ШААРДЛАГА

2024-12-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Монгол Улс Үндсэн хуульдаа иргэний үзэл бодолтой байх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг үндсэн эрх хэмээн үзэж, төрөөс баталгаатай эдлүүлэхээр тунхагласан төдийгүй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хамгаалан түүнд төрөөс ямарваа хэлбэрээр цензур тогтоохыг хориглосон нь хүчин төгөлдөр буйг нийтийн өмнөөс томилогдсон албан тушаалтан болох Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон улстөрчдөд дахин сануулж, хууль ёсыг мөрдөн ардчиллын үнэт зүйл, хэм хэмжээн дор зарчимтай ажиллахыг шаардаж байна.
 
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотын утааг бууруулах арга хэмжээний талаар мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчдийн асуултад агуулгын хяналт тогтоон хариулах, эс хариулахаа өөрийн үзэмжээр шийдэн илтэд зүй бус хандсан нь юуны өмнө олон нийтийн мэдээлэл хүлээн авах эрхийн төлөөх сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа, эрх ашигт бүдүүлгээр халдсан явдал төдийгүй Монгол Улсын хүн амын 50-иас дээш хувь нь оршин суудаг, улс төр, нийгэм, соёл, боловсрол, шинжлэх ухааны төв болох нийслэл хотын иргэдийн эрүүл, амьд явах эрхийг ноцтой  эрсдэлд оруулж буйутааны гамшгийн эсрэг татвар төлөгчдийн мөнгөөр ямар бодлого, шийдвэр хэрэгжүүлсэн, цаашид хэрхэх талаар олон нийт, иргэдэд үнэн зөв мэдээлэл, бүрэн бүтэн хариулт өгөх албан тушаалтны үүргээ биелүүлэхээс эрс татгалзсан бүдүүлэг, балмад үйлдэл хэмээн Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл үзэж байна.
 
Х.Нямбаатарын хэвлэл мэдээлийн хараат бус бие даасан байдалд халдсан, сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулсан эл үйлдэл нь удаа дараа давтагдаж, тэдгээр тохиолдол бүрд МСНЭ нь мэдэгдэл, шаардлага хүргүүлсээр ирснийг дахин сануулж, сэтгүүлчдээс уучлал гуйхыг шаардаж байна. Шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй аваас хэвлэн нийтлэх болон эвлэлдэн нэгдэх эрхийнхээ дагуу эсэргүүцлийн дараагийн алхмыг хэрэгжүүлэхээ мэдэгдэж байна.
 
МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛ

Rainer Moura
Crypto Consulting Recovery Experts Lost Recovery Masters Lost Recovery Masters centers its expertise on financial fraud and ethical hacking services, focusing much of its resources in fighting binary options scams, a pervasive threat to individual investors and financial institutions alike. With a proven track record of success and a commitment to transparency, Lost Recovery Masters provides personalized support throughout the recovery process, keeping clients informed every step of the way. Contact details: Email: Support@lostrecoverymasters.com Website: https://lostrecoverymasters.com/
Тэгвэл бас заавал хариулт өгнө гэсэн хулийн заалт байхгүй. Яваад сур !!!олоод долоо!!!!!
Солиотой хийр юмаа олж ядсан тийрэнгүүд. Өнөрцэцэгтэйгээ хамт далд орцгоо!!!!!
Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

1 цаг 57 мин
Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төслийг яаралтай өргөн барина

Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэ

2 цаг 57 мин
Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг үүсгэн

2 цаг 57 мин
Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрийн хоолны ширээ, э

2 цаг 57 мин
ЗАЛРУУЛГА

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгу

13 цаг 10 мин
Өмнөд Солонгосын шинжээч: Оростой харилцаагаа аль болох түргэн сэргээх нь Сөүлийн ашиг сонирхол

Өмнөд Солонгос Оростой харилцаагаа аль болох хурдан сэргээх шаардлагатай гэж Евразийн стратегийн

14 цаг 14 мин
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

Өчигдөр 06 цаг 00 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу? 

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэ

Уржигдар 21 цаг 18 мин