“Засгийн газрыг дөрөвхөн сарын дараа огцруулах гэж байгаа гол шалтгаан нь юу юм бэ”

2025-10-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын 10 гишүүн асуулт асууж хариулт авч байна.  
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:-Зургадугаар сарын 12-ны өдөр буюу дөрвөн сар ч болоогүй байна.  Хуралд 118 УИХ-ын гишүүн оролцсноос 108 гишүүн дэмжиж Ерөнхий сайдыг томилж, энэ Засгийн газрыг бүрдүүлэх эрхийг олгосон байдаг. Дөрвөн сар хүрэхгүй хугацаанд буцаагаад огцруулах тухай яриад сууж байна. Өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэнэ гэхээр нь Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын дэгийн тухай хуулийг баримтлаад хэлэлцэх гэж  байгаа асуудлын талаар танилцъя, атериалыг нь авч үзье гэсэн хүсэлт тавьсан. Уг нь бид нар энэ Засгийн газрыг  огцруулах тухай шийдвэрийг гаргахдаа суурьтай хандмаар байна. 
Ерөнхий сайдаас асуух зүйл байна. Хулгайнуудыг цэгцлэх асуудлаар сүүлийн үед нэлээд эрчимтэй ажилласан. Хулгайтай тэмцэх гэж байгаа үед энэ асуудал үүссэнийг та юу гэж харж байна вэ. 
Ерөнхий сайд Г.Занданшатар:- Ер нь бол Монгол Улсын Засгийн газрын гарааны гурван сар бол эдийн засгаа өөд нь татаж, эдийн засгийн уналтаас сэргийлэхийн тулд баялагийн хулгайтай тэмцэж, түүнийг цэгцэлж сэргээн өдрүүд байлаа. Ганцхан жишээ хэлье. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш сарын 1.7 -2.7 сая тн болж өслөө. Вальютын нөөц түүхэнд  дээд хэмжээндээ хүрч 5.9  тэрбум долларт хүрлээ. 
Сар бүр алдагдалтай гарч байсан улсын төсөв наймдугаар сард тодорхой ашигтай гарч, экспортын орлого 513.8 сая доллар болж өссөн үүний үрд вальютын  нөөц 5.9 тэрбум доллар  болсон. Манай засгийн газар  сайн ажиллаж байсан байна гэдэг эдийн засгийн бодит тоогоор батлагдаж байна.  Засгийн газрыг огцруулах гэж байгаа үндэслэлийг хайгаад олоогүй  сүүлийн гурван хоног. Эдийн  засаг хүнд байх үед Засгийн газар огцруулах үндэслэлтэй шалтгаан гаргах ёстой” гэлээ.

 

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

1 цаг 39 мин
Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төслийг яаралтай өргөн барина

Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэ

2 цаг 39 мин
Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг үүсгэн

2 цаг 39 мин
Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрийн хоолны ширээ, э

2 цаг 39 мин
ЗАЛРУУЛГА

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгу

12 цаг 52 мин
Өмнөд Солонгосын шинжээч: Оростой харилцаагаа аль болох түргэн сэргээх нь Сөүлийн ашиг сонирхол

Өмнөд Солонгос Оростой харилцаагаа аль болох хурдан сэргээх шаардлагатай гэж Евразийн стратегийн

13 цаг 56 мин
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

Өчигдөр 06 цаг 00 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу? 

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэ

Уржигдар 21 цаг 18 мин