Египет улс Д.Трампад улсынхаа дээд өргөмжлөлийг гардуулна

2025-10-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

К.АНУ

Газын зурваст гал зогсоох хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурсантай холбогдуулан Египетийн Шарм-эль-Шейх хотноо "энхийн дээд хэмжээний уулзалт" зохион байгуулагдаж байна. Египетийн As-Shorouq мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас "энхийн дээд хэмжээний уулзалтад" оролцоно. Мөн Израйлын Ерөнхий сайд оролцохоор болж байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ.

Америкийн мэдээллийн агентлаг Axios өмнө нь удахгүй болох дээд хэмжээний уулзалтад Их Британи, Герман, Индонез, Иордан, Итали, Катар, Арабын Нэгдсэн Эмират, Пакистан, Саудын Араб, Турк, Францын удирдагчид эсвэл Гадаад хэргийн сайд нар оролцох төлөвтэй байгааг мэдээлж байсан.

Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг өөрийн улсыэ  төрийн дээд шагнал болох Нил мөрний одонгоор шагнана. Энэ тухай хэвлэлззп Египетийн ерөнхийлөгчийн тамгын газраас иш татан мэдээлсэн байна.

 

“Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах эль-Сиси АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг мөргөлдөөнийг зохицуулахад оруулсан хувь нэмрийг, тэр дундаа Газын зурвас дахь дайныг зогсооход оруулсан хувь нэмрийг нь үнэлж,  түүнийг Нил мөрний одонгоор шагнахаар шийдлээ” гэж тус Египетийн холбогдох албаны мэдээнд дурджээ.

Нил мөрний одонг египетчүүд болон бусад орны иргэдэд тус улсын төлөө байгуулсан гавьяаных нь төлөө олгодог. Энэхүү шагналыг Өмнөд Африкийн Ерөнхийлөгч Нельсон Мандела, хуучин ЗХУ-ын хэд хэдэн сансрын нисэгч, мөн ЗХУ-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Никита Хрущев нар хүртэж байжээ.

Энэ даваа гараг /2025.10.13/-т Палестины Хамас хөдөлгөөн Газын мөргөлдөөнийг зохицуулах хэлэлцээрийн хүрээнд барьцааны хүмүүсийг суллахаа мэдэгдсэн. Дональд Трамп газын зурваст дайн дууслаа хэмээн мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: polit.mn

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

1 цаг 39 мин
Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төслийг яаралтай өргөн барина

Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэ

2 цаг 39 мин
Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг үүсгэн

2 цаг 39 мин
Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрийн хоолны ширээ, э

2 цаг 39 мин
ЗАЛРУУЛГА

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгу

12 цаг 52 мин
Өмнөд Солонгосын шинжээч: Оростой харилцаагаа аль болох түргэн сэргээх нь Сөүлийн ашиг сонирхол

Өмнөд Солонгос Оростой харилцаагаа аль болох хурдан сэргээх шаардлагатай гэж Евразийн стратегийн

13 цаг 56 мин
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

Өчигдөр 06 цаг 00 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу? 

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэ

Уржигдар 21 цаг 18 мин