COP-29: Хөгжингүй орнууд 2040 он, хөгжиж буй орнууд 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилт тавихыг уриаллаа

2024-11-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.БАТСАЙХАН

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтыг нээж,  Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш үг хэллээ. Тэрээр дэлхийн агаарын хэм болон хүлэмжийн хийн ялгаралт хамгийн дээд түвшинд хүрсэн байгааг дурдаж, үүний улмаас үер, шуурга, ган зэрэг гамшгийн тоо, хүч нэмэгдэж байгааг онцоллоо. Гутерреш 1.5°C-ын хязгаарыг баримтлах нь хүний амьдрал, байгаль орчинд учрах эрсдэлийг бууруулах цорын ганц зам гэдгийг онцолж, энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд улс орнууд илүү хүчтэй, бодит амлалтууд өгөх ёстойг сануулсан.

Мөн тэргүүлэгч хүлэмжийн хий ялгаруулагч орнуудын хувьд уур амьсгалын шинэ зорилт тодорхойлох шаардлагатай хэмээн үзэж, хөгжингүй орнуудад 2040 он гэхэд, харин хөгжиж буй орнуудад 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилт тавихыг уриаллаа. Гутерреш мөн байгальд хоргүй эрчим хүчний эх үүсвэрүүдийг гурав дахин нэмэгдүүлэх, энергийн үр ашгийг хоёр дахин нэмэгдүүлэх, эрчим хүчний тэгш хүртээмжтэй байлгах хэрэгтэйг онцолсон юм.  Хөгжиж буй орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, өрийн ачааллыг бууруулах, нөхөн сэргээх болон дасан зохицох санхүүжилтийг нэмэгдүүлэхийн чухлыг дурдлаа. Гутерреш энэ бүх санаачилгуудыг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, засгийн газруудын хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг тэмдэглэсэн юм. Мөн эрчим хүчний тэгш хүртээмжийг хангах, цэвэр эрчим хүч рүү шилжих шилжилтийг түргэвчлэх үүрэгтэй гэдгийг санууллаа. Эцэст нь тэрээр улс орнууд ногоон өсөлт, байгальд ээлтэй эдийн засагт шилжих амлалт авахын чухлыг дахин онцолж, энэ удаагийн чуулганыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлийн “эргэлтийн цэг” болгон өөрчлөхөд анхаарч ажиллахыг уриалсан юм​.

Эх сурвалж:www.polit.mn 

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

Бооцоот тоглоом, цахим мөрий нийгмийн тахал болох нь.

1 цаг 57 мин
Г.Тэмүүлэн: Хууль бус хөрөнгийг хураан авах тухай анхдагч хуулийн төслийг яаралтай өргөн барина

Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэ

2 цаг 57 мин
Х.Бат-Ялалт: Ард нийтийн санал асуулга бол иргэдийн оролцоотойгоор өөрчлөлт хийх хуулийн боломж юм

“Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Ард нийтийн санал асуулга” хөдөлгөөнийг үүсгэн

2 цаг 57 мин
Сургууль орчмын хүнс: Хуулиа өөрчлөхгүй бол хариуцлага байхгүй

Сурагчдын өдөр тутмын хооллолт зөвхөн гэрийн хоолны ширээ, э

2 цаг 57 мин
ЗАЛРУУЛГА

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгу

13 цаг 10 мин
Өмнөд Солонгосын шинжээч: Оростой харилцаагаа аль болох түргэн сэргээх нь Сөүлийн ашиг сонирхол

Өмнөд Солонгос Оростой харилцаагаа аль болох хурдан сэргээх шаардлагатай гэж Евразийн стратегийн

14 цаг 14 мин
2026.11.23: Улстөрчдийн хэн юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Тэгвэл өчигдөр МАН-ын бүлэг хуралдсангүй,ха

Өчигдөр 06 цаг 00 мин
ХЭҮК-ын таван гишүүний суудалд 20 хүн өрсөлдөж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын (ХЭҮК) таван гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонто

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: Иргэд ногдол ашгаа өөрсдөө авах нь Үндсэн хуулийн шаардлага юм

УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Мөрий, бооцоот тоглоомын хориг үр дүнгээ өгсөн үү? Улам дордсон уу? 

2025 оны 7-р сарын 1. Засгийн Газрын зүгээс төлбөрт таавар, бооцоот тоглоом, цахим мөрийтэй тоглоомыг хориглосон хуулийг санаачлан, яаралтай горимоор УИХ-д өргөн барьж, батлуулснаас хойш хэ

Уржигдар 21 цаг 18 мин