Төвөд хэлт уран зохиолын тухай...

2024-12-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

МУИС ШУС УЗУС тэнхим, Төвөд хэлт уран зохиол судлалын профессорын семинар цувралаар хийж энэ чиглэлээр судалгаа хийж буй докторантуудынхаа судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулж байна. Монголын уран зохиолын түүхэнд Хятад, Төвд, Энэтхэгээс орчуулсан далай мэт их зохиол байдаг ба дээрх орнуудын хэл соёлын нөлөө их байдаг. Монголын сэхээтний нэлээд хэсэг нь төвд хэлийг өөрийн төрөлх хэлнээс илүү мэдэж хэрэглэдэг байсан учраас төвд хэлээр тэдний бичсэн зохиол ч үлэмж байдаг хэмээн судлаачид тэмдэглэсэн байдаг. Тиймээс арвин баялаг судалгааны эх хэрэглэгдэхүүнтэй, сонирхолтой судалгааны сэдэв, чиглэл, мөн өгөөж ихтэй үр дүн гарсан судалгаанууд хийж байгаа нь дамжиггүй. Төвөд хэлт уран зохиолын профессорын семинарт танилцуулж буй судалгаануудыг сонирхуулахад ~ Доктор (ph.d) Ягааны Ганзаяагийн "Энэтхэг, төвөд, монголын уран зохиол дахь хишиг даллагын зохиолууд" ~ Доктор П.Нямлхагвын "Зава Дамдин гавж Лувсандаяны яруу найргийн туурвил зүйн онцлог" ~ докторант М.Ууганбаярын "Монголын төвөд хэлт уран зохиол дах Захиа бичгийн уран зохиолын уламжлал, гол төлөөлөгчид дурсгалууд" ~ докторант Д.Мөнх-Отгоны Ноён хутагт Данзанравжаагийн төвөд, “Монгол хоёр хэлээр уламжлагдан ирсэн дурсгалууд” ~ докторант Б.Оюунбилэг "Жамьянгаравын намтар уран бүтээлийн судалгаа" ~ докторант М.Ганхуяг "Монголын төвөд хэлт уран зохиол дахь орон хийдийн магтаал" ~ докторант HUSILE (БНХАУ) /Хүсэл/ “Монголын төвөд хэлт уран зохиол дах Зам явахын уран зохиолын уламжлал, дурсгалууд” гэх мэт маш сонирхолтой сэдвүүдээр хийсэн судалгаануудыг хэлэлцсэн байна. МБШТөв Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч лам МУИС-ийн УЗУС докторант М.Ганхуягийн судалгааны ажил л гэхэд Энэтхэгийн уран үран дахь “Их найман орны суваргын магтаал”, Төвөдийн уран зохиол дахь "Тас цогцолсон уулын магтаал яруу дуун эгшиг", Монголын уран зохиол дахь “Тутарга цогцолсон насан арвидах өлзийт орон, хийдийн магтаал”, “Гандантэгчэнлин хийдийг магтсан магтаал” зэрэг олон арван мэргэдийн зохиол бүтээлээр уламжлагдан Номт гурван улсын соёл утга зохиолд дэлгэрч ирснийг судалсан бүтээл хэмээн эрдэм шинжилгээний удирдагч доктор Х.Сүглэгмаа өгүүлсэн байна. Харин Өвөрмонголоос ирж судалгаа хийж буй докторант Хүслийн сэдэв бол манай Сэтгүүл зүйн бичлэгийн нэг томоохон төрөл зүйл Аян замын тэмдэглэлийн уламжлалын судалгаа юм байна. “Зам явахын уран зохиол бол монгол хэлээр “Аян замын тэмдэглэл”, төвөд хэлэнд ཡུལ་སྐོར་ཟིན་ཐོའི་རྩོམ་རིག нэрийн дор хөгжиж ирсэн, баримтат уран сайхны зохиолын өвөрмөц нэгэн төрөл юм” мөн профессор Х.Сүглэгмаа тодорхойлжээ. Монголын төвөд хэлт уран зохиолын үе үеийн төлөөлөгчид Цахар гэвш Лувсанчүлтэм, Хөх нуурын Ишбалжир, Өндөр гэгээн Занабазар, ноён хутагт Данзаравжаа бурхны шашны нэрт зүтгэлтэн Агваандоржиев нарын бүтээлүүдээс гадна, бидний сайн мэдэх ХХ зууны уран зохиолын гол төлөөлөгч Д.Нацагдорж. Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Л.Түдэв нарын бүтээлд энэ чиглэлийн зохиолууд хэрхэн уламжлагдан ирснийг судалсан ажээ. Энэхүү цуврал семинарт цаашдаа докторант “Монголчуудын галын тахилгын төвөд монгол сурвалж бичгийн судалгаа ”, “Сагансэцэний намтар уран бүтээлийн судалгаа”, “”Ордосын Хишигбатын “Монголын нууц товчооны онцлог шинж””, “Урадын мэргэн гэгээн Лувсандамбийжалцаны зохиолуудын сурвалж бичгийн судалгаа”, “Хөхнуурын Ишбалжирын төвөд хэлээр туурвисан уран зохиолын судалгаа” зэрэг сонирхотой судалгаануудын үр дүнг хэлэлцүүлэх юм байна.

Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд 126 гишүүнээс 87 нь хүрэлцэн ирэв. УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, нийслэлийн удирдлага, УИХ-д ажлаа тайлагна

3 цаг 54 мин
Т.Аубакир огцрох ёстой!

Баян-Өлгий аймгийн казах иргэдтэй холбоотой шүүмжлэл багагүй хугацаанд өрнөлөө. Үүний эхлэл нь өн

3 цаг 54 мин
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

14 цаг 39 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

15 цаг 21 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

17 цаг 38 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

17 цаг 46 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

21 цаг 32 мин
Мориноос унасан хүүхдийг барьж өгдөг байсан хүү өнөөдөр 9000 гаруй хүнд үйлчилсэн бариач болжээ

-Х.Мягмардорж буюу “Бариач МС” - бага насны сонирхол, удам дамжсан уламжлалаа мэргэжлийн мэдлэг, 10 жилийн туршлагатай хослуулсан түүх-

21 цаг 38 мин
C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

C.Бямбацогт: Хүний эрх, эрх чөлөөнд эрээ цээргүй халдах бусармаг үзэгдэлд Засгийн газар онцгой анхаарч, Үндсэн хуулиар хүлээсэн гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргээ хэлбэрэлтгүй хэрэгжүүлэхийг сануулъя

22 цаг 26 мин
Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Намрын чуулганаар 35 хуулийн төсөл хэлэлцэн батлахаар товложээ

Өчигдөр 09 цаг 42 мин