Дээд шүүх: Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нартай холбоотой цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр болсон

2024-12-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

Улсын дээд шүүхээс Хөгжлийн банкны хэргийн шийдвэрийг /12.11/ танилцууллаа. Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцсэн юм.

Хэргийг хэлэлцэхдээ шүүгдэгч нарын эрхэлж байсан ажил, албан тушал, хэрэг, үйлдэл оролцоо хэргийг харгалзаж, хооронд нь хамааралгүй байдлаар таван түвшинд ангилж шийдвэрийг танилцуулна гэдгийг шүүгч онцоллоо.

Нэгдүгээрт: Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүний холбогдсон хэрэг.

  • Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарын хэрэг дээр гурван асуудал байгаа. "Говийн зам" ХХК, "Бэрэн" ХХК, "Монроуд" ХХК-тай холбоотой. Анхан болон Давж заалдах шатны шүүхээс тухайн хэргүүдийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан үндэслэл нь хэргийг бодит байдалтай нийцээгүй, ийнхүү шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй байна. Мөн Н.Батбаярын холбогдсон "Монроуд" ХХК-тай холбоотой хэргийн талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь үндэслэлтэй боловч гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааны үйл баримттай холбоотой анхан шатны шүүхээс шийдвэр гаргаагүй байхад хөөн хэлэлцэх хугацааг урьдчилан тоолж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзсэн. Эдгээр үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзээд Н.Алтанхуяг, Н.Батбаяр, Б.Шинэбаатар, Н.Мөнхбат нартай холбоотой цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр болсон.

Хоёрт: ТУЗ-ийн дарга, гишүүдийн холбогдсон хэрэг.

  • Анхан шатны шүүхээс энэ хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн. Ингэхдээ дүгнэлтэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг анхаарч үзээгүй, цагаатгасан үндэслэл нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Тодруулбал, анхан шатны шүүх ТУЗ-ийн гишүүдийн хэргийн үйл баримт, шүүгдэгч тус бүрийн үйлдэл оролцоог нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүй. Хөгжлийн банкны тухай хууль, дүрэм журмуудад ТУЗ болон Зээлийн удирдлагын хорооны түвшинд тодорхой үнийн дүнгээр хязгаарлаж төсөл санхүүжүүлэх шийдвэр гаргаж байсан. Тухайн шийдвэр нь эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гарч байсан талаар баримтууд хэрэгт авагдсан. Эдгээр баримтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Тиймээс ТУЗ-ийн гишүүд холбогдсон хэргүүдийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны үндэслэлтэй гэж үзсэн.
  • Мөн 2014 онд Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдийн холбогдсон "Бэрэн" ХХК-ийн 22 сая ам.долларын зээлтэй холбоотой хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх цагаатгаж шийдвэрлэсэн. Ингэхдээ үйл баримт хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй. Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлсэн мэтээр дүгнэсэн нь цагаатгах хангалттай үндэслэл болж чадахгүй байна гэж үзсэн. Иймд Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга, гишүүдийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр болж байна. Тодруулбал, Б.Даажамба, Ж.Оюунчимэг, Б.Махбал, Д.Даваасамбуу, Ж.Үхэртар, Д.Бат-Очир, Ж.Бат-Эрдэнэ, С.Магнайсүрэн, М.Баярмагнай, Б.Шинэбаатар, Ч.Отгочулуу, Ч.Нэргүй, М.Баянмөнх, Б.Найдалаа, Б.Лхагвасүрэн, Р.Батбаяр, М.Золжаргал, Г.Дашзэвэг, Г.Одонтуул, Б.Батзаяа, Н.Баярчимэг О.Хуягцогт нар байна.

Гуравт: Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны дарга, гишүүний холбогдсон хэрэг.

Дөрөвт: Хөгжлийн банкны мэргэжилтнүүдийн холбогдсон хэрэг.

Тавт: Зээлдэгч аж ахуйн нэгж, тэдгээрийн удирдах албан тушаалтнууд, бусад хүмүүсийн холбогдсон хэрэг.

Шүүх бүрэлдэхүүн 2024 оны арванхоёрдугаар сарын 2-3-ны хооронд шүүгдэгч, өмгөөлөгч, прокурорын гаргасан гомдол, эсэргүүцэл, хууль зүйн дүгнэлт, саналыг сонсож, улмаар энэ сарын 4-ний өдрөөс эхлэн шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд шилжин хуралдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хянаж байна. Шүүх хуралдаанд хамгийн сүүлд биечлэн 31, цахимаар нэг нийт 32 оролцогч буюу прокурор, өмгөөлөгч болон шүүгдэгч санал, тайлбараа хэлсэн. 

 

Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

58 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

1 цаг 0 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

1 цаг 2 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

20 цаг 20 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29