Б.Энхбаяр: “Женко"-гийн Засгийн газрыг танхайрлаа нэн даруй зогсоохыг шаардаж байна

2025-04-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудастаа  Ерөнхий сайдаас асуусан төрийн өмчит компаниудад томилж байгаа Бүтээмжийн менежер, Хяналтын менежерын үр ашгийн талаарх асуулгын хариулт ирлээ хэмээн мэдээлжээ. Тэрээр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, З.Мэндсайхан нарын хамтаар гуравдугаар сарын 28-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гурван асуулт бүхий албан бичиг хүргүүлсэн.  Асуултад, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт төрийн алба болон тэдгээрт хэчнээн хүн ажиллаж байгаа талаар тоон мэдээлэл, чиг, үүрэг давхардсан алба болон цалин хөлс, бусад үйл ажиллагааны зардлын талаар мэдээлэл, мөн хяналт, бүтээмжийн хэчнээн менежер томилсон талаарх мэдээлэл авах хүсэлт багтсан юм. Тэгвэл тус асуултуудын хариулт ирсэн бөгөөд хариултыг харгалзаж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр цахим хуудастаа "Засгийн газар яамд, агентлагаас гадна нийт 57 хороо, комисс, зөвлөл байгуулснаас хуульд тухайлан чиг үүргийг нь заагаагүй 10 хороо, дөрвөн зөвлөл байгуулж. Энэ 14 зөвлөл, хороо нь 90 орон тоотой байх ба 30 тэрбум төгрөгийн төсөв зарцуулж байна. Хуулиар байгуулагдсан яамд, агентлагуудтай чиг үүрэг давхардсан, төрийн албаны шалгалт өгөөгүй, улс төрийн авлига болгож төрийг данхайлгаж, эзэн биегүй хоорондоо хариуцлагаа чихсэн эрх мэдлийн бүтцүүдийг үлэмж нэмэгдүүлж буй нь Үндсэн хуулийн бус бөгөөд төрийг удирдах, засаглах боломжийг алдагдуулахад хүргэж байна.

Хоёр. “Бүтээмжийн менежер”, “Хяналтын менежер” гэх Төрийн хэмнэлтийн хуулиар хориглосон орлогч захирлын цалин хангамж, статустай албан тушаалыг бий болгож төрийн өмчийн компани, банк, байгууллагад олноор томилжээ. Одоогоор 42 ийм албан тушаалтныг томилсон байх ба ойрын үед 100 гаргах гэж байна.

Томилсон албан тушаалтнуудыг харахад дийлэнх нь хамтарсан гэх халхавчаар “Женко” Х.Баттулгын туслахаас эхлээд ойрын хүрээллийн хүмүүсийг гол албан тушаалд тавьсан байна. Үндэстэн дамнасан мөнгө угаах, татвараас зайлсхийх гэмт хэргийн шинжтэй асуудал нь өдөр бүр ил болж буй бөгөөд өөрийг нь дагасан бараг бүх хүн нь гэмт хэрэгт холбогдож өөрөө дандаа хуулийн хариуцлагаас зугтдаг энэ этгээдийн гар хөлүүдийг МАНай намын олонхийн Засгийн газар өөгшүүлж буйг гайхаж байна. “Женкогийн Засгийн газар” нэгэнт болсон байна. Зэвүү хүрч байна. Улс орныг 15 давхараас удирдаж буй гэх яриа худлаа биш болж таарч байна. Нэн даруй энэ танхайрлаа зогсоохыг шаардаж байна" гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn 

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

8 цаг 20 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

8 цаг 24 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

8 цаг 27 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

8 цаг 34 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

16 цаг 24 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

16 цаг 24 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

16 цаг 24 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Өчигдөр 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Өчигдөр 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Өчигдөр 06 цаг 00 мин