АНУ болон Европт хэдэн зуун мянган хүн Трампын бодлогыг эсэргүүцэн жагсав

2025-04-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Фото: REUTERS

 

Д.АРИУН

АНУ, Европын томоохон хотуудад амралтын өдөр буюу дөрөвдүгээр сарын 5-нд хэдэн зуун мянган жагсагчид гудамжинд гарч Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний засаг захиргааны бодлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.  Хэвлэлүүдийн мэдээгээр тив дамнасан энэхүү өргөн хүрээтэй арга хэмжээ нь нэгдүгээр сард Д.Трамп ерөнхийлөгчийн албан тушаалдаа эргэн ирснээс хойшхи анхны эсэргүүцлийн жагсаал аж.

Вашингтонд болсон жагсаалд тус улсын өнцөг булан бүрээс ирсэн жагсагчид нэгдсэн байна

 

Эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажиллаж байгаа 200 орчим бүлгийн нэг болох Indivisible байгууллагын мэдээлснээр АНУ-ын 50 муж улсын 1000 гаруй хотод жагсаал цуглаан болж байгаа бөгөөд түүнд оролцохоор 400 мянга орчим хүн жагсаалд оролцохоор бүртгүүлсэн гэсэн байна.

Жагсагчид Трампын засаг захиргаанд тэрбумтнуудын нөлөөлөл их байгаа,  "өргөн тархсан авлига"-ыг зогсоохыг, нийгмийн даатгал, эмнэлгийн тусламжийг танаж байгааг шүүмжилж цагаачид болон бусад гадуурхагдсан бүлгүүдийн эрхийг зөрчихийг зогсоохыг шаардаж байна.

Вашингтонд болсон жагсаалд тус улсын өнцөг булан бүрээс ирсэн жагсагчид нэгдсэн байна. Нью-Хэмпшир, Пенсильвани зэрэг алс холын жагсагчид Жорж Вашингтоны үндэсний хөшөөний дэргэд цугларсан гэж Guardian сонин мэдээлжээ.  Жагсагчид АНУ-ын засаг захиргааны бодлоготой санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж, олон тооны туг, эсэргүүцлийн үг бүхий уриа лоозон барин жагсжээ. Зарим жагсагчид Трампыг албан тушаалд орсноос хойш Вашингтонд болсон анхны олон нийтийн жагсаал “засаг захиргааны эсрэг тэмцэхэд бусдад үлгэр дуурайл болно” гэж найдаж байгаагаа илэрхийлсэн талаар хэвлэлүүд мэдээлжээ.

Associated Press-ийн мэдээлснээр Нью-Йоркийн Манхэттен хотын төвд олон мянган хүн жагссан бол Массачусетс мужид олон мянган хүн "Ардчиллаас гараа тат", "Бидний сайн сайхны төлөө гараа тат", "Олон талт байдал, тэгш байдал, оролцоо Америкийг хүчирхэг болгодог. Гараа холдуул!" гэсэн уриатайгаар эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Мөн Флорида мужийн Палм Бич Гарденс хотод Трампын гольфын талбайгаас хэдхэн милийн зайд олон зуун хүн жагсаал хийжээ. Хүмүүс гольфын талбайн хоёр талд Трампын эсрэг уриа лоозон барьж жагсаж, жолооч нарыг дуут дохиогоо хангинуулж эсэргүүцлээ илэрхийлжээ.  Жагсаал зохион байгуулсан бүлэглэлийн нэг MoveOn лхагва гарагт гаргасан мэдэгдэлдээ "Трамп, Маск болон тэдний тэрбумтан нөхдүүд манай Засгийн газар, манай эдийн засаг, бидний үндсэн эрхүүдэд бүх талаар халдах ажиллагааг зохион байгуулж байна" гэж эрх баригчдыг шүүмжилсэн байсан билээ.

"Гараа тат" уриатай жагсаал Франкфурт хотод бямба гаригт болов

Дональд Трампын засаг захиргааг эсэргүүцэн Европын томоохон хотуудын гудамжинд олон зуун жагсагчид гарч эсэргүүцлээ илэрхийлэв. Европын хотуудад болсон жагсаалд хилийн чанадад амьдардаг америкчууд оролцсон байна. Хилийн чанад дахь Ардчилсан намынхны зохион байгуулсан "Гараа тат" уриатай жагсаал Франкфурт хотод бямба гаригт болсон байна.

Берлинд хүмүүс “Тесла” компанийн төлөөлөгчийн газрын байр болон АНУ-ын элчин сайдын яамны өмнө жагсаж, Трамп болон түүний ойрын холбоотон “Тесла”-гийн захирал Илон Маскийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.  Жагсагчдын барьсан уриа лоозон дотор АНУ-д "эмх замбараагүй байдлыг зогсоох"-ыг уриалсан самбар ч байжээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр Францын нийслэл Парист жагсагчид, голдуу америкчууд АНУ-ын ерөнхийлөгчийг эсэргүүцэхийн тулд Бүгд найрамдах талбайн эргэн тойронд цугларч, "Дарангуйлагчийг эсэргүүц", "Фашизмын төлөө биш эрх чөлөөний төлөөх феминистууд", "Ардчиллыг аваръя" гэсэн бичигтэй олон лоозон барьсан байжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн явуулж байгаа бодлогыг эсэргүүцсэн жагсаал Английн нийслэл Лондон, Португалийн нийслэл Лиссабонд мөн болсон байна.

Эх сурвалж: polit.mn

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

15 цаг 15 мин
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

Уржигдар 17 цаг 41 мин
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

Уржигдар 11 цаг 19 мин
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

Уржигдар 11 цаг 18 мин
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

Уржигдар 09 цаг 31 мин
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

Уржигдар 06 цаг 00 мин
Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

“Өлгүүр нь доор байдаг болохоор цүнхээ өлгөхөөр газар шүргээд байдаг. Зарим сандал д

Уржигдар 06 цаг 00 мин
2026.10.14: Улстөрчдийн хэн юу, хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, холбогдох асуудлаар шийдвэр гаргалаа.  Мөн эрх зүйн зохицуулалт, төрийн

Уржигдар 06 цаг 00 мин