УДЭТ-ынхан их зохиолч Д.Нацагдоржид хүндэтгэл үзүүллээ

2024-11-13
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.ЛХАГВАЖАРГАЛ

 

УДЭТ үүсгэн байгуулагдсаны 93 жилийн ойн хүрээнд Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн Д.Нацагдоржийн мэндэлсний 118 жил, түүний гэгээн үйлийг сурталчлах зорилгоор “Суут зохиолч их Нацагдорж бүтээлийн өдөрлөг” үйл ажиллагааг өчигдөр зохион байгуулсан юм. Хөшөөнд цэцэг өргөхөөр  театрын ахмад болон залуу жүжигчид хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүлэв. Үүний сацуу их зохиолчийн “Миний нутаг” шүлгийг яруу тодоор уншиж, түмэн олны хүртээл болгосон юм. УДЭТ үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш анх удаа их зохиолчид хүндэтгэл үзүүлэх, түүний бүтээл туурвилыг сурталчлах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлог ажээ. “Суут зохиолч их Нацагдорж бүтээлийн өдөрлөг” үйл ажиллагаагаар түүний “Учиртай гурван толгой” дуурийн хэсгээс болон их зохиолчийн амьдралаас сэдэвлэсэн Ш.Гүрбазарын зохиол, Ч.Түвшиний найруулга “Жаргаагүй нар” жүжгийн хоёр үзэгдлээс тоглолоо. Мөн Д.Нацагдорж судлаач, доктор,  профессор Ч.Жачин болон орчин үеийн уран зохиол судлаач, МУИС-ийн багш, доктор А.Мөнх-Оргил нар их зохиолчийн намтар, уран бүтээлээр илтгэл тавьсан юм.

Монголд гэрийн театр, ордны театр болон шашны театрчилсан тоглолтоос эх авсан уран сайханчдын хөдөлгөөн 1921 оны Ардын хувьсгалаас хойш улс орон даяар хүчтэй өрнөж клуб, “Улаан гэр”, “Ардын цэнгэлдэх хүрээлэн” зэрэг шинэ үеийн соёлын байгууллагууд байгуулагдаж, соёл урлагийн үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлж ирсэн юм. Энэхүү уран сайханчдын хөдөлгөөнийг нэгтгэн зохион байгуулж хөгжлийн шинэ шатанд гаргах зүй ёсны шаардлага тулгарснаар 1931 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэн товчооны 50-р тогтоол гарч “Улсын төв театр” байгуулагдсан  билээ. Тус театр нь Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1966 оны 154 дүгээр тогтоолоор их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит болсон юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 13. ЛХАГВА ГАРАГ. № 220 (7464)

 

Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

1 цаг 43 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

3 цаг 19 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

3 цаг 21 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

3 цаг 23 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

22 цаг 41 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин