Ялалтын маршал амьдралынхаа хайрыг Буриадаас олсон түүх

2025-03-31
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

З.БАТЦЭЦЭГ

 

Тэрээр Курскийн тулалдаанд, Берлиний ажиллагаа болон Аугаа эх орны дайны бусад гол тулалдаанд оролцсон цэргүүдийг удирдаж байв. Тэр 1945 оны зургадугаар сарын 24-нд Москвад болсон Ялалтын парадыг удирдаж, тухайн үеийн хамгийн алдартай цэргийн удирдагчдын нэг болжээ. Энэ бол Константин Рокоссовский.

Хэдийгээр зарим нэг түүхээр түүнийг олон бүсгүйд сэтгэл алдарч явсан гэдэг боловч яг үнэндээ бол даруухан залуу байсан гэдэг. Хайр түүнд нэг удаа, гэхдээ насан туршид нь иржээ. Энэ учрал Монголтой хиллэдэг Хиагт хэмээх жижиг хотод болсон түүхтэй аж.

Обручевын нэрэмжит Хиагтын бүс нутгийн түүхийн музейн хөгжлийн албаны дарга Ирина Саскудаева "Нутгийн оршин суугчид Рокоссовскийг "Хиагтын хүргэн" гэж дууддаг, учир нь тэр хайраа эндээс олсон" гэж хэлэв. Тэр 1921 оны арванхоёрдугаар сард тэр үеийн Троицкосавск гэж нэрлэгддэг Хиагтын Кубаны V морьт бригадын 27 дугара морин цэргийн бригадын командлагчаар ирсэн. Энд улсын хилийн зохицуулалт, хамгаалалтад гар бие оролцсон.

Түүний бригад тэр жилдээ Барон Унгерны цэргийг ялснаараа алдартай болсон. Үүний төлөө бригадыг улаан тугийн одонгоор, Рокоссовский өөрөө тэр үеийн төрийн дээд шагнал Улаан тугийн одонгоор шагнуулжээ. Үеийнхэн нь түүнийг царайлаг эр байсан гэж ярьдаг бөгөөд олон охид түүнтэй гэрлэхийг мөрөөддөг байв. Гэхдээ ганц нь л азтай байсан Юлия Бармина гэдэг бүсгүй аж.

Түүхч Борис Сколов Юлия Барминагийн тухай ингэж ярьсан байдаг.  “Худалдаачны гэр бүлээс гаралтай, хотын номын санд ажилладаг, залуу багш эцэг эхийнхээ хамт амьдардаг. Зохиолч Сергей Михеенков  нь Рокоссовскийн тухай намтар зохиолдоо ирээдүйн Ялалтын маршал Юлияг театрт анх харсан гэж бичжээ. "Завсарлагааны үеэр хэсэг охид үүдний танхим руу гүйж гарч ирэн ямар нэг зүйлийг ярьж эхлэв. Тэдний нэг нь эргэж хараад түүнийг хар нүдээр цоо ширтлээ" гэж зохиолч бичжээ.  Тоглолт дуусахад тэр түүнийг дахин олны дундаас олж, удаан харжээ. Бүсгүй үүнийг мэдэрсэн мэт дахин түүн рүү харав. Зүгээр л нэг охинтой очоод танилцахад төрөлхийн даруу аймхай зан саад болж байсан” гэж түүхч бичжээ.

Гэвч 1921 оны намар Рокоссовскийн бригадыг өөрчлөн зохион байгуулахаар авч явсан Эрхүү мужийн Залари тосгоноос олсон ирээдүйн маршалын зүрхэн дэх шарх нь өмнөх хайраасаа салж, саяхан эдгэрсэн юм. Тэрээр нутгийн худалдаачины охин Марияд дурласан боловч гурвалсан хайрын улмаас тэдний холбоо тасарчээ. Энэ үйл явдлыг орон нутгийн түүхэнд дараахь байдлаар дүрслэгдсэн байдаг.

"Санаандгүй байдлаар Рокоссовскийн өрсөлдөөн их бууны тээврийн командлагч Владимир Забельскийн дунд гарч ирэв. Энэ хайрын гурвалжинд үйл явдал хэрхэн өрнөсөн нь түүх чимээгүй байна. Гэсэн хэдий ч Мария эцэст нь даргаасаа илүү захирагчаа сонгон, Забельскийтэй гэрлэсэн ч тэд найз нөхөд хэвээрээ байв" гэжээ.

