Зэрэг сумын 100 жилийн ойн наадмын түрүү бөх нь Б.Бат-Өлзий

2024-11-08
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Д.НАДМИД

 

Энэ онд Монголын түүхийн ой санамжийг бататгасан түүхэн үйл явдал дэндүү олон байлаа. Түүний нэг нь 104 сум үүсэн байгуулагдсаныхаа 100 жилийн ойгоо тэмдэглэн, баяр наадмаа хийсэн нь тухайн сумдын уугуул, суугуул иргэдийн сэтгэл санааг дэврээж, нутгаа гэх бодол юуг нь сэргээсэн юм.

Үндэсний бөх бол монголчуудын үнэт өв уламжлал, түүх, соёлоороо бахархах нэг сэжим байдаг. Тэгвэл баяр наадмын нэг цөм нь юу байдаг вэ гэвэл хүчит бөхийн барилдаан юм. Иймээс манай сонин 100 жилээ тэмдэглэсэн сумдын наадмын бөхийн мэдээг цувралаар нийтэлж байна. Энэ удаа Ховд аймгийн Зэрэг сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын манлай бөхчүүдийг танилцуулъя.

 

Тус сумын 100 жилийн ойн барилдаанд энэ нутгийн уугуул хүчтэнүүд нь оролцсон 128 бөх зодоглоход улсын хүчит заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж аймгийн арслан Ж.Жавхлан үзүүрлэлээ.

Нутгийнх нь хоёр хүчтэн наадмыг нь өнгөлсөнд Зэрэг сумынхан баяр дээр баяр нэмж наадсан юм гэдэг.

Шөвгийн дөрөвт мөн л Ховд аймгийн бөхчүүд улсын харцага Б.Батзаяа, аймгийн арслан Ц.Адъяа нар шалгаран үлджээ. Түрүү бөх улсын хүчит заан Б.Бат-Өлзийн хувьд энэ жил Ховд нутагтаа хамгийн олон түрүү авсан бөх юм.

Б.Бат-Өлзий 2008 онд Зэрэг сумынхаа наадамд түрүүлж сумын заан болсноос бөхийн замналаа эхлүүлжээ. Түүнээсээ хойш 2013 онд аймгийнхаа наадамд зургаа давж аймгийн харцага болж байсан бол 2014 онд мөн аймгийнхаа наадамд үзүүрлэж аймгийн заан, тэр жилээ Орхон аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан болж байв.

Улсын баяр наадамд 2016 онд анх зодоглохдоо зургаа давж улсын харцага дараа нь 2022 онд Ардын хувьсгалын 100,101 жилийн ойн баяр наадамд 1024 бөх барилдуулахад аймгийн арслан Ч.Эрдэнэсайханаар дөрөв, улсын начин Б.Ганхуягаар тав, аймгийн заан Э.Энх-Амгалангаар зургаа, улсын харцага Н.Золбоогоор долоо давж Монгол улсын заан болсон юм.

Ой болон тэмдэглэлт өдрүүдээр “Бөхийн өргөө”-нд болдог барилдаанд 23 удаа түрүүлсэн нь бас нэг онцгой амжилт. Улсын наадам бүхнээр түүнийг түрүүлчих байх гэж олон түмэн хардаг. Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Монтед констракшн” ХХК, Зэвсэгт хүчний 034 дүгээр анги, Ховд дэвжээний бөх хэмээн цоллуулж гардаг. Энэ цагийн томоохон хүчтэн гэдгийг бөх сонирхогчид хүлээн зөвшөөрдөг. Хэзээ ч юм улсын баяр наадмын түрүүг аваад зогсож байх ирээдүйн бөх гэдэг.

Тэр учраагаа голдуу бярдаж хаяж байгаа харагддаг төдийгүй өхийлдөх мэхийг тун гарамгай хийдэг юм билээ.Тэгвэл Зэрэг сумын баяр наадмын үзүүр бөх, аймгийн заан Жаргалсайханы Жавхлан мөн тус сумын уугуул хүчтэн юм. 2011 оноос эхлэн жүдо болон үндэсний бөхөөр хичээллэсэн.

