Киргизстан, Тажикистан хоёр улс олон жил үргэлжилсэн маргаандаа цэг тавив

2025-03-16
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Тажикистан улсын ерөнхийлөгч Эмомали Рахмон, Киргизстан улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров нар. 2025 03 13.

К.АНУ

Киргизстан, Тажикистан улсууд хилийн асуудлаар олон жил үргэлжилсэн маргаанд цэг тавьжээ. Гуравдугаар сарын 13-нд Бишкект Киргизстан болон Тажикистан улсын ерөнхийлөгч нар улсын хилийн тухай  түүхэн гэрээнд гарын үсэг зурав.

Тажикистан улсын ерөнхийлөгч Эмомали Рахмон Бүгд Найрамдах Киргиз Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр энэ түүхэн үйл явдал Бишкек хотод болсон гэж Тажикстаны Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлсэн байна.  Эмомали Рахмон "Өнөөдөр бид түүхэн шийдвэр гаргаж байна" гэж онцлон тэмдэглээд, энэхүү гэрээ нь бат бөх харилцааны үндэс суурийг тавьж байна гэж хэлсэн байна.  Садыр Жапаров хэлэхдээ, Тажик-Киргизийн хилийн заагийг тогтоох, тогтоох асуудлаарх Засгийн газрын комисс үр дүнтэй ажиллаж байгааг онцолжээ.  Мөн тэрбээр  энэхүү гэрээгээр 101 жил шийдэгдээгүй байсан хилийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж, Төв Азид “мөнхийн амар амгаланг” тогтоосон гэж  мэдэгдсэн байна.  

Хилийн маргаантай асуудлыг шийдсэн гэрээнд хоёр улс гарын үсэг зурсныг ШХАБ болон НҮБ сайшааж, бүс нутгийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтойг тэмдэглэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш энэхүү түүхэн амжилтад хоёр улсад баяр хүргэсэн байна.

Ерөнхийлөгч нар мөн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх Засгийн газар хоорондын хамтарсан зөвлөл байгуулахаар тохиролцсон бол, Садыр Жапаров Төв Азийн орнуудын хооронд визгүй дэглэм тогтоох санаачилга дэвшүүлжээ.

Эмомали Рахмон, Садыр Жапаров нар түүхэн гэрээнд гарын үсэг зурснаар өмнө нь хаалттай байсан хоёр улсын хилийн шалган нэвтрүүлэх боомтыг нээжээ.  Тодруулбал, хоёр улсын хилийн Кызыл-Бел-Авторожный, Кайрагач-Авторожный шалган нэвтрүүлэх боомтын нээлтэд Киргизстан, Тажикистан улсын ерөнхийлөгч нар цахимаар оролцсон байна. Тажикистаны Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны дарга Саймумин Ятимов Киргизийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бүх шалган нэвтрүүлэх цэгийг нээх асуудлыг үндсээр нь шийдсэн. Хоёрыг нь албан ёсоор нээж, бусад нь даган нээгдэх болно” гэсэн байна.

“Үнэхээр түүхэн, удаан хүлээсэн энэхүү үйл явдал хоёр орны харилцаанд шинэ хуудас нээсэн нь хамтын ажиллагааны 16 шинэ баримт бичигт гарын үсэг зурснаар нотлогдож байна” гэж тус улсын asia+ агентлагийн мэдээнд дурдсан байна.

Эх сурвалж: polit.mn

Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

13 цаг 12 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

13 цаг 18 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

23 цаг 58 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

23 цаг 58 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

23 цаг 58 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

23 цаг 58 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18