Германы Бундестагийн гишүүд канцлерт итгэл үзүүлсэнгүй

2024-12-20
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Базарбямбын НЯМСҮРЭН

Гадаа -20 хэмтэй өвлийн улирал ч дэлхийн улс төр халуун бүр зарим цэгт буцалсан хэвээр. Ойрын өдрүүдэд олон улсад болсон зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.

 

Өмнөд солонгос: Эрх баригч намын дарга огцорлоо

БНСУ-д хоёр долоо хоногийн өмнө ерөнхийлөгч онц байдал зарласантай холбоотойгоор улс төрийн нөхцөл байдал шийдэлгүй хэвээр үргэлжилж, Ерөнхийлөгчийг албан тушаалаасаа огцорч хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг сөрөг хүчний зүгээс шаардсаар байна. Тэгвэл тус улсын эрх баригч намын дарга Хан Дон Хун албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдлээ. Ерөнхийлөгч энэ сарын 3-ны өдөр онц байдал гэнэт зарласантай холбоотойгооор түүний өөрийн намын гишүүд ч хариуцлага тооцож, буруутай эсэхийг хэлэлцэхийгг дэмжиж байгаагаа илэрхийлэх болсон нь нам доторх нөхцөл байдлыг багагүй хурацатгасан байна. Тэрээр “Хэдийгээр манай намаас сонгогдсон ерөнхийлөгч онц байдлын дэглэм тогтоосон боловч цэргүүдийг дайчилсан хууль бус үйлдлийг хамгаалах нь намын үзэл баримтлалтай зөрчилдөж байна” хэмээн мэдэгджээ. Мөн өнгөрсөн лхагва гарагт болох байсан ерөнхийлөгчийн буруутай эсэхийг хэлэлцэх хуралд ерөнхийлөгч Юн Сог Ёль хүрэлцэн ирээгүй. Эдгээр улс төрийн дотоод нөхцөл байдлаас үүдэлтэйгээр эрх баригч намын дарга суудлаасаа бууснаар дараагийн намын даргын асуудал яригдах нь тодорхой болоод байна. Одоогоор Ерөнхий Ассамблей дэх Ардчилсан намын бүлгийн дарга Квон Сон Дун намын даргын үүрэг гүйцэтгэгч байх аж. Сөрөг хүчний зүгээс ерөнхийлөгчийг албан тушаалаасаа буух хүртэл хариуцлага нэхсэн хэвээр байхаа мэдэгдээд байгаа. Энэ мэт үргэлжилж буй тодорхойгүй нөхцөл байдлын улмаас тус улсын вонын ханш сүүлийн таван жилд унаж байгаагүй доод ханшдаа хүрээд байна.

 

Герман: 69 настай Мерц дараагийн Канцлер болох уу?

Европын орнуудад ч улс төрийн нөхцөл байдал халуун үргэлжилсэн хэвээр байна. Тухайлбал, өнгөрсөн сард гурван намаас бүрдсэн эрх баригч эвсэл дотоодын асуудлаас болж задарснаар Германы улс төрд Канцлерт итгэл үзүүлэх тухай асуудал хүчтэй яригдаж эхэлсэн. Тэгвэл эл асуудлыг шийдэх Германы Канцлер Олаф Шольцын тэргүүлсэн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэхийг шийдэх асуудлыг хэлэлцсэн тус улсын парламент Ерөнхий сайдаа солих шийдвэрийг гаргаад байна. Даваа гарагт болсон Бундестагийн хуралд оролцсон гишүүдийн 394 нь О.Шольцын Засгийн газрыг дэмжихгүй гэсэн санал өгснөөр тэрээр Канцлерын албан тушаалаас буух нь тодорхой болжээ. Ингэснээр ирэх есдүгээр сард товлогдоод байсан сонгуулийг наашлуулж, хоёрдугаар сарын 23-нд санал хураалт явуулахаар болсон байна.

Тус улсын Ерөнхий сайд О.Шольцын халааг авах хамгийн өндөр магадлалтай улс төрчөөр Христийн ардчилсан холбооны тэргүүн Фредрих Мерц хэмээн олон улсын хэвлэлүүд нэрлэж байна. Өдгөө 69 настай улс төрч бизнесмен түүнийг сүүлийн жилүүдэд гол асуудал болоод байгаа эдийн засгийн уналтаас гаргах гол хүн хэмээн олон нийтийн зүгээс ч итгэл үзүүлэх боломжтой гэж дүгнэх болжээ. Учир нь 63 настайдаа буюу харьцангуй хожуу улс төрд орсон түүний бизнесийн салбарт амжилттай ажиллаж ирсэн туршлага өнөөгийн улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад гол нөлөө үзүүлэх болов уу гэж таамаглах болжээ.  Олон нийтийн дэмжлэг ч багагүй байгаа юм байна. Германы олон нийтийн ZDF телевизийн явуулсан санал асуулгын дүнг үзэхэд, Христийн Ардчилсан холбоо, Христийн нийгмийн холбоо намуудаас бүрдсэн сөрөг хүчний эвсэл 33 хувийн дэмжлэгтэй байгаа бол О.Шольцын Социал-Демократ нам 15 хувийн саналтай яваа юм.

 

Сири: Тайван засаглалын төлөө улс орнууд уриалж байна

Сирийн ерөнхийлөгч Башар Аль-Асадын дэглэмийг унагасан шинэ удирдагч Абу Мохаммед Аль-Жолани “France24”-д анх удаа ярилцлага өглөө. Тэрээр  шинэ Засгийн газрыг энх тайвнаар эмхлэн байгуулах тухай зорьж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ энгийн номхон иргэдийг дарангуйлж байсан өмнөх дэглэмийн зөв бурууг шүүн хэлэлцэх шаардлагатай болохыг онцлон ярьжээ.

Харин ОХУ-д дүрвэн гараад байгаа хуучин удирдагч Башар Аль Асад өөрийн Телеграм хаягаараа дамжуулан анх удаа мэдэгдэл хийжээ. Тэрээр “Миний бие эх орноосоо дүрвэх болон албан тушаалаасаа огцрох тухай бодож байгаагүй. Мөн аль нэг нам, хууль тогтоогчийн зүгээс надад зөвлөөгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Миний цорын ганц төлөвлөгөө бол террористуудын дайралтын эсрэг тэмцэх байсан” хэмээн бичжээ. Мөн тэрээр  мэдэгдэлдээ Дамаскийн ерөнхийлөгчийн ордноос босогчдын олсон их хэмжээний үнэт эдлэл, өндөр өртөгтэй тансаг машины цуглуулга зэргийг өөрийнх нь биш хэмээн үгүйсгэжээ. Одоогоор түүнийг ОХУ-д байгааг батлах зураг, видео бичлэгүүд цацагдаад байгаа. Мөн олон жилийн өмнөөс Оростой нягт холбоотой байсан, олон сая ам.долларын шилжүүлэг хийж байсан нь ил болоод байгаа юм.

Даваа гарагт  НҮБ-ын элч даваа Норвегийн дипломатч Гейр Педерсен Ассадыг  унагасан Абу Мохаммед Аль-Жолани болон түр ерөнхий сайд Мохаммед аль-Башир нартай шинэ засгийн газрыг найдвартай, хүртээмжтэй болгох талаар хэлэлцжээ.

Мөн өнгөрсөн долоо хоногт болсон “Долоогийн бүлэг”-ийн цахим дээд хэмжээний уулзалтын үеэр Сирид энх тайван замаар шинэ засаглал тогтоох нь нэн тэргүүний асуудал болохыг онцлон хэлэлцсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 20. БААСАН ГАРАГ. № 246 (7490)

 

УИХ-ын гишүүд Дэгийн хуулийг эсэргүүцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, ө

4 цаг 55 мин
Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

4 цаг 55 мин
Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

16 цаг 57 мин
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

17 цаг 17 мин
Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

17 цаг 28 мин
Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

17 цаг 32 мин
Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

23 цаг 22 мин
С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төсөл дээр нээлттэй сонсгол хийнэ

С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төслүүдээр нээлттэй сонсгол хийнэ

23 цаг 32 мин
О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

23 цаг 40 мин
Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа УИХ-ын гишүүн, Эди

Өчигдөр 06 цаг 00 мин