Хэвшмэл ойлголтыг халж чадсан “Мэдрэмжтэй мэдээлье”

2024-10-29
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Базарбямбын НЯМСҮРЭН

 

“Эмэгтэйчүүд хүүхдээ харах нь тэдний үүрэг, харин эрчүүд хүүхдээ харвал супер аав” гэдгээс эхлээд хүйсээр ялгаварласан хэвшмэл ойлголтууд нийгэмд цөөнгүй бий. Тэгвэл “эмэгтэйчүүд л ийм байх ёстой”, “эрчүүд үүнийг хийх ёсгүй” зэрэг хэвшмэл буруу ойлголтуудыг өөрчлөх, эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг хангахын төлөө үйл ажиллагаагаа эхлүүлж байсан “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл байгуулагдаад гурван жил болсон ч олон даацтай редакц, сэтгүүлчдийг өөрсдөдөө нэгтгэж чадсан. Хэвлэл мэдээллийн зөвлөл болон “Анлимитид медиа групп”-ийн хамтарсан консорциумаас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон КОЙКА байгууллагын төслийн санхүүжилтээр үүсгэн байгуулагдсан “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс өнгөрсөн хугацааны ажлаа дүгнэж, үр дүнгээ хэлэлцсэн “Сэтгүүл зүйн чанар ба төлөөлөл” уулзалтыг өчигдөр зохион байгууллаа.

Caption

Улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх жендэрийн тэгш бус байдлыг даацтай хөндөх, нийгэм дэх хэвшмэл буруу ойлголтыг халахад чиглэсэн чанартай ёс зүйтэй бүтээл гаргах зорилгоор анх байгуулагдаж байсан тус нэгдэл өнгөрсөн хугацаанд жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилгоор 155 үйл ажиллагаа зохион байгуулж, 2000 гаруй хүнийг хамруулсны 83 хувь нь сэтгүүлчид байжээ. Мөн энэ хугацаанд нийт 947 сэтгүүл зүйн бүтээлийг олон нийтэд хүргэж, 11 редакцыг менторшип хөтөлбөрт хамруулснаа тус нэгдлийн зохицуулагч А.Амартүвшин бахархан онцолж байлаа.

“Зууны мэдээ” сонин ч тус нэгдлийн редакцыг чадавхжуулах хөтөлбөрт түүчээлэн хамрагдсан. Энэ талаар “Зууны мэдээ” сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал хөтөлбөрт хамрагдсаны дараах үр дүнгийнхээ талаар хуваалцсан юм.

“Өмнө нь аливаа сургалт, менторшип хөтөлбөрүүдэд сэтгүүлчид дангаараа хамрагддаг, хувь хүн өөрөө хөгждөг байсан бол бид хамт олноороо хамрагдсан нь үнэхээр маш баярлууштай, мэргэжлийн хувьд нэг том алхсан өөрчлөлт байлаа. Нийтлэлийн бодлогоо өөрчилж, эмэгтэйчүүдэд ээлтэй, хүйсийн тэнцвэрийг хангасан болгож өөрчлөлт хийсэн. Мөн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буланг долоо хоног болгон тогтмолжуулж, эмэгтэй эх сурвалжуудаа нэмэгдүүлэх чиглэлээр олон өөрчлөлт гарсан учир редакцыг хувьд өгөөж ихтэй сургалт хөтөлбөр байлаа. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар манай сонин BBC агентлагийн 50:50 хөтөлбөрт хамрагдаж, жил бүр эх сурвалжийн тайлангаа илгээдэг болсон. Мөн өдөр бүр сонины нийтлэлдээ орж байгаа эх сурвалжийн хүйсийг багагүй анхаарч, тэнцвэртэй мэдээлэхэд илүү их анхаардаг болсон. Энэ мэтээр өөрсдөө сайжрахаас гадна одоо бид бусад редакцууддаа нөлөөлөх, туршлагаа хуваалцах боломжтой болсон. Сэтгүүлчид хэвшмэл ойлголтоо өөрчлөх нь цаашдаа редакцыг нийтлэлийн бодлогод томоохон өөрчлөлт болдог” хэмээн хөтөлбөрийн үр дүнгээ талаар хуваалцлаа.

Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилгоор 155 үйл ажиллагаа зохион байгуулж, 2000 гаруй хүнийг хамруулсны 83 хувь нь сэтгүүлчид байжээ. Мөн энэ хугацаанд нийт 947 сэтгүүл зүйн бүтээлийг олон нийтэд хүргэж, 11 редакцыг менторшип хөтөлбөрт хамруулснаа тус нэгдлийн зохицуулагчид онцолж байлаа. 

Уулзалтын үеэр Их Британийн “Саксессийн их сургууль”-д магистрын зэргээ амжилттай хамгаалаад ирсэн жендэр ба медиа судлаач Д.Мөнхчимэг судалгааны үр дүнгээ танилцуулсан нь ихээхэн сонирхол татаж байлаа.

Жендерийн мэдрэмж, хэвшмэл ойлголт гэдэг зөвхөн Монголын биш олон улсын хэмжээнд ч анхаарал татсан сэдэв хэвээр байгааг илтгэлдээ онцолсон. Ардчилал, эрх чөлөөний эх орон гэгддэг АНУ-д ч одоог хүртэл улстөрч эмэгтэйчүүдийг хэвшмэл байдлаар дүрслэх, цаашлаад улс төрийн карьерт нь сөргөөр нөлөөлөх үзэгдэл байсаар байгааг ч онцлон дурдаж байлаа. Тэрээр өнгөрсөн зургаадугаар сард болсон Их хурлын сонгуулийн үеийн хэвлэл мэдээлэлд хийсэн судалгаагааа танилцуулсан. Судалгааны үеэр редакцууд

төвийг сахисан баримтад тулгуурласан мэдээлэл түлхүү мэдээлэх, хэвлэл мэдээллийн байгууллагууд эерэг контентийн тоо нэмэгдэж, сөрөг мэдээлэл багассан зэрэг сайшаалтай өөрчлөлтүүд гарч байгааг онцолж байв. Мөн сайны хажуугаар саар гэдэгчлэн эмэгтэй эх сурвалжийг дурдаж байгаа ч яриаг нь эш татах байдал хангалтгүй, гэрэл зурагт тусгахдаа эрэгтэйчүүдтэй харьцуулахад жижиг зураг оруулах, хэвлэл мэдээллээр дуу хоолойгоо хүргэсэн таван хүн тутмын нэг нь л эмэгтэйчүүд байгаа зэргийг анхаарах шаардлагатайг тухай сануулж байлаа.

“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлээс сэтгүүл зүйд оруулж ирсэн шинэлэгч өөрчлөлтийн нэг нь амжилтаа бусадтай хуваалцдаг “Миний сурвалжлага миний түүх” булан бий. Энэхүү уулзалтын үеэр Дархан Уул аймгийн DBS телевизийн сэтгүүлч Э.Бодьгэрэл өөрийн түүхээ сонирхуулсан. Тэрээр, хөтөлбөрийн сургалтад хамрагдсаны дараа аль болох эх сурвалжийн хүйсийн тэнцвэрийг хангахад ихээхэн анхаардаг болсноо онцлон дурдаж байлаа. Мөн Дархан-Уул аймгийн хувьд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд томоохон ахиц гарч, өнгөрсөн Орон нутгийн сонгуулийн үр дүнд аймгийн ИТХ-ын дарга болон Дархан сумын засаг даргаар эмэгтэйчүүд сонгогдсон нь бодит, эерэг үр дүнгийн илрэл болохыг хуваалцсан юм.

Уулзалтын үеэр шинэ тутамд байгуулагдаад удаагүй ч мэдрэмжтэй мэдээлэх чиглэлд ихээхэн анхаарах болсон “Mongoliapress.mn” мультимедиа агентлагийн Ерөнхий редактор С.Уянга сайтын туршлагаа хуваалцсанаар уулзалт үргэлжилсэн. Монголын анхны мультимедиа агентлагийн хувьд тус хамт олон жендэрийн мэдрэмжийг тод томруунаар харуулна гэсэн том амбицтайгаар нийтлэлийн бодлогоо тодорхойлжээ.

Мэдрэмжтэй мэдээлэх нь яагаад чухал, нийгэмд байгаа хэвшмэл ойлголтуудыг өөрчлөхөд ямар асуудал бэрхшээл байгааг нээлттэй ярилцсан хэлэлцүүлэг энэ өдрийн уулзалтын нэгэн гол хэсэг байлаа.

Төрийн ордонд хүүхэд орж болдоггүй талаар шүгэл үлээж өөрчлөлтийг эхлүүлсэн Их хурлын гишүүн Баасансүрэн, Сонгогчдын боловсрол төвийн төлөөлөл, менторшип хөтөлбөрт хамрагдсан редакцуудын төлөөлөл хэлэлцүүлэгт оролцов. Жендэрийн хэвшмэл ойлголт гэдэг зөвхөн нэг хүний, хэсэг бүлэг хүмүүсийн асуудал биш, эсвэл эрэгтэйчүүдтэй барьцсан асуудал биш. Нийгэмд эмэгтэй эрэгтэй хүмүүсийг ялгаварласан биш ижил тэгш оролцоог төлөвшүүлэхэд чиглэсэн асуудлыг гаргаж тавих нь алсдаа хүйсийн тэнцвэрийг хадгалах, тогтсон сөрөг ойлголтыг халахад чигэлсэн томоохон акц болохыг хэлэлцүүлгийн оролцогчид санал нэгтэй дэмжиж байлаа. Тиймээс ч эхлүүлсэн ажлаа хамтдаа үргэлжлүүлж, илүү их үр дүнтэйгээр хөтөлбөрөө үргэлжлүүлэхээр ярилц­санаар энэ өдрийн уулзалт өндөрлөв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ АРАВДУГААР САРЫН 29. мягмар ГАРАГ. № 29 (7453)

“Цинхуа” их сургуулийн Зөвлөлийн дарга Qiu Yong айлчилж байна

Азийн шилдэг, дэлхийд эхний 10–20 дугаар байрт тогтмол бичигддэг БНХАУ-ын Цинхуа их сургуулийн

20 мин
Ч.Лодойсамбуу: Х.Нямбаатар уучлалт гуйгаад сайн дураараа огцрох ёстой

Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагт УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу оролцож, мэдээлэл өглөө.  Түүний байр суурийг хүргэе.

20 мин
Ази-Номхон далайн бүс: Хууль эрх зүйн “зэвсэг”-ээр хэвлэлийн эрх чөлөөг боомилж байна

2026 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн дүн Ази-Номхон далайн бүс нутагт хэвлэлийн эрх чөлөө ноцто

14 цаг 50 мин
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинд хэрэг үүсгэжээ

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшинд

16 цаг 22 мин
Ч.Лодойсамбуу: Хотын дарга сайн дураараа ажлаа өгөх ёстой

Туулын хурдны зам төсөлд төсвийн хөрөнгөний 500 тэрбум төгрөгийг үрэн таран хийж, хууль зөрчсөн. Тиймээс Хотын дарга сайн дураараа ажлаа өгөх ёстой

16 цаг 54 мин
А.Баяр: Х.Нямбаатар нийслэлээс явах ёстой гэсэн төлөөлөгч олон байгаа

А.Баяр: Х.Нямбаатар нийслэлээс явах ёстой гэсэн төлөөлөгчид олон байгаа

17 цаг 2 мин
Татварын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Энхбаярыг Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн Олон улсын зөвлөхүүдийн хорооны гишүүнээр томиллоо

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Азийн тэргүүлэгч Цинхуа их сургуулийн дэргэдэх Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн Тогтвортой хөгж

Өчигдөр 06 цаг 00 мин
“Monestery tower” шүүхэд татагдлаа

“Monestery tower” шүүхэд татагдлаа

Уржигдар 17 цаг 07 мин
Д.Мөнххуяг: Т.Даваадалай нь 6.6 тэрбум төгрөгийг ААН-үүдийн дансанд шилжүүлэн авч мөнгө угаасан байж болзошгүй байна

Д.Мөнххуяг: Т.Даваадалай нь 6.6 тэрбум төгрөгийг ААН-үүдийн дансанд шилжүүлэн авч мөнгө угаасан байж болзошгүй байна

Уржигдар 15 цаг 22 мин