Үндсэн хуулийн түүхийг шинээр бичих шаардлагатай

2024-11-18
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байна. Үүнтэй холбогдуулан манай сонин эрдэмтэд, судлаачид, хуульч, түүхчдээс зарим асуултад товч хариулт авч түүнийгээ уншигчдын хүртээл болгож байгаа юм.

Энэ удаа 1940 оны Үндсэн хуулийн гол онцлог юу юм бэ? Цаашлаад Үндсэн хуулийн талаар өнөөгийн их, дээд сургуулиудын сургалтад хэр тусгагдаж байдаг бол. Та эрдэмтэн судлаач хүний хувьд ямар бүтээл дээр ажиллаж байна вэ гэсэн асуултыг Монгол Улсын Боловсролын их сургуулийн түүхийн тэнхмийн эрхлэгч, түүхийн ухааны доктор, судлаач Ч.Болдбаатарт өгч доорхи хариултыг авсан юм.

 

-1940 оны Үндсэн хууль нь өмнөх хуулийн зарим заалтыг үндсэнд нь өөрчилж чухал нэмэлт өөрчлөлт хийж чадсан юм. Тухайлбал, 1924 оны Үндсэн хуульд шүүх прокурорын байгууллагын талаар огт хөндөөгүй юм. Тэгвэл 1940 оны Үндсэн хуулийн долоод шүүх прокурорын байгууллагыг хэрхэн байгуулах тухай зааж өгсөн. Тэхдээ шүүн таслах дээд байгууллага нь Улсын Дээд шүүх байхаас эхлээд аймаг хотын болох орон нутгийн шүүх байна гэсэн заалт байсан.

Тэр дотроо төрийн байгууллага, харьяа газрууд болон албан тушаалтан, иргэд хууль хэрхэн сахиж байгаад хяналт тавих тухай прокурорын ерөнхий чиг үүргийг тодорхойлсон байдаг юм.

Мөн Дээд шүүхийг Улсын бага хурлаас дөрвөн жилийн хугацаатай сонгодог бол проурорыг таван жилийн хугацаатай томилдог гэж заасан. Хоёр дахь гол онцлог юу байна вэ гэвэл Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай асуудал шинээр оруулсан. 1924 оны хуульд бол энэ тухай заалт байгаагүй юм. Тэгвэл 1940 оны Үндсэн хуульд уг хуулийг өөрчлөх батлах эрх зөвхөн Улсын Их Хуралд байна гэж заасан бөгөөд УИХ-ын бүрэлдэхүүний гуравны хоёрын санлаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэсэн бий.  Эдгээр нь цоо шинэ зүйлүүд байсан. Бусад заалтын хувьд өмнөх хуулийнхаа агуулгыг жаахан өргөжүүлсэн юм.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах заалтын талаар зарим зүйлийг онцлон хэлэх юм бол Үндсэн хуулийг өөрчлөх батлах нь Улсын Бага Хурал, тэндээс гарсан тогтоолоор хэрэгжинэ гэсэн нь нэг талдаа эргээд хуулиа зөрчлөн үйлдэл байв. Ингэж харагдах боловч тухайн үеийн манай эрхзүйн сэтгэлгээний түвшин тийм байжээ гэсэн ойлголтын үр дүн гэж болно.

1940 оны Үндсэн хуулийн нэг гол биелэлээ олсон зүйл нь 1944 оны Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор өмнө нь хаагдмал байсан эрхтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийг чөлөөлж өгсөн явдал байлаа.

Хоёр дахь асуултад чинь хариулахад манай Боловсролын их сургуулийн нийгмийн мэргэжлийн ангийн оюутнууд Үндсэн хуулийн талаар тун гайгүй мэдлэг олж авдаг. Оюутан өөрөө хүсвэл Үндсэн хуулийн түүхийн хувьд сонгон суралцаж болно.

Харин нийгмийн мэргэжлийн бус ангийн оюутнууд бол Үндсэн хуулийн тухай лекц хичээл сонсдог. Нэг зүйлийг энд чухалжилж хэлэхэд 1924 оны Үндсэн хууль гэж дурьдаж ярьдаг ч 1940, 1949, 1960 оны Үндсэн хуулийн тухай судлах сурталчлах ажил ихээхэн орхигдсон юм шүү дээ.

Ер нь түүхийнхэн 1924, 1940 оны Үндсэн хуулийг судлагаатайгаар ярьдаг юм. Хууль, эрхзүйн судлаачид бол 1992 оны нэмэлт өөрчлөлт гэсэн сэдвийг л ухаж төнхөх маягтайгаар тэнд бөөгнөрч байдаг гэсэн үг.

Бүр тодосгоод хэлэхэд 1940, 1949, 1960 оны Үндсэн хууль дээр судалгаа тун чамлахаар байдаг гэж хэлэх байна.

Цөөвтөр түүхчид л энэ талаар сонирхох төдий байдаг юм.

Манай сургуулийн түүхийн тэнхмийн хувьд нэг содон ажил бий. Тэр нь Үндсэн хуулийн сэдэвтэй семинар тогтмол хийдэг. Уг семинараар Үндсэн хуулийн талаар түүх, эрх зүйн чиглэлээр лекц сонсоод судлаачдын санлыг сонсож ярилцдаг. Энэ хэлэлцүүлэг их тустай санагддаг.

Та юу хийж байна гэж асууж байх шиг байна. Хэлмээр юм байгаа ч гүйцэд хийгээгүй байгаа юмыг ярих хэцүү юм.

Хамгийн гол нь Монгол Улсын Үндсэн хуулийн түүхийг шинээр бичих шаардлага байгаа юм. Энэ үүднээс судалгаагаа нэлээд өргөжүүлж миний хувьд түүхч, судлаач хүний хувьд үүнийгээ бүтээл болгохын тулд голлон сууж байна даа.

Урьд нь бол Үндсэн хуулийн баримтуудаа л дэлгэн ярьж бичихээс биш нарийн задалж судалж агуулгыг гаргаж байсангүй гэж бодогддог.

Жишээлбэл нэг сонин жишээ хэлье. Анхны Үндсэн хуулиар ван, гүн, хутагт хувилгаадын сонгуульд оролцох эрхийг хаасан. Гэтэл тэр хутагт хувилгаад ч юм уу, нударган баячууд нэг хүүхэд өргөж авч өсгөсөн. Тэр нь өөрийнх нь удам угсааг залгамжлаагүй байвал эрх нь ямар байх вэ. Ийм нарийн шинжилгээ, судалгаа хийх учиртай. Нэхэн санахад Богд хааны өргөж аваад өсгөж өндийлгөсөн Л.Мөрдорж гэдэг хүн хэн байсан бэ? Угсаа залгамжлаагүй зүгээр л Монголын орчин цагийн хөгжмийн тулгын чулууг тавилцсан хөгжмийн зохиолч аугаа нэгэн байсан шүү дээ. Тэр хүн сонгох, сонгогдох эрхтэй байсан уу. Энэ мэт сонин асуудлууд сөхөгдөж ирнэ ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 223 (7467)

 

Өнөөдөр долоон байнгын хороо хуралдах товтой байна

Өнөөдөр долоон байнгын хороо хуралдах товтой байна

13 мин
Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгчээ

Экологийн цагдаагийн дарга асан, хурандаа Б.Оюутболд С.Амарсайхан сайдыг шүүхэд өгнө

28 мин
Протез, ортопедийн үйлдвэрийн хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье

Протез, ортопедийн үйлдвэрийн хамт олондоо түүхт 60 жилийн ойн мэнд дэвшүүлье

1 цаг 26 мин
Улс төрийн ширүүхэн мэдэгдлүүдтэй намрын чуулган нээлтээ хийв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд 126 гишүүнээс 87 нь хүрэлцэн ирэв. УИХ, Засгийн газрын гишүүдээс гадна Үндсэн хуулийн Цэцийн дарга, Улсын ерөнхий прокурор, нийслэлийн удирдлага, УИХ-д ажлаа тайлагна

5 цаг 36 мин
Т.Аубакир огцрох ёстой!

Баян-Өлгий аймгийн казах иргэдтэй холбоотой шүүмжлэл багагүй хугацаанд өрнөлөө. Үүний эхлэл нь өн

5 цаг 36 мин
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд

16 цаг 21 мин
Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

Ө.Шижир: Эрх баригчдын эрх мэдлийн тэмцэл нь ил цагаандаа гарлаа

17 цаг 4 мин
АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

АН-аас УИХ-ын дарга С.Бямбацогтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэцэд өгчээ

19 цаг 21 мин
Сэтгүүл зүйн ёс зүйн форум болно

Хэвлэл мэдээллийн Зөвлөлөөс Сэтгүүл зүйн ёс зүйн форум буюу JEF-2026 форумыг есдүгээр сарын 17-ны өд

19 цаг 28 мин
Түүхэн ховор сонины үзэсгэлэн Уран зургийн галерейд нээгдлээ

Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын 100 гаруй жилийн түүх, соёлын үнэт өвийг олон нийтэд таниулах, ха

23 цаг 15 мин