Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжжээ

2025-04-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы өнөөдрийн /04.25/ нэгдсэн хуралдаанаар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураалгахад гишүүдийн 67.7 хувиар дэмжлэг хүлээлээ. Уг төслийг УИХ өчигдөр хэлэлцэж эхэлсэн юм. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийг өчигдөр УИХ-аар хэлэлцэхэд 26 гишүүн асуулт асууж, 4 гишүүн байр сууриа илэрхийлж, өргөн хэлэлцүүлэг өрнөсөн. УИХ-ын гишүүд уг хуулийн төслийг үзэл баримтлал болоод төслийн хүрээнд засаж сайжруулах заалт олон байгаа талаар хэлсэн. Мөн өчигдөр орой хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, МСНЭ-ээс хэвлэлийнхнийг оролцуулсан өргөн хүрээтэй хэлэлцүүлэг зохион байгуулах ёстой гэдэг мэдэгдэл гаргасан. Иймээс өнөөдөр өглөө Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, мөн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нарын хамтаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийж, УИХ ын төвшинд эхлээд хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжээд явъя. Ажлын хэсэг байгуулаад төслийг сайжруулах чиглэлээр ажиллая, мөн хэлэлцүүлгийг өргөн хүрээнд зохион байгуулж ажиллая. Нэгдсэн шийдэлд хүрсэн тохиолдолд анхны хэлэлцүүлгийг цааш үргэлжлүүлээд явна. Нэгдсэн ойлголцолд хүрээгүй нөхцөлд хэлэлцүүлэг зогсоно” гэлээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

Эх сурвалж:www.polit.mn

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

8 цаг 19 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

8 цаг 23 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

8 цаг 26 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

8 цаг 33 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

16 цаг 23 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

16 цаг 23 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

16 цаг 23 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин