Хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болох төслийг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдлээ

2025-06-03
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов манай улсад  төрийн айлчлал хийж байгаа билээ. Жил хүрэхгүй хугацаанд харилцан төрийн айлчлал хийж буй нь уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагийн тод илрэл гэдгийг төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэлээ.

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлээ

 

Төрийн тэргүүн нар өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтыг хэлэлцэж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх хэтийн төлөв, тэргүүлэх чиглэлүүдийн талаар ярилцлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс Төв Азийн улс орнууд, түүний дотор Туркменистан Улстай хөгжүүлж буй найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө буйгаа илэрхийллээ.

Ерөнхийлөгч С.Бердымухамедов, Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийж байгаадаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалаас хойш хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт эрчимжиж буйг онцоллоо.

Өнгөрсөн онд Ашхабад хотноо харилцан тохиролцсон зүйлс эхнээсээ бодит ажил хэрэг болж байгаад Ерөнхийлөгч нар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих механизм бий болгох зорилгоор “Хамтын ажиллагааны Монгол-Туркменистаны Засгийн газар хоорондын комисс” байгуулсныг онцоллоо. Зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээвэр, логистикийн шинэ чиглэл бий болгох хүрээнд Автотээврийн хамтарсан хороо, мөн Хөдөө аж ахуй болон мал эмнэлэг, мал аж ахуйн хамтарсан хороо байгуулсан нь хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.

Мөн Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарт төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо.Их, дээд сургууль хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, оюутан залуусыг Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт харилцан хамруулах, боловсон хүчин бэлтгэх, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулахаар боллоо. Талууд олон улс, бүс нутгийн түвшинд хоёр талаас дэвшүүлсэн санал, санаачилгуудыг харилцан дэмжих, байгаль орчин, ой мод, усны нөөцийг хамгаалах, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглэлээр олон улсын байгууллагуудын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаа нотоллоо.

 

Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа

 

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар “Монгол, Туркменистаны хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурлаа. Талууд улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчныг хамгаалах зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг  онцоллоо. 

 

Ерөнхийлөгч нар хамтарсан мэдэгдэл гаргав

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

- Та бид 2024 онд Ашхабад хотноо манай хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлсон нь богино хугацаанд биеллээ олж, эхнээсээ бодит ажил хэрэг болж байгааг онцлон тэмдэглэхэд таатай байна. Тухайлбал, хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдол бүхий хамтын ажиллагааны механизм бий болгохоор тохирсны дагуу “Монгол-Туркменистаны Засгийн газар хоорондын комисс” байгуулсан. Түүнчлэн “Автотээврийн хамтарсан хороо”, “Хөдөө аж ахуйн хамтарсан хороо” болон “Мал эмнэлэг, мал аж ахуйн хамтарсан хороо”-г тус тус байгуулсан нь эдгээр салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байна. Тэгвэл энэхүү төрийн айлчлалын хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичигт гарын үсэг зурсан нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр болон жижиг, дунд үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх үндэс суурь боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд монголын ноос, ноолуурыг Туркменистаны хөвөн, нэхмэл утасны үйлдвэрлэлтэй уялдуулан сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх, манай хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болох төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр санал нэгдлээ.

Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов:

- Манай хоёр улс бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэхэд цаашид нягт хамтран ажиллах болно. Туркменистан Улс, Монгол Улс нь тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг дэмжиж, байгаль орчин, хүнс, эрчим хүчний аюулгүй байдал, зам тээврийн салбарт хамтран ажиллах болно. Дэлхийн тавцан дахь Монгол Улсын бүтээлч үүрэг оролцоог Туркменистан Улс өндрөөр үнэлдэг. Бидний хамтын ажиллагаа олон улсын нөхцөл байдал, эрх зүйн хэм хэмжээ, НҮБ-ын дүрмийг бэхжүүлэхэд бодит, эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн терроризм, хэт даврах үзэл, үндэстэн дамнасан гэмт хэрэг, хар тамхины хууль бус наймаа болон хууль бус бусад үйл ажиллагаа зэрэг дэлхий дахины өмнө тулгарч буй сорилт, олон улсын аюулгүй байдалд тулгамдаж буй аюул заналхийлэлтэй тэмцэхэд цаашид хүч чармайлтаа нэгтгэн хамтран ажиллахаар тохирлоо. Яриа, хэлэлцээний үеэр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өглөө. Талууд зам тээврийн харилцааг хөгжүүлэх, түүний дотор Азиас Европ руу чиглэсэн тив дамнасан тээврийн коридорыг бий болгоход хүч чармайлтаа нэгтгэн хамтран ажиллах нөөц боломжийг тэмдэглэлээ. Энэ хүрээнд Туркменистаны “Их торгоны замыг сэргээх” санаачилгын ач холбогдлыг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Эрчим хүч, харилцаа холбооны салбарт хамтран ажиллах нөөц боломжтой” гэлээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 103 (7600)

 

Хүүхдийн баярт зориулсан цогц хөтөлбөр зохион байгуулагдана

Монголын Хүүхдийн Ордонд “Хүүхдийн баярын багц хөтөлбөр” зохион байгуулагд

26 мин
Зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа

6 цаг 55 мин
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад  Б.Пүрэвдагвыг дэмжлээ

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт болж, Хотын даргад нэр дэвшүүлэх а

6 цаг 55 мин
МАН хүүхдийн хөгжлийг дэмжих хууль, АН хууль бус томилгооны асуудлыг хэлэлцлээ

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хурал өчигдөр болж, бүлгийн дарга нар мэдээлэл хийлээ. Тэдний байр суурийг хүргэе.

6 цаг 55 мин
11 жилийн өмнө ч Оюутолгойг анхааруулсаар байв

“Чөлөөт хэвлэл нийгмийн ой санамж” булангийн энэ удаагийн дугаар өдгөөгөөс яг 11 жилийн өмнөх буюу 2015 оны тавдугаар сарын 26-ны өдрийн дугаарыг онцолж байна.

6 цаг 55 мин
ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын т

19 цаг 54 мин
З.Төмөртөөмөө: Намын удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг оруулж ирвэл дэмжихээс өөр сонголт байхгүй

З.Төмөртөөмөө: Намын удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг оруулж ирвэл дэмжихээс өөр сонголт байхгүй

21 цаг 58 мин
Нийслэлийн МАН 14.00 цагт хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг тодруулна

Нийслэлийн МАН 14.00 цагт хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг тодруулна

Өчигдөр 12 цаг 08 мин
Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

Өчигдөр 10 цаг 48 мин
Сангийн сайд З.Мэндсайханаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин