Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

2025-06-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.АРИУН

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил 6 сар хорих ял оноосон шүүхийн шийдвэр өчигдөр гарчээ. Бишкек хотын Первомайский дүүргийн шүүхээс  экс Ерөнхийлөгчийг  2019 онд Кой-Таш хотод болсон үймээн самуун болон бусад хэд хэдэн хэрэгт буруутай гэж үзэж ялласан байна. Тодруулбал, Алмазбек  Атамбаевыг хууль бусаар хөрөнгөжсөн, хууль бусаар газар эзэмшиж авсан, 2019 онд Кой-Таш хотод болсон үймээн самууныг зохион байгуулсан хэрэгт буруутгаж байсан юм.

Шүүхийн тогтоолд “Алмазбек Шаршенович Атамбаевын хууль бусаар олсон хөрөнгийг хурааж, төрийн шагналыг хүчингүй болгож, 11 жил зургаан сар хорих ялыг эцэслэн тогтоосон” гэж дурдсаныг гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Экс Ерөнхийлөгчийг ялласан хэрэгт хамт шүүгдэгчдийн тоонд парламентын хэд хэдэн гишүүн асан, мөн бие хамгаалагч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан хүмүүс шалгагдаж, тэдний зарим нь гэм буруутай нь тогтоогдсон тул ял авчээ.

Шүүхийн тогтоол нь Киргизийн экс Ерөнхийлөгчийг байхгүйд буюу эчнээгээр оноож байгаа ял болж байна. Учир нь тэрээр 2023 оны хоёрдугаар сард Испани улсад эмчлүүлэхээр явснаасаа хойш эх орондоо эргэж ирээгүй байгаа аж.

Алмазбек Атамбаевт өөрийг нь болон түүний хамтран зүтгэгчдийг улс төрийн зорилготойгоор буруутгаж байна гэж мэдэгдэж байжээ.

Алмазбек Атамбаев нь 2011-2017 онд Киргизийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. 2019 оны наймдугаар сарын 8-нд Атамбаевыг тусгай албаныхан, цагдаагийн хэдэн зуун ажилтны оролцоотойгоор 24 цаг үргэлжилсэн ажиллагааны явцад баривчилсан. Энэ ажиллагааны үеэр олон хүн бэртэж гэмтсэн талаар тухайн үед хэвлэлүүд мэдээлж байжээ. Мөрдөн шалгах явцад Ерөнхийлөгч асны гэрээс олон тооны галт зэвсэг хураан авч, түүнийг хорьж, улмаар Киргизийн парламент 2019 оны долдугаар сарын 27-ны өдөр Атамбаевын экс ерөнхийлөгчийн статус, халдашгүй байдлыг цуцалсан байдаг.

Алмазек Атамбаев 2023 оны хоёрдугаар сард суллагдаж, гадаадад эмчлүүлэх зөвшөөрөл авч, хүүгийнхээ хамт Киргизээс Дубайгаар дамжин ниссэн, 2024 онд тус улсын хуучин Ерөнхийлөгч Испанид байгааг харуулсан бичлэг нийгмийн сүлжээнд гарч ирсэн нь киргизийн олон нийтийн дунд ихээхэн маргаан шүүмжлэл дэгдээсэн гэж asiaplus сайтын мэдээнд дурдсан байна.

Эх сурвалж: Polit.mn

 

Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

13 цаг 12 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

13 цаг 17 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

23 цаг 58 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

23 цаг 58 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

23 цаг 58 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

23 цаг 58 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18