Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан парад Бээжинд болов

2025-09-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан цэргийн парад, ёслолын ажиллагаа БНХАУ-ын Бээжин хотноо өнөө өглөө /2025.09.03/ боллоо. Энэхүү арга хэмжээнд гадаадын 26 улс, засгийн газрын тэргүүн хүрэлцэн ирсэн байна. Ялалтын баярт оролцож байгаа төр засгийн тэргүүнүүдийн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх юм. 

Хүндэтгэлийн тавцанд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний баруун талд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, зүүн талд Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун зогссон байв.

Бээжин хотын Тянь Аньмэний талбайд болсон цэргийн парад өглөөний 9:20 цагт эхэлж, 70 минут үргэлжилсэн байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин ёслолын арга хэмжээ, цэргийн парадыг нээж хэлсэн үгэндээ “Хятадын ард түмэн дэлхийн энх тайвны төлөө асар их хувь нэмэр оруулсан. Хүн төрөлхтний хувь заяа нягт холбоотой гэдгийг түүх бидэнд сануулдаг” гэв. Тэрээр "Өнөөдөр дэлхий нийт энх тайван, дайн, яриа хэлцэл, мөргөлдөөн зэрэг зөрчилдөөнтэй тулгарах ёстой" гэж онцлов. 

Ялалтын баярын гол арга хэмжээ болох цэргийн парадын үеэр БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми зэвсэгт хүчний уламжлалт болон шинэ салбаруудаа танилцууллаа. Тухайлбал, Хятад улс шинэ үеийн зэвсгүүд буюу дөрөв дэх үеийн тээвэрлэгч онгоц, сөнөөгч онгоц, нисгэгчгүй ухаалаг болон нисгэгчгүй тээврийн хэрэгсэл, хэт авианы зэрэг дэвшилтэт пуужингуудаа үзүүлэв. Түүнчлэн парадад танилцуулсан бүх төрлийн зэвсэг, цэргийн техникийг БНХАУ-д үйлдвэрлэсэн бөгөөд тус улсын Зэвсэгт хүчинд хэдийнэ ашиглагдаж байгаа гэж хэвлэлүүд мэдээлжээ. Цэргийн зэвсэглэл техникийн хувьд үсрэлт хийсэн гэдгээ харуулсан парад боллоо гэдгийг олон улсын том хэвлэлүүд онцолж байна. 

Түүнчлэн мянга гаруй хүний ​​бүрэлдэхүүнтэй хамгийн том цэргийн нэгдсэн хамтлаг хэд хэдэн сонгодог аялгуу, мөн энэ жилийн парадад зориулан тусгайлан бүтээсэн шинэ хөгжмийн зохиолуудыг тоглож сонирхууллаа. 

Парадын төгсгөлд энх тайвны бэлгэдэл болгоэ 80 мянган тагтаа тэнгэрт хөөргөсөн байна.

1945 оны наймдугаар сард Зөвлөлт-Монголын цэргүүдийн хүчин чармайлтаар Квантуны армийг бут цохиж, Хятадын зүүн хойд нутгийг Японы эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн.  Ингэснээр Япон дайныг үргэлжлүүлэх хүч боломжоо алдсан. Есдүгээр сарын 2-нд Япон бууж өгөх бичиг баримтад гарын үсэг зурснаар Ази тивд дэлхийн хоёрдугаар дайн дууссан билээ. 

Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайнд Хятад улс асар их хохирол амссан бөгөөд дэлхийн II дайнд оролцсон улс орнуудын дунд хамгийн томд тооцогдож байна. Хятад улс 1937-1945 он хүртэл 35 сая цэрэг, энгийн иргэд шархдаж, амь үрэгдсэн гэдэг тоог ria.ruнийтлэлдээ дурджээ. 

Хятадын эрх баригчид 2014 онд есдүгээр сарын 3-ны өдрийг албан ёсны үндэсний баяр болгох шийдвэр гаргасан байдаг ба 2015 онд Тянь Аньмэний талбайд анх удаа ялалтын баярт зориулсан томоохон хэмжээний цэргийн парадыг зохион байгуулж байжээ. 

Эх сурвалж: polit.mn 

 

УИХ-ын гишүүд Дэгийн хуулийг эсэргүүцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, ө

3 цаг 52 мин
Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

3 цаг 52 мин
Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

15 цаг 54 мин
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

16 цаг 14 мин
Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

16 цаг 25 мин
Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

16 цаг 29 мин
Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

22 цаг 19 мин
С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төсөл дээр нээлттэй сонсгол хийнэ

С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төслүүдээр нээлттэй сонсгол хийнэ

22 цаг 29 мин
О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

22 цаг 37 мин
Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа УИХ-ын гишүүн, Эди

Өчигдөр 06 цаг 00 мин