“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа

2024-11-27
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.УРТНАСАН

 

2024 оны арвандүгээр сарын 25-нд Монгол Улсын агаарын тээврийн салбарын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмсэн үйл явдал боллоо. “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын зорчигч эргэлт нэг жилд хоёр сая хүрсэн түүхэн өдөр тохиож байна. Нисэх буудлын үйл ажиллагааг анх эхлүүлэхэд долоон агаарын тээвэрлэгч компани тогтмол нислэг үйлдэж байсан бол сүүлийн гурван жилийн хугацаанд есөн агаарын тээвэрлэгч нэмэгдэж, өнөөдрийн байдлаар дотоод гадаадын 16 агаарын тээвэрлэгчид олон улс, орон нутгийн чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна.

2021 онд үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд олон улс болон орон нутгийн чиглэлд 43.250 нислэг, 4.825.048 зорчигч хүлээн авчээ. Шинэ нисэх буудал үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш нислэг болон зорчигч урсгал нэмэгдэж 2023 онд 1.7 сая зорчигч хүлээн авч амжилттай үдсэн бол, 2024 онд дээрх амжилтаа эвдэж хоёр сая зорчигч хүлээн аваад байна. Бээжин-Улаанбаатар МИАТ ОМ224 онгоцны  хоёр сая дахь зорчигч Т.Ганхөлөг “Бээжин рүү албаны ажлаар долоо хоногийн томилолтоор явсан. 23-ны билетээ хойшлуулаад өнөөдрийн билетээ захиалтал энэ гайхалтай мэдээний эзэн боллоо. Маш их баяртай байна азтай байлаа. Намайг ингэж хүлээж авсанд баярлалаа. Бид нарын дундаас хоёр сая дахь зорчигч тодорно гэсэн ямар ч мэдээлэл байгаагүй. Мэдэх ч боломжгүй байсан. Гайхаж, баярлаж, сэтгэл хөдөлж бас сандарч байна” гэв.

 Мөн “Чингис хаан” олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг хариуцагч Монгол Японы хамтарсан “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК нь  “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх концессын гэрээг Монгол Улсын Засгийн Газартай байгуулж, 2019 оны долдугаар сараас үйл ажиллагаагаа эхэлсэн. Монгол, Японы хамтын ажиллагааны шинэ билэг тэмдэг болон баригдсан “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын менежментийг хариуцан ажилладаг бөгөөд нисэх буудлын үйл ажиллагаа 2021 оны долдугаар сарын 4-ний өдрөөс эхэлсэн. Ингээд “Нью Улаанбатар Интернэйшнл Эйрпорт” ХХК гүйцэтгэх захирал Такэфуми Китанака-ын сэтгэгдлийг хүргэе.

“Гурван жилийн өмнөөс шинэ нисэх буудал үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ковидын нөхцөл байдал мөн хүнд байсан. Тэр үед та бүгдийн мэдэж байгаачлан цөөхөн зорчигчтой байсан бол одоо жилдээ хоёр сая зорчигч явдаг болсон байна. Энэ нь энд ажиллаж байгаа хүмүүс болон хамтарч ажиллаж байгаа байгууллагуудын хүчин чармайлтгүйгээр хэрэгжих боломжгүй байсан гэж харж байна мөн талархаж байна. Бид цаашдаа хөгжинө гэсэн төлөвлөгөөтэйгөөр олон зах зээл рүү хүч үзэх ямар боломж нөхцөл байгаа вэ гэдэг дээр хамтрагч байгууллагуудтайгаа ярилцаад үйлчлүүлэгчдээ нэмэгдүүлэхийн тулд хамтраад явна. Хүчин чадлын хувьд олон тал дээр судалж үзсэн. Олон улс талдаа жилдээ 2.3 сая зорчигч хүлээн авах бүрэн боломжтой гэж үзэж байгаа. Энэ нь үйл ажиллагааны зохицуулалт,  цаг тутамд ирж байгаа нислэгийн давтамж ижил хэмжээнд аль нэг рүүгээ төвлөрсөн биш тохиолдолд хэрэгжинэ гэж үзсэн. Тухайн боломжийг бүрдүүлэхийн тулд дотоод зохион байгуулалтаа бүрэн идэвхжүүлээд, хамгийн боломжит зорчигчдыг хүлээж авах боломжийг бүрдүүлэхээр ажиллана. Барилга байгууламжийн өргөтгөлтэй холбоотой асуудлууд Засгийн Газрын хэмжээнд яригдаад явж байна. Тэр хүртэлх хугацаанд бид үйл ажиллагаа талаасаа энэ барилга байгууламжийг ашиглах хамгийн үр дүнтэй арга хэлбэрийг судлаад түүнд тохирсон үйл ажиллагааг явуулна” гэж хэлэв. Мөн “Чингис хаан” Олон улсын нисэх буудал 2024 онд Монгол Улсын Иргэний Нисэхийн түүхэнд анх удаа дэлхийн агаарын тээвэрлэгчид, нисэх буудлуудад зэрэглэл олгодог олон улсын агаарын тээврийн судалгаа, үнэлгээний Скайтракс аудитын байгууллагаас “4 STAR AIRPORT” зэрэглэлийг хүртжээ.“Чингис хаан” Олон улсын нисэх буудалтай Хилийн 0218 дугаар анги, Гаалийн газар, Гаалийн хорио цээрийн алба, Гадаадын иргэн харьяатын алба, Иргэний Нисэхийн Ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, Тээврийн прокурор, Тагнуул, Иргэний агаарын тээврийн Цагдаагийн газар,  Агаарын тээвэрлэгч авиа компаниуд, худалдаа үйлчилгээний газрууд гээд төрийн тусгай чиг үүргийн болон хувийн хэвшлийн 80 гаруй байгууллагууд хамтран цогц үйлчилгээ үзүүлдэг байна.

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан:

-2024 онд  буюу нэг жилийн дотор 2 сая дахь зорчигчоо хүлээн авна гэдэг нь “Чингис Хаан” нисэх буудлын менежмент сайн, үйл ажиллагаа жигдэрч, нислэгийн аюулгүй ажиллагааг сайн хангаж, хэрэгжүүлж ирснийх гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй байх. Тиймээс энэхүү түүхэн өдөр нисэх буудлын хамт олонд бас баяр хүргэж, их амжилтыг хүсье. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”,  2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-уудыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлогын хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэхүү шийдвэр нь агаарын тээврийн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх, салбарын үйл ажиллагаа, үр дүнд нөлөө үзүүлэхүйц үр дүнтэй бодлого, шийдвэр болсон.

2024 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр агаарын тээврийн нийт зорчигчдын тоо 2,2 саяд хүрэх төсөөлөлтэй байна. Өнөөдөр нэг жилийн дотор  хоёр сая дахь иргэнээ хүлээн авч байгаа  нь энэ үзүүлэлтээ биелүүлж байгааг илэрхийлж буй хэрэг юм. Мөн “Чингис хаан” олон улсын нисэх буудал нь 2024 онд Монгол Улсын Иргэний Нисэхийн түүхэнд анх удаа дэлхийн агаарын тээвэрлэгчид, нисэх буудлуудад зэрэглэл олгодог олон улсын агаарын тээврийн судалгаа, үнэлгээний Скайтракс аудитын байгууллагаас “4 STAR AIRPORT” зэрэглэлийг хүртсэнд талархал илэрхийлье. 

Цаашид “Чингис хаан” олон улсын нисэх буудал нь Монгол Улсын агаарын хилийн гол чухал үүд хаалга, олон улсын хамгийн том зангилаа, хилийн боомт болохын хувьд тус нисэх буудлын үйл ажиллагаа, үйлчилгээг олон улсын стандарт, шаардлагыг хангасан, тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаатай, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж өндөр, дэлхийд нэр хүндтэй буудал болгох, тус нисэх буудлыг түшиглэсэн олон улсын эдийн засгийн чөлөөт бүс, дагуул хот бий болгоход Зам, тээврийн яамны бодлого чиглэх болно” гэж хэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 229 (7473)

 

NEWS
Элон Маск бизнес, үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуй, газар тариалан, оюутны зээл, автомашины зээл гэх мэт салбарт хөрөнгө оруулах сонирхолтой иргэдэд 1%-ийн хүүтэй 152,000 ам.доллараас эхлэх зээлийг санал болгож байна. Хэрэв та өргөдөл гаргах хүсэлтэй байгаа бол Канадын Олон Улсын Банктай (IBC) албан ёсны цахим шуудангийн хаягаар нь холбогдоно уу: info@ibcunit.com
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

16 цаг 25 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

16 цаг 25 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

Өчигдөр 06 цаг 00 мин
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

Өчигдөр 06 цаг 00 мин
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

Өчигдөр 06 цаг 00 мин
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

Уржигдар 17 цаг 12 мин
“Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ

Голомт банкнаас бизнес эрхлэгчдийн бизнесийн орчин, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн олон арга

Уржигдар 13 цаг 50 мин
Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

Уржигдар 11 цаг 49 мин
Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

Уржигдар 11 цаг 36 мин
Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

2025-08-15