Сүмо эхэллээ. Харин тайлбарлагч нь муу байна

2024-11-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.НАДМИД

Японы мэргэжлийн сүмогийн оны сүүлчийн тaэмцээн буюу Кюүшюү башё эхэллээ.

Ер нь бол тэмцээн бүхэн өдөр өөр өөрийн онцлогтой байдаг болохоор энэ башё ямар өрнөлтэй байхыг таахад бэрх. Гэхдээ харах юм ихтэй байж магадгүй.

Башёгийн банцүке гарахад нэр нь харагдаж байсан их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ барилдсангүй. Өмнө нь тойргийн барилдааныг дундаас нь орхисон байсан л даа.  Нөгөө гэмтэл саад болоо биз.

Бас нэг гол харах юм. Залуу озеки Онасато ёкозүно болох эсэхийг энэ башё шийдвэрлэнэ гэж байгаа юм. Тэр энэ оны хувьд хамгийн олон буюу 56 даваатай байна. Тэрбээр энэ тэмцээнд 13-аас дээш даваа авч түрүүлсэн нөхцөлд аварга болох юм. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар тэр аварга болчихно гэж таамаглаж байна. Сүмогийн түүхэнд хамгийн хурдтай гарч ирж байгаа бөх.

Түүний эхний өдрийн барилдаан ч сайхан л болсон.

Банцүкэг харахад 45 дэвжээнд 584 бөх бичигджээ. Түүний 21 нь монгол сүмочид дөрвөн зиндаанд хүч үзнэ. Дээд зиндаанд зургаа өдөр нь барилдана.

Тэднээс Киришима Б.Лхагвасүрэн /секиваке/ 13-аас дээш даваа авч чадвал озеки цолоо буцаан авах юм. Гэтэл мань хүн башегийн эхний өдөр Вататагагед шидүүлчихлээ. Гараагаа тун муу эхлэв. Озеки Хоошёорюу Н.Бямбасүрэн болон Тамаваши Б.Мөнх-Оргил, Чёошома Г.Мөнхсайхан нар давж л харагдана лээ.

Харин нэг зүйлийг хэлэхээс аргагүй санагдав. Тэр нь сүмогийн тайлбарлагчийн асуудал сүүлийн үед муудаад байна. Энэ удаагийнх бүр ч нойль гэхээр байна. Нэг хоёр жилийн өмнө сүмод барилдаж байсан нөхөр тун сайн тайлбарлаж байлаа. Ер нь алив уралдаан тэмцээн, тэр дотор бөх тайлбарлана гэдэг уг тэмцээнийг өргөөд явчихдаг даа.

Гэтэл энэ башёг анх тайлбарлаж байгаа гэдэг нөхөр япон хэл, бичиг ч мэддэггүй юм шиг байна. Ямар ч шинэ мэдээлэл хэлэхгүй зөвхөн зөвхөн барилдааны дугаар тоолох төдий байх юм.  Зодог тайлж байгаа бөхчүүд ярилцлага өгч л байна. Мань тайлбарлагч “Оны сүүлчийн башёгийн эхний өдрийн барилдаан үргэлжилж байна” гэсэн үгээ давтах.Бас озеки Онасато ярилцлага өгч түүний дүрс гарч байхад Японы оюутны аварга шалгаруулах тэмцээнд Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын харьяат залуу Бөхчулуун түрүүллээ гэж хэлэв.

Дэлгэцэд Оносато гарав уу, Бөхчулуун гарав уу гэж зарим үзэгч будилсан байх. За тэгээд тэгж барилаа, ингэж түлхлээ, дэвжээнээс гаргалаа гэж үглэх юм. Тэртэй тэргүй үзэгчид харж байхад чинь. Барилдааны оноолтын самбар харагдаж байхад тайлбарлагч өөр л юм хэлж байх жишээний. Иймд тайлбарлагчаа анхаараач гэж үзэгчид хүсэж байна шүү. Сайхан тайлбартай уралдаан, тэмцээн үнэхээр урамтай байдаг даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 12. МЯГМАР ГАРАГ. № 219 (7463)

Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

1 цаг 43 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

3 цаг 19 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

3 цаг 21 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

3 цаг 23 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

22 цаг 41 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин