Арваннэгдүгээр сард манай улсад ямар үйл явдал өрнөв, эргэн саная

2024-12-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Өнгөрсөн арваннэгдүгээр сард манай улсад болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

1. “Зууны мэдээ” сонин JTI сертификаттай Монголын анхны сонин боллоо

2024.11.01 Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин Олон улсын сэтгүүл зүйн стандарт болох Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга (JTI)-д нэгдсэн Монголын анхны сонин боллоо. Үүнийг сэтгүүл зүйд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, иргэдийн мэдэх эрхийг хангах зорилготой энэхүү санаачилгыг Хэвлэл мэдээллийн ил тод байдлыг баталгаажуулсан дэлхийн анхны ISO стандарт гэж энгийнээр ойлгож болно.

2.УИХ 2025 оны Төсвийн хуулийг баталлаа

 

2024.11.08  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг баталлаа.  Чуулганд 106 гишүүн оролцсоноос 69 нь дэмжлээ.  2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 23 их наяд 140 тэрбум 589.3 сая төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 26 их наяд, 485 тэрбум, 278  сая төгрөг байхаар батлав.

3. Тог, цахилгаан үнэ нэмэгдэв

 

2024.11.16  Эрчим хүчний зохицуулах хорооноос аж ахуйн нэгж байгууллагын цахилгааны үнэ тарифыг 30 хувиар нэмэгдүүлж байгаагаа мэдэгдэв.   Айл өрхийн хувьд нэг кВт/ц нь 140 төгрөгөөр тооцдог байсан бол  0-150 кВт.ц хүртэлх хэрэглээг 175 төгрөг, 150-300 кВт.ц-ийн хэрэглээг 256 төгрөгөөр, 300-аас дээш кВт.ц-ийн хэрэглээг 285 төгрөгөөр тооцоолж эхэллээ.  Харин  дулааны тарифыг нэмэгдлийг 2025 оны тавдугаар сарын 16-наас мөрдөж эхлэх юм.

4. Төсвийн хууль хоригт оров

 

2024.11.20  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төсвийн хуульд бүхэлд нь хориг тавилаа.  Төсөв батлахдаа  хууль дээдлэх зарчим баримтлаагүй, мөн төсвийн алдагдлыг бууруулж оруулж ирэх нь зүйтэй гэж үзэв.  УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, хуулийн хүрээнд нэмэлт өөрчлөлт хийхээр болсон ч гишүүдийн олонх нь  Засгийн газарт буцааж, дахин Төсвийн хуулийг өргөн барих нь зүйтэй гэж үзэв.

5. “IFPIM Монгол” хөтөлбөрийн нээлт боллоо

2024.11.21 Нийтийн эрх ашгийн төлөөх хэвлэл мэдээллийг дэмжих олон улсын сан, "Сэтгүүл зүйн инновац, Хөгжлийн үүр төв” ТББ-аас хэрэгжүүлж буй  “IFPIM Монгол” хөтөлбөрийн нээлт болж, хөтөлбөрт хамрагдсан  хэвлэл мэдээллийн редакцууд нэг жилийн үр дүнгээ хуваалцлаа. “IFPIM Монгол-2023” хөтөлбөрт  “NTV” телевиз, “Зууны мэдээ”  сонин,  iToim.mn, www.Ub.life, Gragh.mn, Lemonpress.mn гэсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд шалгарсан билээ.

6. Анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойг тэмдэглэв

 

2024.11.26   Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны 100 жилийн ой тохиолоо.  Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн талбайг мандуулж, УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдаж,  Төрийн тэргүүн ард түмэндээ хандаж үг хэлэв.  Мөн анх удаагаа парламент  Үндэсний хоолоор битүү шөлийг нэрлэж, энэ өдөр гэртээ битүү шөл хийж идэхийг ард иргэдэд уриалав.

7. МҮХАҮТ шинэ ерөнхийлөгчтэй болов

2024.11.28 МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурал хуралдаж, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг нөхөн сонгох сонгуулийг  зохион байгууллаа.  Санал хураалтад 512 гишүүн оролцсоноос Ц.Баатарсайхан 236 хүний санал буюу 46 хувь,  Л.Төр-Од 276 хүний санал авч 54 хувиар ялалт байгуулсан байна. Ингэснээр "Транспаренси интернешнл Монгол" ТББ-ын тэргүүн Л.Төр-Од МҮХАҮТ-ын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Л.Төр-Од нь эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.

 

Эх сурвалж: www.polit.mn

Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

18 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

1 цаг 54 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

1 цаг 55 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

1 цаг 58 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

21 цаг 16 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин