“Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон” гэх үндэслэлээр Ерөнхийлөгчдөө импичмент хийв

2024-12-16
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.БАЯР

 

Өнгөрсөн бямба гаригт Өмнөд Солонгосын парламент ээлжит бусаар хуралдлаа. Парламентын энэ хуралдаанаар ерөнхийлөгч Юн Сог Онц байдал зарласантай холбоотойгоор импичментийн санал хураалтыг явуулсан юм. Энэ удаад парламентын 300 гишүүн тус хуралдаанд оролцсон. Хуралдаанд Парламент дахь сөрөг хүчний намын бүлгийн дарга Паг Чан Дэ “Ерөнхийлөгч Юн Сог Ёл нь Онц байдал зарлаж Цэргийн дэглэм тогтоохыг оролдсон” гэсэн агуулга бүхий үндэслэлийг танилцуулав. Ингээд 16:30 цаг гэхэд санал хураалтыг явуулав. Удалгүй Парламентын дарга Ү Вон Шиг санал хураалтын дүнг мэдээлэхэд гишүүдийн 204 нь импичментийг дэмжсэн байлаа. Харин 85 гишүүн импичментийг эсэргүүцэж, найман гишүүний санал хүчингүй болж, гурван гишүүн түдгэлзжээ. Ерөнхийлөгч Юн Сог Ёлын Ардын хүч намын 12 гишүүн импичментийг дэмжсэн байна.

Тус улсын Үндсэн хуулиар ингээд импичментээр огцруулчихаар ерөнхийлөгч Юн Сог Ёлын бүрэн эрх Үндсэн хуулийн цэцийнхээ дүгнэлтийг гартал түдгэлзчихэж байгаа юм. Цэц шийдвэрээ гаргасны дараа Үндсэн хуулийнх нь дагуу нөхөн сонгууль болох эсэх нь тодорхой болно.

Ер нь бол ерөнхийлөгч Юн Сог Ёлыг “Цэргийн дэглэм тогтоох гэсэн”, “Үндсэн хуульд халдсан”, “Эх орноосоо урвасан”, “Эрх мэдлээ хэтрүүлсэн” гэсэн дөрвөн зүйлээр буруутгаж байгаа юм.

Өмнөд Солонгосын парламентын энэ санал хураалтын өмнө гадаадын болоод тус улсын хэвлэлүүд энэ үйл явдлын талаар тодорхой өнцгүүдээс дүгнэлт, тайлбарыг хүргэж байсан юм.

Угаасаа Өмнөд Солонгосын иргэд эдгээр өдрүүдэд ерөнхийлөгч Юн Сог Ёлыг “Чон Ду Хван-2” гэж нэрлэх болсон.

Тухайлбал, Өмнөд Солонгосын үндэсний өдөр тутмын JoongAng Ilbo сонинд “Юн Сог Ёл 1979 оны төрийн эргэлтийн удирдагч Чон Ду Хваны хувь заяаг давтах уу” хэмээн бичжээ.

Түүндээ “Прокурорууд Батлан хамгаалахын сайд Ким Ён Хёныг баривчлах тушаал гаргахдаа ерөнхийлөгч Юн Сог Ёлыг “бослогын толгойлогч” гэж тодорхойлсон. Хууль зүйн үндэслэл нь 1979 оны арванхоёрдугаар сард цэргийн эргэлт хийж, 1980 оны тавдугаар сарын 17-нд улс даяар Цэргийн дэглэм тогтоосон ерөнхийлөгч Чон Ду Хваныг буруутгаж байсантай ижил байна.

Сөүлийн шүүх 1996 онд Чон Ду Хваныг Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдож, түүнийг удирдсан хэргээр бүх насаар нь хорих ял оноосон. Давж заалдах шатны шүүх мөн бослогыг зохион байгуулж, оролцсон өөр нэг ерөнхийлөгч Ро Дэ Ү-д 17 жилийн хорих ял оноосон. Дээд шүүх 1997 оны дөрөвдүгээр сард уг шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хошууч генерал Чон Ду Хван 1979 онд төрийн эргэлтийг удирдаж байсан. Ро Дэ Ү армийн дивизийн командлагч байхдаа өөрийн удирдлага дахь хүчээ дайчилж тусалсан.

Чон Ду Хван, Ро Дэ Ү хоёр карьерынхаа туршид улс төрийн нягт харилцаатай байсан. Чон Ду Хван 1980-1988 оны хоорон, Ро Дэ Ү 1988-1993 оны хооронд ерөнхийлөгчөөр ажилласан.

1996 оны шүүх хурал нь Өмнөд Солонгосын экс ерөнхийлөгч нарыг “Цэргийн дарангуйлал тогтоохыг оролдож, эх орноосоо урвасан”  хэргээр ялласан. Энэ тухайн үед тус улсын хувьд урьд өмнө байгаагүй тохиолдол болж байсан юм. Гэхдээ уг хэрэгт холбогдсон 16 шүүгдэгчээс Чон Ду Хваныг “цорын ганц удирдагч” гэж үзсэн байдаг.

Тэгвэл түүх давтагдаж Прокурорын газрын дэргэдэх Мөрдөн байцаах тусгай товчооноос ерөнхийлөгч Юн Сог Ёлыг “удирдагч” хэмээн нэрлэсэн. Батлан хамгаалахын сайд Ким Ён Хёны тухайд үүнд нь чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзсэн.  

1996, 1997 онд Сөүлийн шүүх, Дээд шүүхийн шүүгдэгчид “Төрийн эрх мэдлийг цэргийн хүчээр булаан авах хувилбарыг бэлтгэж, тодорхой, үе шаттай үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, Үндсэн хууль зөрчсөн үйл ажиллагааг хамт хийсэн” гэдгээ хүлээн зөвшөөрсөн. 

Дээрх хоёр шүүх Чон Ду Хван болон түүний хамтран зүтгэгчид бослого гаргах зорилгоор гэмт бүлэглэлийг зохион байгуулсан гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчид улс даяар цэргийн дарангуйлал тогтоох онцгой дэглэмийг хэрэгжүүлж, өөрсдийн хувилбарт үндэслэн зэвсэгт хүчнийг дайны үеийн зохион байгуулалттайгаар дайчилсныг шүүх хүлээн зөвшөөрсөн юм. Чон Ду Хван, мөн бусад шүүгдэгчид ч өөрсдийн үйлдлээ “Үндсэн хуульд хохирол учруулах зорилгоор зохион байгуулалттай, зориуд зохион байгуулсан үймээн самуун” гэж тодорхойлсон.

1980 оны тавдугаар сарын 17-нд улс орон даяар цэргийн дэглэм бүхий онц байдал тогтоосон нь “Үндсэн хуулийн эсрэг бослого” гэж шүүх засаглал тогтоосон. Ингэхдээ “Энэ нь Үндсэн хуулийн институц болох парламентыг хүчээр устгасантай адил” гэж тэмдэглэсэн байдаг.

1980 оны тавдугаар сарын 18-ны үүрээр цэргийн дэглэм бүхий онц байдлын тухай зарлиг зарлаж, цэргийнхэн Парламентыг эзэлж, наймдугаар сарын сүүл хүртэл парламентын гишүүдийг нэвтрэхийг хориглосон. Ингэж парламентын чуулганыг хуралдуулахаас сэргийлж байсан.

Цэргүүд мөн 15 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон либерал улс төрийн зүтгэлтэн Ким Дэ Жуныг, Үндэсний тагнуулын албыг үүсгэн байгуулж, хоёр удаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ким Чен Пил болон хэд хэдэн улстөрчийг ямар ч зөвшөөрөлгүйгээр баривчилж байв.

Чон Ду Хван улмаар1980 оны аравдугаар сарын сүүлээр парламентыг тарааж, төрийн эрх мэдлийг булаан авчээ. Түүнчлэн агаарын десантын цэргийг ашиглан иргэдийн эсэргүүцлийг дарж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хаах байдлаар амыг нь барьсан.

Шүүх Чон Ду Хваныг бослогын удирдагч гэж дүгнэхдээ тухайн үеийн Батлан хамгаалахын сайд, Цэргийн академийн дарга, Армийн тусгай байлдааны командын дарга, Дайны үеийн командлагч болон бусад цэргийн өндөр албан тушаалтнуудыг бослогод оролцсоныг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, 1979 оны төрийн эргэлтийг “Армийн командлалын эрхийг булаан авах замаар төрийн эрхийг авах хуйвалдаан хийсэн” гэж шүүх тэмдэглэж үлдээжээ” гэж бичсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 16. ДАВАА ГАРАГ. № 242 (7486)

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд 126 гишүүнээс 87 нь хүрэлцэн ирэв. УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, нийслэлийн удирдлага, УИХ-д ажлаа тайлагна

3 цаг 53 мин
Т.Аубакир огцрох ёстой!

Баян-Өлгий аймгийн казах иргэдтэй холбоотой шүүмжлэл багагүй хугацаанд өрнөлөө. Үүний эхлэл нь өн

3 цаг 53 мин
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

14 цаг 38 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

15 цаг 21 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

17 цаг 38 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

17 цаг 45 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

21 цаг 31 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

21 цаг 38 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

22 цаг 25 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Өчигдөр 09 цаг 42 мин