Константин Рокоссовский эхнэр, охин Ариаднатайгаа хамт

Харин одоо хатуу ширүүн цэргийн зүрхэнд хайр дахин ирсэн бололтой. Анхны харцаар дурласан охиноо дахин харахын тулд Рокоссовский театр руу явах болов. Гэхдээ тоглолт үзэхийн тулд биш, харин түүний харцтай дахин тулгарахын тулд. Мөн үе үе тэр Орлик морио эмээллээд, Юлияг цонхоор харна гэж найдаж, санамсаргүй юм шиг байшингийн хажуугаар өнгөрдөг байв. Харин эцэг эх нь "Юлия, хурдан ир! Чиний баатар ахиад морьтой ирж байна!" гэж тэд ёжилдог байжээ.

"Тэр өөрийгөө зовоож байв. Рокоссовскийн бригадын нэг цэрэг тэр үед Юлиягийн найзыг идэвхтэй эргүүлж байсан" гэж Сергей Михеенков тэмдэглэжээ. Эвгүй байдлыг даван туулж, бригадын командлагч түүнийг хар нүдтэй гоо үзэсгэлэнтэй танилцуулахыг хүссэн бөгөөд түүний найз хүсэлтийг баяртайгаар биелүүлжээ.

Дараа нь Юлия Бармина Рокоссовскийтэй танилцаж байсан тухайгаа "Түүний ичимхий байдал надад таалагдсан" гэсэн байдаг. Рокоссовский, Бармина хоёрын хайр дурлалын харилцаа хөгжихийн хэрээр охины эцэг эх түүнийг цэргийн хүнтэй болзож байгаад сэтгэл дундуур байгаагаа улам бүр илэрхийлж байв. "Цэргийнхэн цыган шиг, өнөөдөр энд, маргааш тэнд! Тэр чамайг улсын нөгөө зах руу аваачиж, тэнд үлдээх болно!" гэж аав, ээж нэг дуугаар хэлж байжээ. Гэвч энэ хооронд залуусын харилцаа үргэлжилсээр байв.

Түүхч Борис Соколов "Юлиягийн аав эхэндээ гэрлэлтийг эсэргүүцэж байсан ч эцэст нь бууж өгсөн" гэж бичжээ. Юлия, Константин нар 1923 оны дөрөвдүгээр сарын 30-нд гэрлэсэн. 1925 онд тэдний ганц охин Ариадна мэндэлжээ.

Хосууд дөрвөн жилийн дараа Хиагтаас нүүсэн. Рокоссовский эхнэрээ орхисонгүй. Тэдний гэрлэлт олон сорилтыг туулсан.  1937 онд хилс хэргээр 2,5 жил баривчлагдсан ч бүсгүй нөхрөө орхисонгүй. Тэд Ялалтын маршалыг нас барах хүртэл 45 жилийг хамтдаа туулжээ.

Эх сурвалж: polit.mn

Хүүхдийн баярт зориулсан цогц хөтөлбөр зохион байгуулагдана

Монголын Хүүхдийн Ордонд “Хүүхдийн баярын багц хөтөлбөр” зохион байгуулагд

24 мин
Зуслангуудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа

6 цаг 53 мин
Нийслэлийн МАН-ын хорооны хурлаар Хотын даргад  Б.Пүрэвдагвыг дэмжлээ

Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн долоо хоногт болж, Хотын даргад нэр дэвшүүлэх а

6 цаг 53 мин
МАН хүүхдийн хөгжлийг дэмжих хууль, АН хууль бус томилгооны асуудлыг хэлэлцлээ

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хурал өчигдөр болж, бүлгийн дарга нар мэдээлэл хийлээ. Тэдний байр суурийг хүргэе.

6 цаг 53 мин
11 жилийн өмнө ч Оюутолгойг анхааруулсаар байв

“Чөлөөт хэвлэл нийгмийн ой санамж” булангийн энэ удаагийн дугаар өдгөөгөөс яг 11 жилийн өмнөх буюу 2015 оны тавдугаар сарын 26-ны өдрийн дугаарыг онцолж байна.

6 цаг 53 мин
ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ

Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын т

19 цаг 52 мин
З.Төмөртөөмөө: Намын удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг оруулж ирвэл дэмжихээс өөр сонголт байхгүй

З.Төмөртөөмөө: Намын удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвыг оруулж ирвэл дэмжихээс өөр сонголт байхгүй

21 цаг 57 мин
Нийслэлийн МАН 14.00 цагт хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг тодруулна

Нийслэлийн МАН 14.00 цагт хуралдаж, хотын даргад нэр дэвшигчийг тодруулна

Өчигдөр 12 цаг 08 мин
Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

Энэ жил 12306 ээж "Алдарт эх"-ийн одон хүртэнэ

Өчигдөр 10 цаг 48 мин
Сангийн сайд З.Мэндсайханаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдаанаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин