Украины агаарын хүчний шинэ командлагчийн ээж Орост таалал төгсжээ

2025-08-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Фото: Анатолий Кривоножко. /globalpress/

 

Украйны Зэвсэгт хүчний Агаарын цэргийн шинэ командлагч, дэслэгч генерал Анатолий Кривоножкогийн ээж ОХУ-ын Белгород мужийн Шебекинский тойрогт амьдарч байсан. Өндөр настай эмэгтэй хэд хэдэн удаа цус харваж, хэвтэрт байж байгаад саяхан нас барсан гэж телеграмын Shot суваг мэдээлснийг оросын хэвлэлүүд иш татсан байна.

Shot-ийн мэдээллээр, Украйны генералын ээж 101 нас хүрсэн бөгөөд хүү нь түүнтэй холбоо тасарсан байжээ. Настай эмэгтэй өөрийн хоёр дахь хүү болон бэрийнхээ асрамж дор амьдарч байсан гэдгийг хэвлэлийн мэдээнд дурджээ. Хэвлэлүүдийн мэдээнд өдгөө Украйны цэргийн өндөр албан тушаалтан болсон  генерал ээжийгээ нас барахаас өмнө болон дараа хамаатан садангуудтайгаа холбогдоогүй болохыг тэмдэглэсэн байна.

Генералын ээжийн төрөлх Шебекинский орчим нь  Украйны талаас тогтмол галд өртдөг бүс нутагт.  Хэдийгээр хот суурин нь байнга их бууны галд өртсөөр ирсэн ч гэлээ  ар гэрийнхэн нь, нутгийнхан нь генерал хүүгээс нүүр буруулалгүй, харин ч хүндэлсээр ирсэн тухай дурджээ.

Генералын ээж залуудаа цэрэг эх оронч хөдөлгөөнд идэвхтэй оролцож байсан бөгөөд эх орны дайны жилүүдэд Белгород мужид танк эсэргүүцэх шуудуу, нуувч ухах ажилд дайчлагдан оролцож байжээ. Үүнийхээ төлөө “1941–1945 оны Эх орны дайнд шударгаар хөдөлмөрлөсний төлөө” медалиар шагнуулж байсан эмэгтэй аж.

Үүнээс өмнө оросын хэвлэлүүдээр Украйны цэргийн өөр нэг өндөр албан тушаалтан болох Украйны Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Александр Сырский Орост амьдарч буй өндөр настай эцэг эхийнхээ эмчилгээний зардалд зориулж нэг сая рублийн тусламж илгээсэн тухай мэдээлж байсан билээ.

Эх сурвалж: polit.mn

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

8 цаг 20 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

8 цаг 24 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

8 цаг 27 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

8 цаг 34 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

16 цаг 24 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

16 цаг 24 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

16 цаг 24 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин