Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Тяньжин хотноо хүрэлцэн очлоо

2025-09-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Төмөрбаатарын БАТСАЙХАН

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцохоор өчигдөр БНХАУ-ын Тяньжин хотноо хүрэлцэн очлоо.  Түүнийг манай улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Н.Энхболд, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюань нар угтан авлаа. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт өчигдөр эхэлсэн бөгөөд Бохайн тэнгисийн эрэг дээрх эдийн засгийн төв Хятадын хойд бүсийн олон улсын тээврийн гол зангилаа боомт болох Тяньжин хотод болж байна. Тяньжин хот дэлхийн удирдагч нарын хөлд дарагдаж, хөл хөдөлгөөн ихтэй байна.

Тухайлбал, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, НҮБ-ын Ерөнхий нарын бичгийн дарга Гутерриш нар иржээ.

Гутерриш өмнө нь ч хэд хэдэн удаа Хятадад айлчилж байсан бөгөөд өнгөрсөн онд Бээжин хотноо зохион байгуулагдсан “Хятад-Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт”-д хүндэт зочноор уригдан оролцсон.

Мөн 2024 онд Астанад болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож байв. Монголын талаас айлчлалын багт УИХ-ын гишүүн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Шадар сайд Н.Учрал, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан,  Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Хэрлэн, А.Бямбажаргал, Э.Одбаяр, УИХ-ын дарга асан М.Энхболд, Ерөнхий сайд асан Сү.Батболд, Хөдөлмөрийн баатар Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа нар багтаж байна. 

Өчигдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүрэлцэн очингуутаа “Тяньжин Мэйжян” үзэсгэлэнгийн төвд очиж ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын төлөөлөгчдийн тэргүүн гэргий нарыг угтан авах ёслолд оролцов. Бохайн тэнгисийн эргийн эдийн засгийн төв Хятадын хойд бүсийн олон улсын тээврийн гол зангилаа боомт бол Тяньжин юм.  Түүхийн хувьд Алтан улс,  Юань гүрний үед Жигү хэмээн нэрлэж байгаад Минь улсын эхэн үед Тянжин гэж нэрлэх болжээ.  ХIX зуунд барууны орнуудын түрээсийн суурин болж Хятадын орчин үеийн шинэчлэлийн төв болон хөгжиж байна.  Эдийн засгийн онцлох үзүүлэлтүүд нь манган, борын хүдэр, алт, вольфрам, молибдэн, зэс, цайр, төмөр зэрэг ашигт малтмалын нөөцтэй.  Мөн газрын тосны дөрвөн тэрбум тонн нөөцтэй гэжээ.  Аж үйлдвэрийн голлох салбар нь агаарын тээвэр, сансарын техник, автомашин үйлдвэрлэл юм.  Түүнчлэн Тяньжин боомт нь дэлхийн хамгийн том, хятадын хамгийн том хиймэл гүний усан боомт юм. ШХАБ нь 2001 онд Хятад, Орос, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан зэрэг улсуудын оролцоотойгоор байгуулагдсан.

Тус байгууллага нь анх хил, нутаг дэвсгэрийн маргаан шийдвэрлэх, харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилготой яриа хэлэлцээний  механизм байсан бөгөөд хожим олон улсын бус нутгийн байгууллага болон өргөжсөн билээ.

Эдүгээ ШХАБ нь нийт 10 гишүүн орон болох Казахстан, Киргиз, Орос, Пакистан, Тажикистан, Узбекистан, Хятад, Энэтхэг, Иран, Беларусь, хоёр ажиглагч орон болох , Монгол, Афганистан 14 яриа хэлэлцээний түнш болох Азербайжан, Армени, Бахрейн, Египет, Балба, Шри-Ланка, Камбож, Мьянмар, Катар, Саудын Араб, Кувейт, АНЭУ, Турк, Мальдив гээд нийт 26 улсыг хамарч байна.

ШХАБ нь Засгийн газар хоорондын  байгууллага юм. Жил бүр Төрийн тэргүүн нарын зөвлөл Засийн газрын тэргүүн нарын зөвлөл Гадаад хэргийн сайд нарын зөвлөл болон Үндэсний зохицуулагчдын зөвлөл хуралддаг. Гишуун орнууд орос цагаан толгойн үсгийн  дарааллаар ШХАБ-ыг нэг жилээр ээлжлэн даргалдаг.

2023-2024 онд Бүгд Найрамдах Казахстан Улс даргалсан бол 2024-2025 онд даргалах ээлжийг БНХАУ хүлээн авсан. ШХАБ-ын  Нарийн бичгийн дарга нарын газар Бээжинд, Терроризмын эсрэг бүтэц нь Ташкентад байрладаг. ШХАБ-ын одоогийн Ерөнхий  нарийн бичгийн даргаар Казахстаны дипломат, улстөрч, Дэслэгч генерал Нурлан Ермакбаев 2025 оны нэгдүгээр сард томилогдсон. Тэрээр өмнө нь Казахстанаас БНХАУ-д суугаа

Элчин сайд, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан билээ. Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ШХАБ дахь гол уулзалтууд эхэлнэ.

Төрийн тэргүүн нар олон улсын терроризм, экстремизм, салан тусгаарлах үзлийн эсрэг тэмцэх, олон улсын мэдээллийн аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар ярилцаж, тус нийгэмлэгийг хөгжүүлэх стратегийн векторуудыг тодорхойлж, хамтарсан шинэ санаачилга гаргахаар тохиролцоно.

Тэд 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаас гадна ШХАБ-ын 2035 он хүртэлх хөгжлийн стратегийг батлахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1. ДАВАА ГАРАГ. № 161 (7658)

 

Уншигч Танд “Зууны мэдээ” сонины нийтлэлтэй холбоотой санал, шүүмжлэл, хүсэлт байвал zuuniimedee@gmail.com хаягаар илгээгээрэй.

 

 

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

1 цаг 18 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

1 цаг 22 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

1 цаг 31 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

21 цаг 15 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Өчигдөр 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Өчигдөр 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Өчигдөр 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Өчигдөр 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

Уржигдар 15 цаг 13 мин