М.Энхцэцэг: Асуудлыг шийдэхийн тулд хамгийн түрүүнд хууль эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай

1 цаг 18 мин
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийг урьж, ярилцлаа.

 

-Эрчим хүчний хууль тогтоомжийг шинэчлэх Ажлын хэсгийн үйл ажиллагаа ямар түвшинд явж байна вэ. Хуулийн төслийг боловсруулаад дууссан гэсэн. Энэ тухай яриагаа эхэлье?

-Эрчим хүчний салбарт маш олон асуудал байгааг хүн бүр мэдэж байгаа. Тэгвэл эл асуудлуудыг шийдэхийн тулд хамгийн түрүүнд хууль эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж эрчим хүчний тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж байна. Өнөөдөр эрчим хүчний салбар хөрөнгө оруулалт татаж чадахгүй, оролцогч талууд хүндрэл бэрхшээлтэй байнга тулгарч байна.

Мөн гомдол маргаан их гарч, хэрэглэгчийн эрх ашиг хангагдахгүй байгаа гээд олон асуудал байна. Тэгвэл энэ нь хууль эрх зүйтэй холбоотой. Учир нь эрчим хүчний салбар 2001 оны буюу 24 жилийн өмнө батлагдсан хуулиар харилцаагаа зохицуулж байна. Энэ хууль өнөөдрийн харилцааг үр дүнтэй зохицуулах боломжгүй. Мөн эрчим хүчний тухай хууль маш ерөнхий, товчхон. Үүнээс болж эрчим хүчний салбар 800 гаруй журмаар харилцаагаа зохицуулж байна. Журмыг тогтвортой зохицуулалт гэж үзэхэд хүндрэлтэй. Олон улсад журмыг хоёр дахь түвшний зохицуулалт гэж нэрлэдэг. Харин хуулийг нэгдүгээр зэргийн зохицуулалт гэж үздэг. Дээрх журмуудад хүний эрхийг зөрчсөн, хязгаарласан эсвэл хуулийн заалттай, зөрчилдсөн олон асуудлууд байгаа. Үүнээс болж эрчим хүчний салбарыг тогтворгүй зохицуулалттай салбар хэмээн үзэж байна. Тиймээс манай ажлын хэсэг бусад улсын туршлагыг маш сайн судаллаа. Тодруулбал, цахилгааны хууль, эрчим хүчний компаниуд хоорондын харилцаа, одоо хэрэглэж байгаа зах зээлийн загвар, өнгөрсөн хугацаанд алдаж, оносон туршлага гээд бүх зүйлийг нь судлахыг хичээлээ. Учир нь бид тэр хүмүүсийн алдааг давтах ёсгүй. Манайхтай адил уур амьсгалтай хэр нь хэрэглэгчдээ дулаан цахилгаанаар хангадаг улс орон чухам яаж  болж байна вэ. Бид яагаад болохгүй байна гэдэг учир шалтгааныг олохын тулд мэдээж маш сайн судлах ёстой. Тэр утгаараа цаг хугацаа их зарцуулж ажилласан. Манайхтай ижил төстэй улс орнууд цахилгаан болон дулаан хангамжийн тусдаа хуультай. Тэгж байж иж бүрэн зохицуулалт нь хангагдаад явдаг юм байна. Ингэснээр тэр улсуудын эрчим хүчний салбар амжилттай явдаг юм байна. Тиймээс бид бүхэн энэ тогтолцоо руу л явах ёстой юм байна гэж үзсэн.

-Эрчим хүчний салбарыг либералчлах буюу өрсөлдөөнт зах зээл рүү шилжүүлэх хэрэгтэй гээд байгаа. Энэ талаар хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ?

-Хуулийн хүрээнд эрчим хүчний зах зээлийг цаашдаа либералчлах буюу өрсөлдөөнт зах зээл рүү шилжүүлэх ёстой гэдэг асуудлыг дэвшүүлж Цахилгаан хангамжийн тухай хуулиа боловсруулаад явж байгаа. Гэхдээ олон хүмүүс өрсөлдөөнт зах зээл рүү шилжихийн тулд эрчим хүчний байгууллагуудыг хувьчлах ёстой гэдэг. Би бол үүнтэй санал нийлдэггүй. Төрийн өмчит байгууллагууд өнөөдөр засаглалын хувьд тааруу байгаа нь үнэн. Засаглалыг нь сайжруулахын тулд тодорхой хэмжээний хувийг олон нийтийн компани эсвэл хувийн хэвшилд өгч, оролцуулах байдлаар үйл ажиллагааг нь сайжруулчихвал болно гэж хардаг. Энэ бол мэдээж Засгийн газрын ажил. Энэ асуудлыг бид боловсруулж буй хуулийнхаа хүрээнд тусгасан.Төр хувийн хэвшил хамтран оролцоод явж болохоор тусгасан.