2015 онд Зэрэг сумынхаа наадамд түрүүлж сумын заан болж байж. Улмаар 2018 онд Говьсүмбэр аймгийн баяр наадамд үзүүр, түрүү булаалдахдаа аймгийн заан М.Бямбадоржид унаж аймгийн заан цол авсан, түүнээс хойш цолоо ахиулж чадаагүй л яваа юм.

Түүнийг бөхийн удамтай гэдэг. Учир нь аавын талаас нь чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт гавьяат тамирчин Авирмэдийн Энхээ гэж хүн бий. Тэгвэл ижийнх нь талд аймгийн харцага Монцойн Ганзориг гэдэг хүн байдаг аж.

Ж.Жавхлан гэж хааш хаашаа хав дөрвөлжин гэхээр шар залуу барилдаан бүхэнд шахуу зодоглосон харагддаг. Сэрвүү барьцнаас учраагаа давхар аччихаж байгааг нэг биш харсаан. Бяртай л хүний шинж дээ.

Ховдоос удахгүй улсын цолтон бөхчүүд төрөх биз. Тэдний нэг нь Ж.Жавхлан байх болов уу.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 217 (7461)

 

“Монастыр товэр”: Дээд шүүхийн шийдвэр байдаг гэж сонссон, гэхдээ бид хохирохгүй!?

Хотын дарга Х.Нямбаатарын үед гаргасан хууль бус шийдвэр олон. Түүний нэг нь Сүхбаатар дүүргийн VIII хороо, “Дашчойлин

2 цаг 51 мин
23 дахь “АЛТАН ДАГИНА”-ын эзнээр ямар улс тодрох вэ?

Дэлхийн спортын ноён оргил Хөлбөмбөгийн World Cup 2026-д энэ удаа тив тивийн ш

7 цаг 5 мин
Сонсгол: Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн төсвийн зарцуулалтын талаар хэлэлцэнэ

Сонсгол: Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн төсвийн зарцуулалтын талаар хэлэлцэнэ

9 цаг 57 мин
Сэрэмжлүүлэг: Энхтайваны гүүрээс автомашин унасан ноцтой осол гарчээ

Сэрэмжлүүлэг: Энхтайваны гүүрээс автомашин гарсан ноцтой осол гарчээ

11 цаг 15 мин
АТГ: Хотын төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг эрүүгийн хэрэгт татаж, гурван хүнийг цагдан хорьсон 

"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн б

15 цаг 25 мин
Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

Газрын ховор элементийг дэлхий нийтэд үйлдвэрлэлийн витамин хэмээдэг. Учир нь аль ч улс орны эрчим хүч, ба

15 цаг 25 мин
Бизнесийн эрх чөлөөний хууль, татвар, нийгмийн даатгалын тухай хуулиудыг хаврын чуулганы хугацаанд батална

Бизнесийн эрх чөлөөний хууль, татвар, нийгмийн даатгалын тухай хуулиудыг хаврын чуулганы хугацаанд батална

Өчигдөр 15 цаг 29 мин
Б.Пүрэвдагва: Энэ зун нийслэлд 73.2 км дугуйн зам барина

Хотын дарга Б.Пүрэвдагва Улаанбаатар хотод шинээр барихаар төлөвлөсөн дугуйн замын төслийг танилцууллаа. 2026 оны зуны улиралд багтаан нийслэлийн таван дүүрэгт 73.2 км унадаг дугуйн зам барихаар төлөвлөжээ.

Өчигдөр 11 цаг 12 мин
Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн төсвийн сонсголд оролцохоор иржээ

Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлийн төсвийн сонсголд оролцохоор иржээ

Өчигдөр 11 цаг 05 мин
Нийслэлийн мега төслүүдийн талаарх ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

Нийслэлийн мега төслүүдийн талаарх ерөнхий хяналтын сонсгол эхэллээ

Өчигдөр 10 цаг 57 мин