Х.Тэмүүжин: Ерөнхий сайд парламентынхаа толгой дээр гарч суудгийг болиулна

2025-04-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Бүлгийн хурлаараа УИХ-ын хавар, намрын чуулганы хугацаанд АН-ын бүлгээс төвлөрч ажиллах хуулийн төслүүд, бодлогын баримт бичгийн талаар ярилцсан байна. Мөн хуулийн сахиулах ажлын хүрээнд тодорхой хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцжээ. Тус хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл, дэд дарга Х.Тэмүүжин, Б.Жаргалан нар мэдээлэл хийв.

Бүлгийн дарга О.Цогтгэрэл: -Ардчилсан намын бүлэг нь дөрвөн асуудалд төвлөрч ажиллахаар шийдлээ.Тухайлбал, эдийн засгийн эрх чөлөө чухал асуудал болж хувирсан. Эдийн засгийн эрх чөлөө хумигдаж, төрийн өмчийн орон зай асар их тэлж байна. Төр болон төрийн өмчит компани, төрөөс  тусгай зөвшөөрөл авдаг бизнесийг нэмбэл эдийн засгийн 90 хувьд хүрсэн, үлдсэн 10 хувь дээр нь 200 мянган ААН ажилладаг нөхцөл байдал нүүрлэсэн. Ийм учраас иргэний бизнесийн эрх чөлөө гэдэг ойлголт дээр илүү төвлөрч бодлогын баримт бичиг дээр ажиллана.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: -1992 оны Үндсэн хуулийн үндсэн санаа нь эрх мэдлийн хуваарилалтын талаар байсан. Энд тусгагдсан гол санаа нь УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд хууль тогтоомжийг дангаар хэрэгжүүлэх заалттай. УИХ-ын бүрэн эрх дотор улс орны гадаад, дотоод бүхий асуудлаар шийдвэр гаргах эрх мэдэл хадгалагдаж байгаа. Энэ хүрээнд Монгол Улс парламентын ардчилал буюу УИХ нь Үндсэн хуулийн байгууллагаар гол шийдвэр гаргах төрийн ноён нуруу байх ёстой. Нэг чиглэлд сүүлийн 30 жилд харагдахгүй боловч том ухралтууд хийсэн байна гэсэн дүгнэлт хийсэн. Үүний нэг нь парламентын чуулган буюу УИХ-ын гал тогоо болсон амин газар, УИХ-ын толгой дээр гүйцэтгэх эрх мэдлийн тэргүүн буюу Ерөнхий сайд гараад суучихсан байна. УИХ-ын чуулган, УИХ-ын гишүүд Ерөнхий сайд буюу Засгийн газраас асуулт асуухад хуралдаан даргалагчаасаа асуулт асууж байгаа юм шиг дүр зураг харагддаг болсон. Парламентын ардчилал бүхий Үндсэн хуульт улс орнуудын парламентыг харахад, парламентынхаа толгой дээр гарч суудаг Ерөнхий сайд нэг ч алга. Тиймээс Ардчилсан намын бүлгээс хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын чуулганы танхимд Ерөнхий сайд Их хурлын толгой дээр гараад суусан байдлыг зогсоож, Үндсэн хуульд заасан "УИХ 126 гишүүнээс бүрдэнэ" гэсэн агуулгаараа гишүүдийнхээ дунд суух ёстой гэдэг хуулийн төсөл өргөн барина. Хоёрдугаарт, УИХ-ын Дэгийн тухай хуульд "Ерөнхий сайдын мэдээллийн цаг" гэдэг зохицуулалт бий. Энэ цагт ямар мэдээлэл өгөхийг Ерөнхий сайд өөрөө сонгож, УИХ-д санал болгодог. Засгийн газар буюу Ерөнхий сайдын санал болгосон мэдээллийг тойрч УИХ эргэлдэг байдал нь "УИХ-ын өмнө Ерөнхий сайд ажлаа хариуцна" гэдэг Үндсэн хуулийн зарчмыг зөрчиж байна. Бусад парламентад гишүүд нь Ерөнхий сайдаасаа асуудаг байтал Ерөнхий сайд нь би ийм юм яримаар байна гэдэг санал тавьдаггүй. Тиймээс Ерөнхий сайдын асуулгын цагийг "УИХ-ын асуултын цаг" болгож өөрчилж, УИХ-ын гишүүд Ерөнхий сайд, Засгийн газраас ямар асуулт асуух гэж байгаагаа өөрсдөө мэдэж асуудаг, тэрний дагуу Ерөнхий сайд ирж тайлбар мэдээллээ биечилж өгдөг зарчим руу шилжихгүй бол парламент бүрэн хяналтаа тавьж чадахгүй, эсрэгээ "УИХ Засгийн газрын хуулийн хэлтэс боллоо" гэдэг бодит шүүмжлэл явж байна. Гуравт, УИХ-ын гишүүдээс бусад этгээд буюу УИХ-ын чуулган дээр үг хэлж, мэдээлэл өгдөг албан хаагчид, албан тушаалтнууд хариуцлагатай байх тогтолцоог бий болгохгүй бол УИХ-ын чуулган дээр илт худал ярьдаг хандлага газар авлаа. Тиймээс УИХ-ын чуулганд мэдээлэл өгч байгаа албан тушаалтнуудыг худал мэдээлэл өгөхөөс хамгаалсан хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай. Иргэдээ худал мэдээлэл өглөө гэж шийтгэдэг мөртлөө эрх мэдэлтнүүд нь худал ярихаараа огт хуулийн хариуцлага хүлээдэггүй байж болохгүй. Тиймээс Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах замаар УИХ-д худал мэдээлэл хийсэн албан тушаалтан нийтийн албанд ажиллах эрхгүй болдог зохицуулалтыг хийхээс өөр аргагүй. Дээрх дурдсан гурван чиглэлээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд УИХ дахь АН-ын бүлэг хуулийн төслүүд бэлдэж, өргөн барихаар боллоо" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

1 цаг 49 мин
Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төслийг яаралтай өргөн барина

Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэ

2 цаг 49 мин
Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг үүсгэн

2 цаг 49 мин
Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрийн хоолны ширээ, э

2 цаг 49 мин
ЗАЛРУУЛГА

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгу

13 цаг 2 мин
Өмнөд Солонгосын шинжээч: Оростой харилцаагаа аль болох түргэн сэргээх нь Сөүлийн ашиг сонирхол

Өмнөд Солонгос Оростой харилцаагаа аль болох хурдан сэргээх шаардлагатай гэж Евразийн стратегийн

14 цаг 6 мин
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

Өчигдөр 06 цаг 00 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу? 

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэ

Уржигдар 21 цаг 18 мин