Хятадын хамгийн том хиймэл гүний усан боомт Тяньжин

2025-09-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Бохайн тэнгисийн эргийн эдийн засгийн төв Хятадын хойд бүсийн олон улсын тээврийн гол зангилаа боомт бол Тяньжин юм.  Тяньжин хотыг “Бохайн тэнгисийн сувд” гэж нэрлэх бий.  Хоёр мянга гаруй жилийн түүхтэй Тяньжин хот XIX зууны дунд үеэс үйлдвэр,худалдааны боомт хот болж хөгжсөнөөр хойд Хятадын санхүү, эдийн засаг, худалдаа, бизнесийн хамгийн том төв нь болжээ.

Анх Алтан улс,  Юань гүрний үед Жигү хэмээн нэрлэж байгаад Минь улсын эхэн үед Тянжин гэж нэрлэх болжээ.    Эдийн засгийн онцлох үзүүлэлтүүд нь манган, борын хүдэр, алт, вольфрам, молибдэн, зэс, цайр, төмөр зэрэг ашигт малтмалын нөөцтэй.  Мөн газрын тосны дөрвөн тэрбум тонн нөөцтэй гэжээ.  Аж үйлдвэрийн голлох салбар нь агаарын тээвэр, сансарын техник, автомашин үйлдвэрлэл юм.  Түүнчлэн Тяньжин боомт нь дэлхийн хамгийн том, хятадын хамгийн том хиймэл гүний усан боомт юм.

 Тяньжинь нь түүх соёлын дөч гаруй дурсгалт газруудтай юм. Түүний дотор буддын шашны Дулө сүм мянга гаруй жилийн түүхтэй. Тяньжин хотын түүхийн дурсгалт газрууд болон музей, үзэсгэлэнд нийтдээ 53 мянга шахам түүхийн ховор нандин бүтээлүүд, эд өлгийн зүйлс хадгалагдаж байна. Тяньжин хот нь өөрийн үндэсний өвөрмөц дүр төрх бүхий байшин барилга, гудамж талбайтайгаас гадна англи, герман, франц, орос, грекийн эртний сонгодог загварын байшин барилга ихтэй. Европ загварын энэхүү барилгуудыг “Бяцхан европ” гэж нэрлэдэг байна. 

Тяньжин хот энэ өдрүүдэд дэлхийн удирдагч нарын хөлд дарагдаж, хөл хөдөлгөөн ихтэй байна.  ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт эдгээр өдрүүдэд болж байна.   Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зочид төлөөлөгчдийн хамт хүрэлцэн ирж дээд хэмжээний уулзалтад оролцож байна.  ШХАБ нь 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улсуудын оролцоотойгоор байгуулагдсан.

Тус байгууллага нь анх хил, нутаг дэвсгэрийн маргаан шийдвэрлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилготой яриа хэлэлцээний  механизм байсан бөгөөд хожим олон улсын бус нутгийн байгууллага болон өргөжсөн билээ.

Эх сурвалж:www.polit.mn

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

16 цаг 30 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

Уржигдар 17 цаг 41 мин
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

Уржигдар 11 цаг 19 мин
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

Уржигдар 11 цаг 18 мин
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

Уржигдар 09 цаг 31 мин
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

Уржигдар 06 цаг 00 мин
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

Уржигдар 06 цаг 00 мин