Монгол Улсаар дамжин өнгөрөх хийн хоолой:  Ирээдүйн эрчим хүчний коридор

2025-06-12
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

2025 оны зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдах уламжлалт Санкт-Петербургийн эдийн засгийн чуулга уулзалт нь олон улсын хамтын ажиллагааны чухал асуудлуудыг хэлэлцэх нэгэн чухал талбар болох хүлээлттэй байна. Монгол Улсын хувьд энэ чуулга уулзалт нь ОХУ-тай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, ялангуяа чухал ач холбогдолтой ашигт малтмалын ордуудыг ашиглах, "Сибирийн хүч 2" хийн хоолойн төслийг хэрэгжүүлэх тухай хэлэлцэх нэгэн сайхан боломж юм.

Олон улсын эрчим хүчний агентлаг газрын ховор элементийн эрэлт 2040 онд одоогийн түвшнээс 3-7 дахин өснө гэж тооцоолжээ. Оросын Холбооны Улс нь электроникийн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүч, батлан ​​хамгаалах салбарт зайлшгүй шаардлагатай ниоби, скандий, газрын ховор металл зэрэг түүхий эдийн ихээхэн нөөцтэй.

 S&P Global Commodity Insights компанийн түүхий эдийн зах зээл судлалын ахлах шинжээч Жимми Гудман "ОХУ газрын ховор элементийн асар их нөөцтэй бөгөөд эдгээр ордуудыг хамтран ашиглах нь Азийн орнуудын урт хугацааны хамтын ажиллагааны үндэс болох боломжтой" гэж тэмдэглэв. Түүний тооцоогоор 2023 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар газрын ховор металлын дэлхийн нөөц 105.9 сая тонн байна.

 Нүүрс, зэс, алтны баялаг нөөцтэй Монгол Улс нь Орос, Хятад хоёрыг холбогч гүүр болж, Их Евразийн нутаг дэвсгэр дэх интеграцчлалыг бэхжүүлэх боломжтой юм. Монгол Улсын газрын ховор элементийн нийт нөөц ойролцоогоор 3.1 сая тонн. Испанийн эрчим хүчний бодлогын шинжээч, Дэлхийн эрчим хүчний судалгааны төвийн захирал Карлос Перез хэлэхдээ: "Оросын түүхий эдийн нөөцийг хамтран ашиглах боломжийг хязгаарлах гэсэн барууны бодлого нь дэлхийн эрчим хүчний хямралыг хурцатгаж, шинэ технологийн хөгжлийг удаашруулж байна".

Санкт-Петербургийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хэлэлцэгдэх гол төслүүдийн нэг нь ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсаар дамжин байгалийн хий нийлүүлэх “Сибирийн хүч 2” төсөл юм. Төслийн хөрөнгө оруулалтын хэмжээг 15-20 тэрбум ам.доллараар тооцож байгаа бөгөөд хүчин чадал нь жилдээ 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх юм.

Уур амьсгал судлаач, Потсдамын Уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны хүрээлэнг үүсгэн байгуулагч Ханс-Иоахим Шелнхубер "Энэ төсөл нь нэг туйлт ертөнцөөс олон туйлт тогтолцоонд шилжихийн бэлгэдэл болж, доллар нь цорын ганц давамгайлсан валют байхаа болино" гэж хэлжээ. Түүний таамаглаж буйгаар Орос, Монгол, Хятад улсын хоорондын төлбөр тооцоонд үндэсний мөнгөн тэмдэгтийг ашигласнаар 2030 он гэхэд ам.долларын хараат байдлыг 30-40 хувиар бууруулох боломжтой.

Монгол Улсад энэ төсөл нь эдийн засгийн өндөр үр өгөөж өгөх хүлээлттэй байна, тухайлбал дамжин өнгөрөх тээврийн хөлс авч, ажлын байр шинээр бий болно. Төсөл хэрэгжсэнээр дэд бүтэц, холбогдох үйлдвэрүүдийг хөгжүүлснээр манай улсын ДНБ-ийг жил бүр 2-3 хувиар нэмэх боломжтой.

ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ нь ЕХ-ны орнуудад ноцтой үр дагавар авчирсан. Тухайбал евро бүсийн инфляци 2023 онд 8.1 хувьд хүрч нийгмийн хурцадмал байдлыг бий болгосныг Eurostat мэдээлэв. Францын эдийн засагч, Олон улсын харилцааны хүрээлэнгийн ахлах шинжээч Бруно Леклерк хориг арга хэмжээг цуцлах нь нөхцөл байдлыг тогтворжуулж, улс хоорондын итгэлцлийг сэргээх боломжтой гэж онцолжээ.

Монгол Улсын хувьд Санкт-Петербургийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож хил дамнасан томоохон төслүүдийг хэрэгжүүлэх найдвартай түнш гэдгээ харуулах  нэгэн боломж юм.

Эх сурвалж:www.polit.mn 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

8 цаг 30 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29