Сумын сургуулийг хөгжилд хөтөлнө

2024-11-08
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.БАЯРЖАВХЛАН

 

“Монголын төрийн өмчийн ЕБС-иудын менежментийг сайжруулахад төсөл”-ийг Сургуулийн судалгаа хөгжлийн “Шинэ Монгол” ТББ-аас хэрэгжүүлж эхэллээ. Тус төсөлд өнөөдрийн байдлаар 120 сургууль хамрагдаад байгаа юм. Энэ жил тэд говь болон төвийн бүсийн 60 сургуульд төслөө хэрэгжүүлж байгаа бөгөөд говийн бүсийн сургалтын нээлтийн үйл ажиллагаа өнгөрсөн даваа гарагт Өмнөговь болон Дундговь аймагт болсон юм. Энэ үеэр бид төслийн үр дүнг нь сурвалжиллаа.

Хамгийн эхний очсон газар Өмнөговь аймгийн тавдугаар сургууль байлаа. Сургуулийн үүдээр орвол жижүүр сурагчид угтах бөгөөд тэд орж ирсэн хүн бүртээ мэндэлж байв. Энэ нь тус төслийн нэг үр дүн ажээ. Цааш алхвал эцэг, эх, сурагч, багш нарын гурвалсан уулзалт хийдэг өрөөг байгуулсан байлаа. Энэ мэт хүмүүсийн анзаардаггүй хэр нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх олон эерэг зүйлсийг тэд сургалтад хамрагдсанаар бий болгож чаджээ.  Ингэснээр сургалтын чанар болон гүйцэтгэлийн үнэлгээ зэрэг нь сайжирсан байна.

Энэ талаар тус сургуулийн нийгмийн ажилтан Ц.Анхтуяа “Төсөл эхэлж байхад ажил дээр ажил болох нь дээ гэсэн бодол төрж байсан. Учир нь багш нарыг чадавхжуулах олон сургалтад сууж байсан ч үр дүн муутай байдаг. Түүн шиг л төсөөлсөн хэрэг. Ингээд хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн төсөл эхэлсэн. Чиглүүлэгч багш маань төслийн дараах үр дүнг ямар байхыг тайлбарлаж, яаж бусдадаа ойлгуулах талаар менежментийн багаараа маш сайн төлөвлөсөн. Ингээд хамт олондоо танилцуулж, ажилдаа орсон. Төслийн хүрээнд нийт 32 удаагийн хичээлд оролцоно. Хичээл бүр бидний мэддэггүй энгийн хэр нь хэрхэн бүтээлчээр ажиллаж амжилтаа ахиулж болохыг ойлгуулж байсан. Тодруулбал, бид аливаа ажлыг төлөвлөхдөө багш, сурагч, хамт олныхоо саналыг сонсож, жилийн хугацаанд хийх ажлаа төлөвлөсөн. Энэ нь төслөөс заасан “Тогтмол ажлыг төлөвлөгөө” юм. Ингэснээр хэт ерөнхий бус нарийвчилсан төлөвлөгөө гардаг болсон. Багш, сурагч, эцэг эхчүүдийн алинд ч ойлгомжтой байдаг болсон” гэсэн юм.

Улсын сургуулиудын хувьд эцэг эхийн хурал гэж улиралд нэг удаа хийдэг. Энэ нь тийм ч үр дүнтэй байдаггүй. Тэгвэл тус төслийн хүрээнд эцэг, эх, сурагч, багш гурвын хамтарсан уулзалтыг зохион байгуулдаг болжээ. Ингэснээр эцэг, эхчүүдийн оролцоо сайжирч, сурагчдын сурлага сайжирсан байна. Энэ талаар Өмнөговь аймгийн тав дугаар сургуулийн суурь боловсрол хариуцсан сургалтын менежер Д.Бямбасүрэн “Багш, сурагч, асран хамгаалагч буюу боловсролын тулгын гурван чулууг бат бөх эргэх холбоотой байлгах арга бол оролцоогоор нь хангах юм байна лээ. Тэднийг сонсож үйл ажиллагаандаа татан оролцуулснаар хоорондын харилцаа сайжирч эерэг үр дүн үзүүлж эхэлдэг. Гурвалсан уулзалтын дараа эцэг эхчүүд маш сайхан сэтгэгдлүүдийг хэлдэг. Тодруулбал, “Би хүүхдээ сонсдоггүй байсан юм байна. Хэдийгээр нэг гэрт амьдраад байгаа ч юу хүсэж мөрөөдөж байгааг нь мэддэггүй байжээ. Уулзалтын дараа бид  маш сайн ойлголцдог болсон” гэж зарим асран хамгаалагчид хэлж байсан. Энэ бүхэн төслийн бидэнд өгсөн ажлын ноу-хау юм. Төслүүд ихэвчлэн нэг л сэдэв дагнан заадаг бол энэ төсөл маш цэгцтэй, системтэй мэдлэг өгдөг” гэсэн юм.  Энэ бол зөвхөн нэг сургууль дээр гарсан өөрчлөлт юм. Өмнөговь аймгийн хэмжээнд есөн сургууль тус хөтөлбөрт хамрагдаж байгаа бөгөөд тэд нээлтийн арга хэмжээг аймгийн төвдөө зохион байгуулж, өөрсдөд гарсан эерэг үр дүнгээ хуваалцсан юм.

Тус төслийн зорилго нь сургуулийн үр дүнтэй менежментийн арга зүйг нэвтрүүлэх замаар сургуулийн чадамжийг дээшлүүлж, чанартай боловсрол олгох тогтолцоог бэхжүүлэхийг дэмжих юм. Мөн үр дүнтэй менежментийн жишиг загварын модуль сургалтууд орж, сургуульдаа тохирох шинэ арга зүйг хамтдаа боловсруулан хэрэгжүүлэлтийг дэмжих, сургууль бүр дотоод нөөц хүчээрээ менежментээ сайжруулдаг болоход чиглүүлдэг юм. Энэ талаар Сургуулийн судалгаа хөгжлийн Шинэ Монгол төвөөс хэрэгжүүлж буй ЕБС-ийн менежментийг хөгжүүлэх төслийн удирдагч Б.Билгүүн “Манай төсөл гурав дахь жилдээ хэрэгжиж байна. Анх 2020-2022 оны хооронд нэгдүгээр үе шат нь хэрэгжиж төрийн өмчийн найман сургууль дээр хэрэгжсэн. Хоёр дахь үе шат нь 2023-2024 оны хооронд аймаг сумын 60 сургууль, Улаанбаатар хотын хоёр сургууль дээр хэрэгжсэн. Харин гурав дахь шатны сургалтаа бид 21 аймаг, 31 сум, таван дүүрэгт хэрэгжүүлж байна. Оролцогч талуудад гарсан эерэг өөрчлөлтүүдээс дурдвал, өмнө нь сургуулийн удирдлагын баг уламжлалт байдлаар хуралдаж төлөвлөгөө гаргаж ажилладаг байсан бол сургалтын дараа хамтын ажиллагаа хуваарьтайгаар илүү нарийн төлөвлөгөө хийдэг, үйл ажиллагааны бэлтгэл дүгнэлтийг хянаж тооцдог, шинэ санаачилга, шинэ санаа арга туршлагыг туршиж хэрэгжүүлдэг болсон. Харин багш нар зөвхөн секц, судлагдахуунаараа ажиллаж, хүүхдийн төлөвшил хүмүүжлийг анхаардаггүй байсан бол “Би-Бид” хандлагатай болсон” гэсэн юм.

Монголчууд бид багш, ном, эцэг эх гурвыг гурван эрхэм хэмээн дээдлэн шүтэж, эрхэмлэн хүндэлж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн. Өөрөөр хэлбэл, сайн багшаас чадварлаг шавь төрж, чадварлаг иргэдээс улсын хөгжил хамаардаг жамтай. Тэгвэл үүний жишээ бол Монгол Улсын гавьяат багш, УИХ-ын гишүүн Ж.Галбадрах билээ. Тэгвэл тэрээр өөрийн үүсгэн байгуулсан Шинэ Монгол сургуулийн туршлагаа бусдадаа хуваалцаж буй нь энэ. Тэрээр энэ тухай “Би хувийн сургуулиа ажиллуулаад явахад болохгүй зүйл байхгүй. Өмнөговь, Дархан, Эрдэнэт зэрэг хотуудад хувийн сургууль байгуулаач ээ гэдэг санал ирдэг. Гэхдээ үүнийг би зөв гэж хардаггүй. Учир нь жижиг газар би хувийн сургууль нээвэл улсын сургуулийн нэр хүнд унах, амьдралын ялгаа зэрэг үүснэ. Тиймээс би Монгол Улсын гавьяат багш хүнийхээ хувьд улсын сургуулиудын чанарыг сайжруулах зорилгоор төслөө эхэлж байсан. Би одоо 60 настай. 70 хүртлээ Монголынхоо сургуулиудыг Шинэ Монгол шиг болгочихвол болох нь тэр гэсэн хүсэл, мөрөөдөлтэй ажиллаж байна” гэсэн юм. Тэгвэл Монгол Улсын гавьяат багш Ж.Галбадрахаас үлгэрлэн хамт олноо удирдаж, манлайлж яваа хүмүүсийн нэг бол Дундговь аймгийн Хулд сумын ЕБС-ийн захирал Ц.Баянзөв юм. Тэрээр тус хөтөлбөрт хамрагдсанаар аймгаасаа дэмжлэг авч сургуулийн орчин болон багш нарынхаа ур чадварыг сайжруулаад байгаа юм. Энэ талаар Ц.Баянзөв “Хамт олноо эвсэг, эерэг хамт олон болгох нь миний хувьд мөрөөдөл байсан. Тиймээс би Шинэ Монгол төвөөс хэрэгжүүлж буй сургуулийн менежментийг сайжруулахад төсөлд хамрагдсан. Тус сургалтад хамрагдсанаар зөөлөн ур чадварын аргаар хамт олноо хөгжүүлж байна. Анзаардаггүй хамгийн энгийн зүйлд урагшлах хүч нуугдаж байжээ. Тодруулбал, Хулд сумын сургуулийн захирлаар арваад жил ажиллаж байгаагийн хувьд сургуулиа өөдөн татаж, шинэ түвшинд гаргачих юмсан гэсэн мөрөөдөлтэй явсан. Яг энэ үед Монгол Улсын гавьяат багш Ж.Галбадрахаас энэ төслийн талаар сонсоод ямар ч эргэлзээгүйгээр төсөлд хамрагдах хүсэлтээ илгээсэн юм. Өнөөдөр эргээд харахад бид энэ төслийн ачаар нэг байтугай нэлээн олон шат өгсөж, өөдөлж, өндийжээ. Сайжирсан гэж хэлэх хэд хэдэн үзүүлэлт бий. Хүндэлж мэндлэх соёлд суралцсан, багш нар маань багаар ажиллах соёлд суралцлаа. Гүйцэтгэлийн үнэлгээгээр өмнөх жилээс 6,3 хувиар өссөн нь бидний хувьд чамлахааргүй амжилт юм. Сайжирч өөдөлнө гэдэг өрөө тасалгаа, анги танхим, орчин нөхцөлөө л өөдөн татахын хэлдэггүй юм байна. Хүний нүдэнд харагддаггүй зүйлс буюу үнэт зүйл, хамт олны уур амьсгалын, хүсэл зорилгод л энэ бүхэн нуугдаж байдгийг олж харсан. Ж.Галбадрах багшийн “Хөдөө орон нутаг гэж гололгүй өөртөө итгэлтэй өөдрөг сэтгэлээр урагшлаарай” гэсэн үгийг дандаа санаж явдаг. Энэ үгийн ачаар дутуугийн комплекс гэж зүйлээсээ салсан. Мөн сургалтад хамрагдаж амжилттай ажиллаж буй учир орон нутгаас дэмжлэг хүсэхэд ч таатай байдаг юм байна. Тухайлбал, сумын удирдлагуудаас сургууль болон дотуур байрны ариун цэврийн байгууламжийн асуудлаа шийдүүлж чадсан. Үүнээс гадна сум хөгжлийн сангаас багш хөгжлийн төвтэй болгож, анх удаа хүүхэд хөгжлийн төвтэй болсон” гэсэн юм. Нэг жилийн зорилго тавьсан бол мод ногоо тарь, 10 жилийн зорилго тавьсан бол будаа тарь, 100 жилийн зорилго тавьсан бол хүүхдээ сайн боловсрол эзэмшүүл гэж үг бий. Тэгвэл бид боловсролын салбартаа шинэ менежмент дадлыг суулгаж өгснөөр олон эерэг өөрчлөлт гардаг гэдгийг энэ төслөөс харж чадсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 217 (7461)

 

Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

2 цаг 33 мин
Улсын Их Хурлын асуулгын цаг: Ц.Баатархүү, Р.Эрдэнэбүрэн нар ямар асуудал хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын

4 цаг 9 мин
Улсын Их Хурлын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын Их Хурлын асуулг

4 цаг 10 мин
АН-ын бүлгийн дарга Б.Түвшин төсвийн тэлэлт, хулгай, төрийн хариуцлагын асуудлыг хөндөв

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2026.10.30)-ийн нэгдсэн хуралдаан үдээс хойш Улсын

4 цаг 13 мин
“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

23 цаг 31 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин