“Ногоон эдийн засаг, ногоон бизнес- Эрчим хүчний шилжилт” сэдвээр хэлэлцлээ

2024-11-13
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

Европын Холбоо, ЕСБХБ, МҮХАҮТ хамтран “Ногоон эдийн засаг, ногоон бизнес- Эрчим хүчний шилжилт” арга хэмжээг энэ сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус арга хэмжээгээр “ЕСБХБ-ны эрчим хүчний салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт, ногоон зээлийн санхүүжилт ба ЖДБ-ийг ногоон зөвлөх үйлчилгээгээр хэрхэн дэмжиж байгаа талаар, Эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хий, түүнийг ААН-н түвшинд хэрхэн тооцоолох, Эрчим хүчний яам болон БОУАӨЯ-наас баримталж буй бодлого, хувийн хэвшлийн оролцоо зэрэг өргөн хүрээний хэлэлцүүлэг хийсэн юм.

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн: -"Монгол Улс сэргээгдэх эрчим хүч рүү илүү эрчимтэй шилжиж, эдийн засагтаа эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх олон арга хэмжээг авч хэрэгжүүлснээр хүлэмжийн хийн ялгаруулалт 2035 он гэхэд 2 дахин буурах боломжтой гэсэн судалгааны үр дүн гарсан. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл ба хэрэглээг тогтвортой нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын санаачилгыг өрнүүлэх зорилгоор өнгөрсөн оны есдүгээр сард МҮХАҮТ дэргэдээ Эрчим хүчний зөвлөлийг байгуулан үйл ажиллагааг эхлүүлээд байгааг онцлон дурдмаар байна" гэлээ. 

Мөн энэ үеэр Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Ханнес Такач -"Европын сэргээн босголт хөгжлийн банк дээр Эрчим хүчний стратеги боловсруулж гаргасан. Энэ маань улс орнуудад дэмжлэг үзүүлэх зорилготой. Ялангуяа цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхдээ ялгаруулж байгаа ялгарлыг бууруулах, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэхдээ ялгаруулж байгаа хүлэмжийн хийг бууруулахад дэмжлэг үзүүлдэг хөтөлбөр юм. Бид нэг талдаа санхүүжилт, хөрөнгө оруулалт өгдөг. Нөгөө талдаа зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Эрчим хүчний ногоон шилжилтийг хийхийн тулд их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энэ нь нөгөө талдаа жижиг дунд үйлдвэрүүдэд боломжийг олгож байдаг. Бүтээгдэхүүнээ нийлүүлж болно. Үйлчилгээ үзүүлж болно. Монгол Улсад эрчим хүчний тарифыг нэмэгдүүлэх гэдэг асуудал яригдаж байна. Энэ нь эргээд өрхүүдийн орлогод нөлөө үзүүлнэ. Тэгэхээр эрчим хүчний зардлыг хэрхэн бууруулах вэ гэдгийг бодолцож үзэх ёстой. Нөгөө нэг хувилбар нь сэргээгдэх эрчим хүчний системийг хөгжүүлэх асуудал. Ингэх юм бол эрчим хүчний үр ашгийг сайжруулах, алдагдлыг бууруулах үйл ажиллагаа хэрэгжүүлснээрээ эрчим хүчний хэрэглээг 25 хувиар бууруулах боломжтой” гэсэн юм.

МҮХАҮТ-ын ЕНБД С.Баясгалан: -“ Зөвхөн улс өөрөө эрчим хүчний нэгдсэн системүүдийг сэргээгдэх эрчим хүчээр шийдэхээс гадна аж ахуй нэгж болгон үүнд анхаарч, эрчим хүчний хэмнэлт бий болгосон, тоног төхөөрөмж, шийдлүүдийг санал болгож байна. Аж ахуй нэгжүүд өөрсдөө эрчим хүчээ шийдээд, зардлаа бууруулж, эрчим хүчний нөөцөө нэмэгдүүлж, илүү гарсан нөөцөө төвийн системд нийлүүлэх замаар орлогоо нэмэгдүүлэх энэ боломжууд байна” гэв.

Эх сурвалж: www.zms.mn

Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

1 цаг 45 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

3 цаг 21 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

3 цаг 22 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

3 цаг 25 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

22 цаг 43 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин