Тойм: Д.Трампын тарифын эргэн тойронд

2025-04-05
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тус улсад нийлүүлж буй үйлдвэрлэл, үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой бараа бүтээгдэхүүнээс бусад бүх бараанд татвар ногдуулах шийдвэр гаргаснаа дөрөвдүгээр сарын 2-нд  зарлав. Хамгийн багадаа 10 хувь, зарим оронд 49 хувь хүртэл татвар ногдуулах шийдвэрийг зарим шинжээч "Дэлхийн худалдааны системд өгсөн хамгийн хүчтэй цохилт" гэж нэрлэж байна. Нийлүүлэлтийн сүлжээг тогтворгүй болгож, инфляцийг өсгөж, жил бүр бусад орноос АНУ-д очиж буй их наяд долларын бараа бүтээгдэхүүний өртөгийг өсгөх аюул заналхийлж байна гэж үзэж байна.

Трамп ямар татвар ногдуулсан бэ?

-АНУ-д импортолж буй бүх барааны үндсэн татвар 10 хувь байх юм. Нэмэлт татварууд хэд хэдэн оронд үйлчилнэ.

-Хамгийн өндөр тарифтай орнуудад Камбож (49 хувь), Вьетнам (46), Тайланд (36), Хятад (34), Тайван (32), Өмнөд Африк (30) багтжээ.

-Европын холбооны орнууд 20 хувийн татвар ногдуулна.

-АНУ-д нийлүүлэх автомашины татвар 25 хувь байх болно.

-Үйлдвэрлэл, үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой импортын бараа бүтээгдэхүүн тарифт нөлөөлөхгүй.

Харин АНУ-ын удирдагч “Хэрэв та тарифын хувь хэмжээгээ 0 болгохыг хүсч байгаа бол та бүтээгдэхүүнээ яг энд Америкт хийх ёстой” гэдэг шаардлага тавьж байгаа.

Хятад улс тарифын эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдэв

БНХАУ-ын Худалдааны яам АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тогтоосон татварт хариу арга хэмжээ авч, эрхээ хамгаална гэдгээ мэдэгдсэн. Энэхүү тариф нь Бээжин болон Вашингтоны хооронд урт хугацааны яриа хэлэлцээрийн дүнд бий болсон ашиг сонирхлын тэнцвэрийг үгүйсгэж байна гэдгийг тэмдэглээд "Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд бид өөрсдийн эрх ашгийг хамгаалахын тулд хариу арга хэмжээ авах болно" гэж тус яам мэдэгдэв.

АНУ-ын шинэ засаг захиргааны тогтворгүй, гэнэтийн шийдвэрүүд нь Азийн гурван орныг хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд хүргэж байгаа бөгөөд Хятад, Япон, Өмнөд Солонгос хамтран АНУ-ыг сөрөх төлөвлөгөөгөө аль хэдийнээ боловсруулж эхэлсэн. Гурван улсын Гадаад харилцааны сайд нар уулзаж, улмаар дээд хэмжээний гурвалсан уулзалтад бэлтгэж эхэлснээ зарласан. Түүнчлэн Хятад улс Япон, Өмнөд Солонгосоос микро схем худалдаж авах сонирхолтой байгаа. Мөн Япон, Өмнөд Солонгос нь эргээд Хятадаас хагас дамжуулагч түүхий эд импортлохыг эрмэлзэж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байгаа.

Зураг: Цагаан ордон / X

20 хувийн татвар ногдуулсны хариуд Хятад улс өөрийн улсын компаниудынхаа Америкийн эдийн засагт оруулах хөрөнгө оруулалтыг хязгаарласан. Үүнээс гадна тус улс Америкийн хийнээс татгалзахад бэлэн байгаа  бөгөөд Америкийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд хариу татвар ногдуулахаа мэдэгдээд байна.

Европын холбоо хариу арга хэмжээний эхний багцыг тохиролцсон

“АНУ-ын тарифын талаарх шийдвэрүүд санаа зовоож байна. Худалдааны дайнд ялагч гэж байдаггүй. Бизнесүүд, хэрэглэгчид, эдийн засгийн өсөлт нь хохирч байна. ЕХ хариу арга хэмжээ авч, хэлэлцээ хийхэд бэлэн байна. Бид эдгээр хүчин чармайлтыг дэмжиж байна” гэж Финландын Ерөнхий сайд Петтери Орпо хэлсэн байна.

Европын Комиссын дарга  Урсула фон дер Лейен нийгмийн сүлжээн дэх өөрийн хуудсандаа тариф дэлхийн өнцөг булан бүрт бизнес эрхлэгчид болон хэрэглэгчдэд нөлөөлнө гэж бичсэн байна. Хариу арга хэмжээний эхний багцыг аль хэдийн тохиролцсон байна. Вашингтонтой асуудлыг шийдвэрлэх оролдлого нь үр дүнд хүрэхгүй бол эдгээр арга хэмжээ авна гэдгийг Европын удирдагч нар илэрхийлжээ.

Улс төр, эдийн засгийн зарим шинжээч “Худалдааны дайнд гол ялагдагч нь Европын холбоо” гэж үзэж байгаа юм.

Трампын шийдвэрийн дараа

Лхагва гарагийн өглөө ам.долларын голлох валюттай харьцах ханш буурч эхэлсэн.

Трампын шийдвэрийн дараа Америкийн хувьцааны ханш мөн унасан. Импортоос хамааралтай салбартай холбоотой компаниудын хувьцаанд илүү хүнд цохилт болсон. Тухайлбал, үйлдвэрлэл нь Вьетнам улсаас түлхүү хамааралтай Nike, Gap, Lululemon Athletica компаниудын хувьцаа долоон хувиар унасан байна.

Техасын нефтийн үнэ мөн буурч эхэлжээ. Bloomberg-ийн шинжээчид үнийн уналтыг Ерөнхийлөгчийн засаг захиргаа импортын татвар ногдуулах шийдвэр гаргасан нь "дэлхийн худалдааны системд хамгийн хүчтэй цохилт" болсонтой холбон тайлбарлажээ. Цагаан ордны шийдвэр нь нийлүүлэлтийн сүлжээг тогтворгүй болгож, инфляцийг өсгөж, бусад орноос АНУ-д нийлүүлдэг бараа бүтээгдэхүүний өртөгийг жил бүр их наяд доллараар өсгөх аюул заналхийлж байна гэж тэд анхааруулж байна.

Wall Street Journal: Бразил ашиг хүртэнэ

Вашингтоны эхлүүлсэн дэлхийн сөргөлдөөний ялагч нь АНУ биш, харин Бразил байх болно. Дэлхийн худалдааны хурцадмал байдлаас Өмнөд Америкийн улс ашиг хүртэх болно гэж The Wall Street Journal (WSJ) гэж бичсэн байна.

Бразилийн эсрэг тариф хамгийн бага учраас тус улс АНУ-д гаалийн татвар ногдуулсан орнуудын нийлүүлэлтийг сольж болно. Үүний зэрэгцээ худалдаагаа хумихад нэрвэгдсэн орнууд АНУ-ын бараа бүтээгдэхүүнийг орлох Бразилийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдан авч эхэлжээ.

Трампын худалдааны дайн  Орост хэрхэн нөлөөлөх вэ?

Трамп Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт орших хүн амгүй, оцон шувууд амьдардаг хүнгүй Херд болон Макдоналд арлуудын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдууллаа. Гэсэн хэдий ч татвар нь Орос, Беларусь , Куба , Хойд Солонгосын импортод нөлөөлөөгүй. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессентийн хэлснээр "харилцан байх зарчмаар" татвар ногдуулж байгаатай холбоотой ийм шийдвэр гарсан байна. Тус улсын эсрэг хориг арга хэмжээнүүд хэдийнэ хэрэгжиж байгаа бөгөөд энэ нь тэдэнтэй худалдаа хийхэд саад болж байна гэж албаны хүн тайлбарлажээ.

Хэрэв Москвагийн буруугаас болж Украины нутаг дэвсгэрт гал зогсоох тухай Оростой энхийн гэрээ байгуулахгүй бол нэг сарын дотор Орос улс нефть болон бусад бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулна гэж Трамп өмнө нь мэдэгдэж байсан.

АНУ-ын Орост ногдуулах импортын татварыг нэмэгдүүлэх нь хамгийн бага нөлөө үзүүлнэ гэж зарим шинжээч үзэж байна.  2022 оноос хойш хоёр улсын худалдааны эргэлт хамгийн бага хэмжээнд хүрч унасан.

