Х.Хаш: “Харуулын таван ахлагч” дууг шинээр найруулж дуулна

2024-11-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Рагчаагийн ОЮУН

 

“Зууны мэдээ” сонины “Урлаг” булангийн зочноор Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн нэрэмжит, Цэргийн гавьяаны одонт ХЦДБЧ-ын дэргэдэх “Хилчин” хамтлагийн дуучин, ахлах ахлагч Х.Хаштай ярилцлаа.

 

-ХЦДБЧ-ын дэргэдэх “Хилчин” хамтлагийн 40 жилийн ойд зориулсан тоглолтод удахгүй болох гэж байна. Энэ талаар яриагаа эхэлье?

-“Хилчин” хамтлаг байгуулагдсаны 40 жилийн ойд зориулсан тоглолт энэ сарын 29-нд Соёлын төв өргөөнд хийхээр бэлтгэл ажилдаа орсон. Өмнө нь дотроосоо амьд хөгжмийн хамтлаг гаргаад уран бүтээлээ хийж байгаад 1984 онд Хоовон буюу Урлагийн гавьяат зүтгэлтэн, дэд хурандаа Г.Энхбаяр багш маань албан ёсоор эстрад хамтлаг байгуулсан юм. Бид 2010 онд дахин байгуулагдаж хилийн анги, салбарт очиж уран бүтээлээ толилуулж байлаа.

Манай хамтлаг найман хүний бүрэлдэхүүнтэй. Дөрвөн дуучны хоёр нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй, дөрвөн хөгжимчинтэй. Хил, хил орчмын иргэд, малчид, туслах хүчний гишүүд, сум орон нутгийн иргэдэд уран бүтээлээ хүргэдэг.

-Та бүхэн шинээр ямар уран бүтээл хүргэхээр зорьж байна вэ?

-Энэ оныг Ерөнхийлөгчийн зарлигаар “Ахлагчийн жил” болгон зарласан. Энэ хүрээнд ахлагч нартаа зориулж, “Хилчин” хамтлагийн хөгжимчин Д.Тэмүүлэнгийн ая, хурандаа Д.Баасанжаргалын шүлэг “Харуулын таван ахлагч” дууг шинээр найруулж дуулна. Шинээр олон сайхан уран бүтээл хийж байгаа. Тухайлбал, Мөнхөд санах эх орон мөн дундаасаа хөгжим, үгээ зориулж хийсэн дуу олон бий. Бидний гол санаа үе үеийн ахмад уран бүтээлчидтэйгээ хамтарч хийж байгаа нь 40 жилийн ойн онцлог. Тоглолтод гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяр, Б.Дашдондог, гавьяат жүжигчин С.Баасандорж, Соёлын тэргүүний ажилтан н.Оюун, гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших, хамтлагийн зөвлөх, Урлагийн гавьяат зүтгэлтэн, дэд хурандаа Г.Энхбаяр багш, Соёлын тэргүүний ажилтан Д.Март оролцоно.   

      

-“Хилчин” хамтлагт мэргэжлийн дуучид, хөгжимчид ажиллаж байна уу?

-Дуучид, хамтлагийн ахлагч, уран сайхны удирдагч мэргэжлийнх. Хөгжимчид маань өөрийн сонирхлоор, өөр хамтлагт байсан залуус бий. 2010 онд хилчдийн урлагийн наадам болж амьд хөгжим тоглодог залуучуудыг шалгаруулж аваад тэндээс ансамблийнхаа үндсэн бүрэлдэхүүнээр Соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Март бид хоёрыг авсан. Үүнээс хойш өргөжөөд 12 хүний оронтой тоотой болсон хэдий ч өнөөдөр найман хүн ажиллаж байна.

-Та бүхэн одоо ямар жанраар туурвиж байна вэ?

-Эстрад дуу, хөгжмийн хамтлаг гэдэг утгаараа эстрад дуугаа дуулахаас гадна хилчид, цэргүүдийнхээ сэтгэл санааг нь өргөх, хилээрээ бахархах омогшил төрүүлэхээр зорьж уран бүтээлээ төлөвлөж, туурвидаг. Мэдээж энгийн дуунууд бий. Ерөнхийдөө эстрад жанраараа тоглоод явж байна. 

-Өөрийнхөө талаар манай уншигчдад товч танилцуулахгүй юу?

-Миний хувьд 2005 онд ХЦДБЧ-д орж таван жил найрал дууны хоорын дуучнаар ажиллаж байсан. 2010 онд “Хилчин” хамтлаг байгуулагдахад Соёлын тэргүүний ажилтан Д.Март, бид хоёр эстрадын жанртай болохоор тэр үеийн багш нар маань санал тавьснаар дотроосоо томилогдож энэ хамтлагийн дуучнаар өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Би хөгжмийн багш, удирдаачийн мэргэжилтэй. Сонирхлоороо л дуучин болсон юм.

Миний уран бүтээл гэвэл хамтлагтаа зориулж хийсэн, хамтлагтаа дуулдаг дуунууд бий. “Домогт хил”, “Босго тотго” киноны дуу “Дэслэгч”, Г.Энхбаяр багшийн зохиосон “Офицерууд” дуу байна. Мөн Оросын дуучин Олег Газмановын Офицерууд, Камарова, Койн, “Любэ” хамтлагийн дуунуудыг дуулах дуртай.

-ХЦДБЧ гэдэг том айл. Дотроо олон жанраар үйл ажиллагаа явуулдаг шүү дээ?

-ХЦДБЧ 100 гаруй уран бүтээлчтэй, үндэсний хөгжмийн “Эртний цуурай” хамтлаг, оркестртой. “Хилчин” хамтлагийн 40 жилийн ойг ХХЕГ, ХЦДБЧ-ын дарга, удирдлагууд дэмжин ажиллаж байгаад “Зууны мэдээ” сониноор дамжуулан баярлалаа гэж хэлмээр байна. Чуулга маань их залуужсан. 96 хувь нь мэргэжлийн, залуу уран бүтээлчид байгаа. ХЦДБЧ-ын дарга, дэд хурандаа Б.Болдбаатар уран бүтээлч, залуу хүн болохоор уран бүтээлчдээ их дэмжиж ажилладаг. Залуу хүн учраас биднээс шинэ уран бүтээл, шинэ шийдэл, эрэл хайгуул хийхийг хүсэж, шаарддаг нь уран бүтээл хийхэд саад тотгоргүй болсон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 221 (7465)

 

 

 

Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

1 цаг 44 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

3 цаг 19 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

3 цаг 21 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

3 цаг 24 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

22 цаг 42 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин