Карол Навроцки Польшийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2025-06-02
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Фото: wikipedia.org

Д.АРИУН

Польш улсад өнгөрсөн амралтын өдрүүдэд Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт болж, тус улсын иргэд шинэ Ерөнхийлөгчөө сонголоо. Сонгуулийн хорооны албан ёсны цахим хуудаст саналын хуудсыг 100 хувь тоолж дууссаны дараах дүн мэдээг албан ёсоор байршуулж, сөрөг хүчний Хууль шударга ёсны нам-аас нэр дэвшигч Карол Навроцки олонхийн санал авсныг баталгаажуулжээ. Тэрээр сонгогчдын 50,89 хувийн санал авсан байна. Польшийн сонгуулийн хорооны мэдээгээр бол ялалт байгуулсан нэр дэвшигч 10 сая 606 мянга, 628 санал авчээ. Түүний өрсөлдөгч болох тус улсын эрх барьж байгаа Иргэний эвслээс нэр дэвшигч Рафал Трзасковский 49,11 хувийн санал авчээ.

Бүс нутгаар авч үзвэл Польшийн зүүн хэсэгт Карол Навроцки өрсөлдөгчөөсөө илүү санал авсан бол, нийслэл Варшавт Рафал Трзасковский илүү дэмжлэгтэй байж, хотын сонгогчдын 68 хувь давсан саналыг өөртөө цуглуулж чаджээ.

Олон улсын хэвлэлүүдийн мэдээллээс үзвэл, ялалт байгуулсан нь тодорхой болоод байгаа Карол Навроцки төрөлх Гданьск хотынхноосоо бага дэмжлэг авсан байна. Тодруулбал, тус хотын сонгогчдын 30 хүрэхгүй хувь нь түүний төлөө саналаа өгсөн байна.

Польшийн Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Карол Навроцки нь 1983 онд Гданьск хотод төрсөн. Төрөлх хотдоо их сургуульд суралцаж төгссөн. Тэрээр оросын эсрэг хурц хурц мэдэгдэл хийдгээр Европын улс төрийн хүрээнд алдартай. Тэгсэн атлаа Украйныг Европын холбоо, Умард атлантын цэргийн эвсэл /НАТО/-д элсүүлэхийг эсэргүүцдэг нэгэн. Өмнө нь хэлж байсан үг, хийж байсан мэдэгдлүүдэд нь анализ хийсэн хэвлэлүүдийн мэдээгээр бол Польшийн шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Украйны талаар нэлээд хатуу байр суурь илэрхийлж магадгүй гэсэн байна.

Эх сурвалж: polit.mn

Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

13 цаг 14 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

13 цаг 20 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18