Л.Оюун-Эрдэнэ: Бодьтой холбоотой асуудлыг ярих цаг болсон, яагаад өргөн царигаар төмөр зам барьсан юм бэ

2025-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын 10 гишүүн асуулт асууж хариулт авч байна. 
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: -Би уг нь дуугүй л яваад байсан юм. Өнөөдөр ил тод ярилцах цаг нь болж байх шиг байна. 2024 оны сонгууль МАН дэлхий дээр ганцаараа олонхын санал авсан. Өөр ийм эрх баригч хүчин байгаагүй. Бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө л явах ёстой байсан. Төрийн ажил бол баримтад тулгуурлаж ярих ёстой болохоос цахим орчноор дамжуулж бие биеэ харлуулж болохгүй. Нүүрсний оффтейктой холбоотой асуудал 2022 онд төлбөрийн тэнцэл 2.7 тэрбум болчихсон юм. Тухайн үед Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар байсан. Ингээд гааль дээр нүүрсний бүрдүүлэлт, экспорт байгаа хэр нь валют орж ирэхгүй байгааг Ч.Хүрэлбаатар сайд олж харсан. Ингээд энэ гэрээнүүдийг 2022 онд ил болгосон. Өчигдөр нэмж ил болгосон зүйл байхгүй. ҮАБЗ шийдвэр гаргадаг нь үнэн. Тендерийн тухай хуульд энэ зөвлөмж хамаарахгүй гэдэг шийдвэр гаргадаг. Нэг үгээр хэлбэл шууд гэрээ хийх, худалдан авалттай холбоотой асуудлаар ТЕГ-аас бичиг авахын тулд ийм шийдвэр гаргадаг. Тагнуул үүнийг нууц гэж үздэг. Тиймээс энэ зөвлөмжийг ч ил болгох хэрэгтэй. 
Бодийн оффтейк гэрээ явж байхад Г.Занданшатар дарга ЗГХЭГ-ын дарга байсан. Би ажлыг нь авсан. Энэ гэрээтэй холбоотой асуудлыг нүүрсний сонсгол дээр  валютын нөөц яаж багасаж байгааг ярих зорилготой ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсгийг Б.Энхбаяр ахалсан. Бодийг тойрч ярьсаар байгаад Бортээг болж хувирсан. Бодьтой холбоотой асуудлыг ярих цаг болсон. Яагаад өргөн царигаар төмөр замыг тавьсан юм бэ.
Эх сурвалж:www.polit.mn

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

1 цаг 20 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

1 цаг 25 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

1 цаг 33 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

21 цаг 18 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин