“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

2024-11-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьдрал, замналыг өгүүлсэн “Цэндийн Шинэбаяр” хэмээх хөрөг номын хурим өчигдөр (2024.11.20) боллоо. “Цэндийн Шинэбаяр: Намтар, замнал, үйл хэрэг, үзэл санаа, түүхэн баримт” хөрөг номыг түүний мэндэлсний 65 жилийн ойг тохиолдуулан гэр бүл, үр хүүхдүүд нь бичиж хэвлүүлжээ. Тус номд Ц.Шинэбаяр агсны эрчим хүчний салбарын инженерээс УИХ-ын гишүүн хүртэлх амьдралын түүхийг он цагийн дарааллаар өгүүлсэн байна. Мөн түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүсийн дурсамж, хэвлэлд өгсөн ярилцлага болон хэлсэн үгээр нь ишлэл түүвэрлэн багтаажээ. Цэндийн Шинэбаяр агсан Дорнод аймгийн Дулааны цахилгаан станцын дарга, үндэсний үйлдвэрлэгч “Найнги” компанийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын шилдэг татвар төлөгч, Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан бөгөөд 58 насандаа өвчний улмаас таалал төгссөн юм.  

Номын хуримыг нээж Цэндийн Шинэбаяр агсны хүү, УИХ-ын гишүүн Шинэбаярын Бямбасүрэн “Аавынхаа богинохон амьдралдаа туулсан баялаг намтар, бардам замнал, бахархам үйл хэрэг, баларч үл арилах үзэл санааг үе үеийн эх орончдын түүхэнд баринтаглан нэмлээ. Миний аав Цэндийн Шинэбаяр буруутай этгээдийн өмнө үл эмээгч, буурай ядуугийн өмнө үл эрдэгч, шударга ёсны харуул, энх цагийн эх оронч байлаа. Ийм аавын хүү болж төрснөөрөө үргэлж бахархаж явдаг” хэмээсэн юм.

“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын хуримд түүний гэр бүлийнхэн болон найз нөхөд, хамтран зүтгэгчид хүрэлцэн ирж, дурсамжаа хуваалцан сэтгэгдлээ илэрхийллээ. “Хүний туулсан амьдрал тухайн цаг хугацааныхаа түүх нь болж үлддэг. Цэндийн Шинэбаяр агсны Монголын төрд үлдээсэн шударга үнэний төлөөх зам мөр, нийгэмд танигдсан үзэл санааг түмэн олонд түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй. Энэ үүднээсээ ач холбогдолтой ном болжээ. Төрд үүрлэсэн хулгайчдыг илчилж, эрх баригчдыг айлгүй шүүмжилж, сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж явсан Шинэбаяр шиг улстөрчид өнөө цагт цэвэр агаар мэт дутагдаж байна” гэдгийг  номын нээлтэд хүрэлцэн ирсэн зочид хэлж байв.    

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 227 (7471)

Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

46 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

2 цаг 21 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

2 цаг 23 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

2 цаг 26 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

21 цаг 43 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин