхон суралцах асуудал хийгээд Газар зүйн нийгэмлэгийн ажлын зорилгын талаар Сергей Шойгу хэлэхдээ, “Эцсийн эцэст Оросын газарзүйн нийгэмлэгийн зорилго бол хүмүүст эх орноо, бүс нутаг, хот, тосгоноо эхлээд харж, дараа нь хайрлахад нь туслах явдал юм. Тийм ч учраас бид бүс нутгийн сурах бичгүүдийг дэмжиж, оюутнууд хийсвэр тив биш, харин өөрсдийн гэсэн газар нутгийг судалж, тэдгээрийг дахин нээж өгдөг” гэсэн байна.

Түүний хэлснээр Оросын газарзүйн нийгэмлэгийн түүх янз бүрийн үйл явдал, үйлдлээр баялаг. Ихэнх музейг худалдаачид байгуулсан. Тэд янз бүрийн улс орнуудаар аялж, бусдад  үзүүлэх боломжтой төрөл бүрийн олдворуудыг авчирсан. Хэрэв өнөөдөр Эрхүү хотод зочлох юм бол орон нутгийн түүхийн музейн гол барилга нь Оросын газарзүйн нийгэмлэгийн музей гэдгийг харах болно. Хэрэв та Владивостокт очвол Оросын газарзүйн нийгэмлэг хотын төвд лекцийн танхим зэрэг гурван барилга эзэмшдэг. Томск, Омск болон бусад олон хотод ч мөн адил гэж ярьсан байна.

Оросын газар зүйн нийгэмлэг Москвад томоохон музей байгуулна. Хүмүүс үзэх ёстой өвөрмөц архив бидэнд бий. Мөн бид газрын зураг, баримт бичиг, атлас болон бусад хэвлэлээ дижитал болгож байна. Бид энэ зорилгоор тусгай тоног төхөөрөмж авсан. Бид Санкт-Петербург дахь төв байрандаа Европ дахь хамгийн том газарзүйн номын сантай. Энэ бол байнга өргөжиж байгаа гайхалтай цуглуулга юм гэж нийгэмлэгийн тэргүүн ярилцлагадаа хэлсэн байна.

Оросын газар зүйн нийгэмлэгийн тэргүүн улс орныхоо олон газар аялж, зарим газар хайгуул шинжилгээний экспедицийн ажлаар олонтаа очиж байсан.  Түүнээс “Хамгийн сайхан нар жаргадаг газар хаана байсан бэ” гэж асуухад Саяны нуруунд гэж хариулсан байна.

ОХУ-ын Онцгой байдлыг албыг удирдаж байсан, бас Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Сергей Шойгу яагаад газар зүйд татагдсан талаараа "Сургууль байхаасаа л. Бид гайхалтай багштай байсан. Тэр зүгээр нэг хичээл заадаггүй байсан. Тэр бидэнд ертөнцийг нээж өгсөн. Тэр бидэнд нууц, аяллын тухай үнэхээр сэтгэл татам түүхүүдийг ярьж өгсөн.  Тэр цагаас хойш надад нууцлаг ном бүтээх санаа төрсөн. Жинхэнэ, том, жинхэнэ. Би цаашид судалж, шийдэж, ойлгохыг хүсч буй төрөл.

Олон хүн “Бүх зүйл аль хэдийн илэрсэн, хайх зүйл үлдсэнгүй” гэж хэлдэг. Гэхдээ би санал нийлэхгүй байна. Жишээлбэл, Тунгус солирыг авч үзье. Энэ нь цорын ганц тохиолдол биш юм. Манай гаригт ойртсон бусад объектууд байсан... гэж хариулсан байна.

Эх сурвалж: polit.mn

мөрөөдөлтэй байх
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

1 цаг 38 мин
Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төслийг яаралтай өргөн барина

Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэ

2 цаг 38 мин
Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг үүсгэн

2 цаг 38 мин
Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрийн хоолны ширээ, э

2 цаг 38 мин
ЗАЛРУУЛГА

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгу

12 цаг 52 мин
Өмнөд Солонгосын шинжээч: Оростой харилцаагаа аль болох түргэн сэргээх нь Сөүлийн ашиг сонирхол

Өмнөд Солонгос Оростой харилцаагаа аль болох хурдан сэргээх шаардлагатай гэж Евразийн стратегийн

13 цаг 56 мин
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

Өчигдөр 06 цаг 00 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу? 

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэ

Уржигдар 21 цаг 18 мин