-Хаврын чуулган завсарлаад өнөөдрийг хүртэл амралгүйгээр хууль дээрээ л ажилласан гэсэн үү?

-Тийм ээ. Чуулганы завсарлагаагаар тасралтгүй ажилласан. Цахилгаан хангамжийн тухай хуулийнхаа драфтыг төслийг бэлэн болгочихъё гээд нэлээн хичээж ажиллалаа. Гэхдээ хараахан бэлэн болгож амжсангүй. Арван нэгдүгээр сарын эхээр бэлэн болчих байх.

-Дулаан хангамжийн тухай хуулийг боловсруулж байгаа гэлээ. Үүнд иргэдийн эрх ашгийг хамгаалсан хуулийн зохицуулалтуудыг хэрхэн тусгаж өгсөн бэ. Жишээлбэл, Орон сууцны иргэд өнөөдөр дулааны хэрэглээгээ өөрөө тохируулах боломжгүй, мкв-ын хэмжээгээрээ тооцож төлбөр төлж байна шүү дээ?

-Бид нарын зориод байгаа зүйл бол дулаан хангамжийн салбар дахь төрийн оролцоог багасгах. Дулаан хангамжийн асуудал одоогийн мөрдөгдөж буй хуульд үнэхээр хаягдчихсан. Өөрөөр хэлбэл, цахилгаан талдаа зүйл, заалт голлосон энэ хуулиар дулаан, цахилгааны асуудлыг зохицуулсаар ирсэн. Тиймээс эрчим хүчний тухай хуулийг цаг үетэй нийцүүлэх, орчин үед бий болсон энэ олон харилцаануудыг иж бүрнээр зохицуулдаг болгож шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Магадгүй ингэж шинэчилснээрээ энэ эрчим хүчний салбарын олон асуудлыг шийдэх эрх зүйн орчин үүснэ гэж  үзэж байгаа. Өнгөрсөн хугацаанд хийсэн хамгийн том ажил бол дулаан хангамжийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, найман удаагийн хэлэлцүүлэг хийж, 159 компани руу албан тоот илгээж, саналыг нь тусгаж байгаа. Өнөөдрийн байдлаар 47 байгууллагаас 800 гаруй санал ирсэн. Энэ саналын дагуу бид бүхэн Дулаан хангамжийнхаа тухай хуулийн сайжруулалтаа хийгээд ерөнхийдөө дуусаж байна. Ямар ч байсан намрын чуулганаар өргөн барьж батлуулах зорилготой ажиллаж байна. Ингэхдээ бид Дулаан хангамжийн системийг гурав ангилж үзсэн. Төвлөрсөн дулаан хангамж, хэсэгчилсэн дулаан хангамж, бие даасан дулаан хангамжийн систем гэж ангилсан. ДЦС III болон IV-өөс хангагдаж байгааг төвлөрсөн дулаан хангамж. Төвлөрсөн системд холбогдох боломжгүйг нь хэсэгчилсэн дулаан хангамжийн систем. Харин хүн өөрийнхөө гэрт зориулж эсвэл үйлдвэрт зориулж дулаан хангамжийн эх үүсвэр барьсныг бие даасан гэж хуваасан. Бие даасан дулаан хангамжийн системийн хувьд бол төр ерөөсөө оролцох хэрэг байхгүй гэж үзэж байгаа. Одоогийн хуулиар бол ингээд төр ТЭЗҮ батлуул, зургаа хийлгэ, тусгай зөвшөөрөл ав, тарифаа батлуул гээд тасралтгүй оролцдог. Үүнээс үүдэж хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Харин шинэ хуулиар бол хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Ингэснээрээ төрийн дулаанаар хангаж чадахгүй байгаа хэрэглэгч нарыг хувийн хэвшлүүд хангаад явах ийм боломж нээгдэж байгаа юм.  Мөн өнөөдөр иргэд байрныхаа метр квадрат метр, кубээр дулааны төлбөр төлдөг. Өөрөөр хэлбэл, өвлийнхөө амралтаар гадаад явсан байлаа гэхэд дулааны төлбөрөө төлнө л гэсэн үг.  Хэрэглэгч хэмжиж чадахгүй болохоороо мэдээж хэмнэж чадахгүй тэгээд хянаж чадахгүй гэсэн үг шүү дээ. Тиймээс цаашдаа дулааныг хэмжих тоолууртай болгоно. Тэгж байж хэрэглэгч өөрийнхөө хэрэглээг хянана, хэмжинэ. Мөн холболтын асуудлыг бас маш одоо тодорхой хялбар болгох талаар хууль дээр тусгаж өгч байгаа. Ингээд дулаан хангамжийн хуулиар бол бид нар ингээд нэлээн олон зохицуулалтыг хийж өгснөөрөө дулаан хангамжийн салбарын төлөвлөлт нэлээн сайжирна.

