Д.Трампын зарим шийдвэрүүд шүүхэд маргаан дагуулав

2025-01-31
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Базарбямбын НЯМСҮРЭН

 

Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа ажлаа эхлээд арав хонож байгаа ч багагүй үр дүн үзүүлсэн ч эсэргүүцэлтэй тулгараад байна. Д.Трамп АНУ руу хууль бусаар орж ирсэн хүмүүсийг эх оронд нь буцаах ажлыг зоригтойгоор эхлүүлэхийн зэрэгцээ АНУ-ын нутаг дэвсгэрт төрсөн хүүхэд бүрт иргэншил олгодогийг болиулах, хэт том төрийн албыг цомхотгох, ижил хүйстэн, трансжендэрүүдэд онцгойлж хандахгүй байх, нийгмийн бүх төрлийн халамжийг царцааж, шат дараатай бууруулах алхмуудыг авч эхэлжээ. 

Гэвч түүний авч хэрэгжүүлж байгаа эдгээр асуудлуудын зарим нь хууль эрх зүйн хувьд боломжгүй буюу маргаан дэгдээх болсон. АНУ-ын Үндсэн хуулиар тус улсын нутаг дэвсгэрт төрсөн хүн бүр иргэншил авах эрхтэй байдаг. Тиймээс АНУ-д төрсөн хүн бүрт иргэншил олгохыг болиулах нь Үндсэн хуулийн 14 дүгээр заалтыг зөрчиж байгаа гэсэн эсэргүүцэлтэй тулж байгаа юм. Гэвч Д.Трампын зүгээс энэхүү хууль нь зөвхөн тухайн үед байсан боол болон өнгөт арьстнуудад хамааралтай хэмээн мэтгэлцэж байна. Одоогоор Ардчилсан намын зүгээс энэ талаар 20 гаруй мужийн шүүхэд гомдол гаргаад байгаа бөгөөд нэр бүхий хоёр ч мужийн шүүх эл асуудлыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзээд байгаа. Маргаан дагуулсан эл асуудал цаашид хэрхэн шийдэгдэхийг хэлэх мэдээж одоо эрт юм. Д.Трампын мэдэгдэл Үндсэн хууль зөрчиж байгаа эсэх, Үндсэн хуулийг өөрчлөх үү, үүндээ тулвал Бүгд найрамдах намын хувьд Конгрессийн дэмжлэгийг хүлээх хүч бий юу гээд улс төр нийгмийн томоохон асуудал болж цааш өрнөх нь тодорхой юм.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа төрийн албаны орон тоог эрс цомхотгох төлөвлөгөөний хүрээнд “Deferred resignation program” хөтөлбөрөө танилцуулж, холбооны засгийн газрын ажилтнуудад ажлаасаа гарсан тохиолдолд найман сарын цалинтай тэнцэх урамшуулал олгох тухай цахим шуудангаар мэдэгджээ.

АНУ-д дунджаар 2.3 сая орчим төрийн албан хаагч ажилладаг аж. Орон тоог цомхотгосноор “ажиллах хүчнийг илүү боловсронгуй, уян хатан” болгоно гэж төрийн албан хаагчдад илгээсэн цахим шууданд дурджээ. Ирэх сарын 6-ныг хүртэл ажилтнуудаас саналыг авч, орон тооны цомхотгол хийхээ албаныхан мэдэгджээ.

Д.Трампын засаг захиргааны томоохон албан тушаалтнуудын томилгоо эхнээсээ үргэлжилж байна. Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио албан ёсоор, аливаа эсэргүүцэлгүйгээр Конгрессоос батламжлан ажлаа эхлүүлсэн бол Эрүүл мэндийн байгууллагын нарийн бичгийн даргаар томилогдох гэж буй бага Роберт Кеннедийг лхагва гарагт Конгрессын хурлаар хэлэлцэв. Эрүүл мэндийн судалгаа, хүнсний аюулгүй байдал, нийгмийн халамжийн хөтөлбөр зэрэг нийгмийн эрүүл мэндийн асуудалд хяналт тавьдаг холбооны засгийн газрын томоохон албан тушаалд томилогдох гэж буй түүнээс сенатын гишүүд олон асуудлаар саналыг нь сонссон байна.  Тухайлбал, Ковид-19 вакцин болон бусад дархлаажуулалтын талаархи өмнөх сэтгэгдлээ тайлбарлахыг хүсчээ. Мөн үр хөндөлтийн талаарх түүний үзэл бодол, АНУ-ын хүнсний үйлдвэрлэлийн талаархи санал бодлыг нь асуусан байна. Тэрээр хүнсэнд агуулагдах химийн нэмэлт бодисуудыг сайтар нягтлан шалгахаа амласан бөгөөд АНУ-ын агентлагууд болон хүнсний үйлдвэрлэлийн санхүүгийн ашиг сонирхлын зөрчлийг арилгахын төлөө ажиллана гэдгээ мэдэгдэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 31. БААСАН ГАРАГ. № 20 (7516)

 

Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

13 цаг 13 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

13 цаг 19 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

23 цаг 59 мин
Н.Мөнхбаяр: Хос хэлээр чанартай боловсрол эзэмшихэд зориулж “Томко” платформыг бүтээсэн

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг  “Leaderships forum” буландаа урьж, М

23 цаг 59 мин
Х.Бат-Эрдэнийн 74, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна

Цагтаа Монголын улс төрд онцгой нөлөөтэй явж, түүнийхээ зэрэгцээ топ бизнесмэн, толгой баян гэгддэг байсан “Алтай констракшн

23 цаг 59 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий

23 цаг 59 мин
"Баримтаар баталгаажуулъя" илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (Community of Democracies)-тэй хамтран АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Баримтаар баталгаажуулъя: Монгол

2026-09-18
Сайдын томилгоо: Удирдах зөвлөл дэмжсэн ч УИХ дээр гацав

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүү

2026-09-18
Н.Учрал: Түүний замналаас сургамж авч ХХI зууны сорилтуудыг даван туулах түүхэн үүрэг ногдож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсн

2026-09-18
2026.09.17: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

МАН-ын удирдах зөвлөл өчигдөр өглөө хуралдаж, шийдвэрээ танилцуулснаар улс төрийн дараагийн ү

2026-09-18