Гадаад худалдааны судалгааны олон улсын лабораторийн судлаач Александр Фиранчук “Вашингтон татвар ногдуулахаар шийдсэн ч Оросын эдийн засагт тийм ч их нөлөө үзүүлэхгүй. Өнөөдөр Оросын АНУ-д экспортлох хэмжээ тахал, хориг арга хэмжээ авахаас өмнөх үеийнхээс арав дахин бага байгаа тул боломжит тариф нь зөвхөн хувь компаниудад нөлөөлж болзошгүй юм” гэжээ. Харин шинжээч өөр нэг аюул байгааг “Дэлхийн худалдааны хэмжээ буурч, дэлхийн эдийн засаг сулрахад хүргэнэ” гэсэн байна.

Монгол Улс: Тарифын улмаас учрах эрсдэлийн тооцоолол хийгдэнэ

Монгол Улс 10 хувийн тариф тогтоох орнуудын жагсаалтад байгаа. Гэхдээ Монгол Улсын АНУ-тай хийдэг худалдаа өргөн цар хүрээг хамардаггүй. “Блүүмберг Монгол ТВ”  “Өнгөрсөн онд 166.3 сая ам.долларын экспортыг АНУ руу хийсэн нь өмнөх оноосоо 4.6 дахин өссөн дүн боловч Монголын нийт экспортын ердөө 1.1 хувийг бүрдүүлжээ. Боловсруулаагүй болон хагас боловсруулсан алт экспортын дийлэнх хувийг эзэлсэн байна” гэж мэдээлжээ.

“Монгол Улсын хувьд АНУ-ын GSP хөнгөлөлтийн хөтөлбөрт багтдаг учир тус улс руу экспорт хийхэд бараа, бүтээгдэхүүний төрлөөс хамаараад 5-15 хувийн тариф төлдөг байв. Тиймээс шинэ 10 хувийн тарифын нөлөө харьцангуй бага, бусад улсуудын тарифыг харвал бүр ашигтай ч байж болно. Тарифын улмаас учрах эрсдэлийн тооцоолол хийгдэнэ гэж Эдийн засаг, хөгжлийн яам мэдэгдэв” гэж “Блүүмберг Монгол ТВ”-ийн мэдээнд дурджээ.

Эх сурвалж: polit.mn

АТГ: Хотын төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг эрүүгийн хэрэгт татаж, гурван хүнийг цагдан хорьсон 

"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн б

2 цаг 7 мин
Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

Газрын ховор элементийг дэлхий нийтэд үйлдвэрлэлийн витамин хэмээдэг. Учир нь аль ч улс орны эрчим хүч, ба

2 цаг 7 мин
Бизнесийн эрх чөлөөний хууль, татвар, нийгмийн даатгалын тухай хуулиудыг хаврын чуулганы хугацаанд батална

Бизнесийн эрх чөлөөний хууль, татвар, нийгмийн даатгалын тухай хуулиудыг хаврын чуулганы хугацаанд батална

16 цаг 38 мин
Б.Пүрэвдагва: Энэ зун нийслэлд 73.2 км дугуйн зам барина

Хотын дарга Б.Пүрэвдагва Улаанбаатар хотод шинээр барихаар төлөвлөсөн дугуйн замын төслийг танилцууллаа. 2026 оны зуны улиралд багтаан нийслэлийн таван дүүрэгт 73.2 км унадаг дугуйн зам барихаар төлөвлөжээ.

20 цаг 55 мин
Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн төсвийн сонсголд оролцохоор иржээ

Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн төсвийн сонсголд оролцохоор иржээ

21 цаг 1 мин
Нийслэлийн мега төслүүдийн талаарх ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

Нийслэлийн мега төслүүдийн талаарх ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

21 цаг 10 мин
ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ

ЭТҮГЭН ИХ СУРГУУЛЬ

Өчигдөр 06 цаг 30 мин
ШИХИХУТУГ ИХ СУРГУУЛЬ

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛИЙГ МАНЛАЙЛАГЧ

Өчигдөр 06 цаг 30 мин
ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

Өчигдөр 06 цаг 30 мин
ҮНДЭС БИЕИЙН ТАМИРЫН ИХ СУРГУУЛЬ

ҮНДЭС БИЕИЙН ТАМИРЫН ИХ СУРГУУЛЬ

Өчигдөр 06 цаг 30 мин