-Энэ өвөл эрчим хүчний дутагдал үүсэх болов уу?

-Энэ өвлийн асуудал бол тэгээд л Засгийн газрын асуудал.

-Орон нутгийн оролцоо, төлөвлөлтийн талаар ямар зохицуулалт хийж байгаа вэ?

-Тухайн аймаг, сумын иргэдийг дулаанаар хэвийн найдвартай хангаж чадаж байна уу гэдэг дээр бол орон нутгийн удирдлага бол маш өндөр түвшинд хариуцлага хүлээх ёстой байдаг. Гэтэл бодит байдал дээр тийм биш байна. Тиймээс шинэ хуульд орон нутгийн оролцоо зөвхөн эрчим хүчний нэлээн бас нэмэгдэж өгч байгаа. Ингэснээрээ бол одоо дулаан хангамжийн төлөвлөлт илүү сайжирна.

-УИХ-ын гишүүн болоод багагүй хугацаа өнгөрлөө. Өөрийнхөө хариуцсан ажлаа хариуцлагатай гүйцэтгээд хуулийн төслөө боловсруулчихлаа. Энэ хугацаанд юуг анзаарав?

-УИХ-ын гишүүн хуулийн хүлээсэн үүрэгт ажлаа сайн хийхийг хичээх хэрэгтэй юм шиг санагдлаа. Жишээ нь УИХ-ын гишүүний хуулийн өмнө хүлээсэн үүрэг бол хууль боловсруулах, хууль шинэчлэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих. Тэгэхээр энэ үүргийнхээ хүрээнд одоо маш сайн ажиллахыг хичээх ёстой юм байна лээ. Харин УИХ-ын гишүүн гээд л сэтгүүлч, цагдаа, цэрэг болоод төрөл бүрийн ажил руу ороод байх нь эмх цэгцийг их алдагдуулж байна. Мөн Засгийн газар нь хийдэг хуулийн хүрээнд ямар ажил хийх ёстой юм тэрийгээ л хийх хэрэгтэй.  Янз бүрийн ажил руу оролцоод саад болоод явах нь тийм зохимжтой биш юм байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 18. ПҮРЭВ ГАРАГ. № 175 (7672)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

Н.Учрал: Олон жил ярьсан гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг ямар нэг улс төржилтгүй урагшлуулах хэрэгтэй

УИХ-ын намрын чуулган даваа гарагт нээлтээ хийж Засгийн газраас өргөн барьсан ирэх оны Төсвийн тухай хуулийг

1 цаг 18 мин
Улс төр, хууль хяналтынхны “акц”-ууд давхцаад байгаа нь тохиолдол уу?

Эрх баригч МАН-ын даргын “сунгаа” явж байна. Урьд урьдынхаас өөрөөр, ширүүн өрнөж бай

1 цаг 18 мин
М.Энхцэцэг: Асуудлыг шийдэхийн тулд хамгийн түрүүнд хууль эрх зүйн орчныг шинэчлэх зайлшгүй шаардлагатай

Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай

1 цаг 18 мин
БРИКС-ийн түншлэл: Эдийн засгийн шинэ боломжууд

Монгол Улс, БРИКС-ийн түншлэл: эдийн засгийн

Өчигдөр 06 цаг 55 мин
Б.Жавхлан: Тэтгэврийн зургаан хувийн нэмэгдлийг өөрчлөх боломжгүй, хайчин дунд байна

Сангийн сайд Б.Жавхлан төсөвтэй холбоотой цаг үеийн зарим асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны энэ намрын эхний хуралдаан өч

Өчигдөр 06 цаг 00 мин
Манай улсад уул уурхай, барилга зэрэг салбарт эмэгтэйчүүдийн цалин эрчүүдийнхээс бага байна

Манай улсад зохион байгуулагдаж буй Азийн Эмэгтэй Парламентчдын бүлгийн чуулга уулзалт “Эдийн за

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Саранчулуун: Намын даргын сонгууль ил тод явагдаж, мэтгэлцээн хийгээсэй

УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Азийн эмэгтэй парламентчид чуулж байна

Азийн Эмэгтэй парламентчдын чуулга, уулзалт өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Энэ

Уржигдар 06 цаг 00 мин
Төрийн өмчит компаниуд ашигтай ажиллахгүй бол Үндэсний баялгийн сангийн орлого тасалдах эрсдэлтэй

УИХ-ын намрын чуулганы эхэнд Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг хэлэлцэн батлах уч

Уржигдар 06 цаг 00 мин